LOADING

Type to search

Хоол, шим тэжээл

Үений өвдөлтөөс ангижрахын тулд хэрэглэх 15 хүнс

Share

Гэмтэл, бэртэл, артритаас үүдэлтэй яс, үе мөчний өвчнийг тодорхой хоолны дэглэм баримталснаар эдгээх боломжтой. Судалгаагаар зарим хоол хүнс нь байгалийн гаралтай эм болохыг тогтоожээ.

Жимс, жимсгэнэ

Жимс нь бидний бие махбодь, ялангуяа дархлааны системд хамгийн чухал амин дэмийг их хэмжээгээр агуулдаг.

Усан үзэм: Усан үзэм нь амтаас гадна проантоцианидин хэмээх ургамлын нэгдэл агуулдаг тул үрэвсэл, үе мөчний өвдөлтийг бууруулдаг.

Цитрус жимс: С аминдэм дэмээр баялагаас гадна дархлааг сайн дэмждэг. Жүрж, бэрсүүт жүрж, бусад цитрусын төрлийн жимснүүдэд С аминдэм ихээр агуулагддаг тул үрэвсэл, үе мөчний үрэвсэл, үе мөч өвдөхөөс сэргийлдэг.

Интоор: Интоор, ялангуяа чихэргүй интоорын шүүс нь остеоартрит өвчнөөр шаналж буй хүмүүст маш сайн үр дүн үзүүлдэг болох нь батлагдсан. Энэ өвчнөөр өвчилсөн эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар тэд “tart” интоорын шүүсийг гурван долоо хоног уугаад үрэвслийн хэмжээ буурч, өвдөлт нь намджээ.

Хүнсний ногоо

Бууцай: Бууцай нь антиоксидант ихтэй байдаг. Энэхүү нэгдэл нь үрэвсэл, өвдөлтийг бууруулж, остеоартритын явцыг удаашруулдаг нь батлагдсан.

Брокколи: Брокколи нь сульфорафан агуулдаг бөгөөд үе мөчний өвдөлт намдаах, ревматоид артритын шинж тэмдгүүдийн бууралтад тусалдаг.

Шар буурцаг: Шар буурцаг нь өөх тос багатай, уураг, эслэгээр баялаг бөгөөд үе мөчний үрэвслийг намдаахад тусалдаг омега-3 тосны хүчил агуулдаг.

Улаан шош: Улаан шош нь эслэгээр баялаг тул бүхэл үрийн хоол шиг С реактив уургийн түвшинг бууруулдаг. Эдгээр нь уураг, фолийн хүчил, төмөр, магни, калигаар баялаг тул дархлааг сайжруулдаг.

Халуун ногоо /амтлагч/

Эдгээр олон төрлийн амтлагч нь тайвшруулах шинж чанартай.

Турмерик: Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд артритын шинж тэмдгийг бууруулахад тусалдаг. Судалгаанаас харахад турмерикийн нэгдлүүдийн нэг болох крокин нь үрэвслийн эсрэг, антиоксидант, антипролифератив шинж чанартай тул нь үе мөч өвддөг хүмүүст үр дүнтэй байдаг нь батлагдсан

Цагаан гаа: Өвдөгний үений өвдөлтийг мэдэрсэн хүмүүст цагаан гаа хэрэглүүлж, үр нөлөөг судалж үзэхэд хэсэг хугацаанд хэрэглэсний дараа 63 хувьд нь өвдөлт намдаах, тайвшруулах нөлөө үзүүлсэн байна.

Сармис: Судалгааны дагуу цусны даралтыг бууруулах, зүрхний өвчинд туслахаас гадна сармис нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй бөгөөд остеоартрит болон түүний өвдөлтийн шинж тэмдгүүдийн эрсдлийг бууруулдаг.

Ногоон цай: Ногоон цай нь ихэвчлэн антиоксидант чанараараа болон бодисын солилцоог идэвхжүүлдэг гэдгээрээ алдартай. Үүнээс гадна, энэ нь полифенол хэмээх нэгдэл агуулдаг. Энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдаахад тусалдаг.

Бусад хүнс

Үе мөчний өвдөлт намдаахад туслах хоол хүнсийг дээрх жагсаалтаар хязгаарлахгүй.

Загас ба загасны тос: Загас, туна загас, хулд загас зэрэг тослог загаснууд нь омега-3 тосны хүчил ихээр агуулдаг бөгөөд үрэвсэлтэй тэмцэж, үе мөчний өвдөлтийг даруй бууруулдаг. Мөн Д аминдэмээр баялаг тул үе мөчний үрэвсэл, үүнтэй төстэй өвчний шинж тэмдгийг бууруулахад тусалдаг.

Бүхэл үрийн хоол: Цагаан үр тарианы бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй боловч бор гоймон, овъёос, бор будаа, үр тариа гэх мэт бүх үр тариан хүнс нь С хэмээх уургийн түвшинг бууруулдаг болох нь батлагдсан.

Тослог багатай сүүн бүтээгдэхүүн: Тараг, сүү, бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүд нь кальци, Д аминдэмээр баялаг тул ясыг бэхжүүлж, дархлааг сайжруулдаг. Эдгээр нь ясны сийрэгжилт, остеоартрит өвчнийг намдаахад тусалдаг.

Хушга, пистачио, бүйлс: Хушга, пистачио, бүйлс нь их хэмжээний кальци, магни, Е витамин, уураг, альфа-линолен агуулагддаг тул дархлаа сайжруулдаг. Тодруулбал, хушга нь омега-3 тосны хүчил ихээр агуулдаг тул остеоартрит ба ревматоид артритын өвдөлтийг бууруулдаг.

error: Content is protected !!