No menu items!
HomeХүмүүс"Цэрэг эрс" цувралын жүжигчид 15 жилийн дараа

“Цэрэг эрс” цувралын жүжигчид 15 жилийн дараа

-

Бидний сайн мэдэх “Цэрэг эрс” цуврал хойд хөршид одоо ч алдартай хэвээр байгаа. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Цэрэг эрс” цувралын жүжигчдийг онцолж байна.

Борис Щербаков

(Хурандаа / хошууч генерал Павел Терентьевич Бородин)

ОХУ-ын Ардын жүжигчин Борис Щербаков энэ цувралын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. “Цэрэг эрс” кинонд бүтээсэн дүр нь түүний карьерын нэгэн чухал тэмдэг болжээ. Үүний  дараа тэрээр “Аэробатик”, “Жуков”, “Туркийн транзит” цуврал кинонуудад оролцож байжээ.

Роман Мадьянов

(Хошууч / дэд хурандаащ Виктор Романович Колобков)

Роман Мадьянов 200 кинонд тоглож, Ника, Алтан бүргэдийн шагналыг хэд хэдэн удаа хүртэж байжээ. “Цэрэг эрс” цуврал нь түүнд үүнээс ч илүү нэр хүндийг авчирсан гэдэг. Тэрээр арван настайгаасаа кинонд тоглож эхэлсэн байна.

Алексей Маклаков

(дэслэгч Олег Николаевич Шматко)

Алексей Маклаков хошууч Шматкогийн дүрд 44 насандаа тоглож байжээ. Алексей шүтэн бишрэгчидтэйгээ уулзахдаа “Сайн уу, Шматко!” гэж дуудуулахдаа дуртай байдаг гэдгээ нуудаггүй. Алексей Маклаков гурван удаа гэрлэж, таван хүүхдийн эцэг болжээ.

Павел Майков

(ахмад Павел Наумович Кудашев)

Түүнийг үзэгчид “Бригад” киноны дүрээр нь илүүтэй таньдаг. Гэвч түүнийг тодотгох бас нэгэн дүр нь яах аргагүй ахмад Павел юм. Майков жүжигчнээс гадна ая зохиодог байна.

Игнат Акрачков

(ахмад Валерий Геннадьевич Смалков)

Игнат Акрачков Москвад төрж өссөн. Түүний эцэг эх нь урлагтай ямар ч холбоогүй байсан бөгөөд ээж нь хүүгээ Москвагийн Улсын Их Сургуульд суралцахыг мөрөөддөг байжээ. Гэсэн хэдий ч Игнат өөрөөр шийдэж, Театрын дээд сургуульд орсон байна.  Жүжигчин маань “Цэрэг эрс”кинонд дэслэгч Смалковын дүрд тоглож олны танил болсон юм.

Ольга Фадеева

(эмнэлгийн ажилтан, түрүүч Ирина Пылеева)

Ольга Фадеева карьераа театрын жүжигчнээр эхэлж байсан. Тэрээр анх “Түргэн тусламж” цувралд  Мария Соколовагийн дүрийг бүтээжээ. Ольга Фадеева найруулагч Александр Самохваловтой хоёр дахь амьдралаа эхлүүлсэн гэдэг. Хосууд дундаасаа Алексей хэмээх хүүтэй ажээ.

Иван Моховиков

(цэрэг Соколов)

Иван Моховиковын бүтээсэн Кузма Соколов үзэгчдийн хайртай дүрүүдийн нэг билээ. Иваны анхны дүр бол “Гражданин начальник” цувралын дээрэмчин бөгөөд “Цэрэг эрс” кино түүнд агуу алдар нэр, олон киноны  саналыг авчирсан юм.

Александр Лымарев

(бага түрүүч Михаил Медведев)

Александр Лымарев бол РСФСР-ийн Ардын жүжигчин Александр Кирсановын ач хүү юм. Ирээдүйн жүжигчин 13 настайдаа Европын бүжгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Александр Щукины нэрэмжит театрын дээд сургуулийг амжилттай төгссөн. Тэрбээр эхнэр Мария Лымаревтай дунд сургуульд байхдаа танилцсан гэдэг. Тэрээр амьдралаа ил гаргах дургүй бөгөөд ярилцлага өгдөггүй ажээ.

Антон Элдаров

(ахлах түрүүч Георгий Гунко)

“Цэрэг эрс” цуврал Антонд маш их нэр хүндийг авчирсан бөгөөд кинонд тоглох санал тасраагүй байна. Түүний хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг бол мэс засалч Салам Магомедович Гафуров, телевизийн олон ангит киноны дүр юм.

Виталий Абдулов

(ахлах түрүүч Евсеев)

“Цэрэг эрс” цуврал Абдуловын карьерыг мөн л өсгөсөн. Уг кинонд тоглосны дараагаар түүнд санал тавих найруулагч цөөнгүй байжээ. Абдулов мөн хувийн амьдралаа тэр болгон нийтэд зарлаад байдаггүй хүн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд