No menu items!
HomeЭрүүл мэндӨтгөн хаталтыг зогсоохын тулд дараах 7 зүйлийг анхаар

Өтгөн хаталтыг зогсоохын тулд дараах 7 зүйлийг анхаар

-

Хий, гэдэс дүүрэх  шинж тэмдэг нь ихэнх хүмүүст тохиолддог. Та өтгөн хатсан үедээ хэт ачаалал өгч дүлбэл, дутуу гарсан мэдрэмж төрж магадгүй юм. Энэ нь маш их бухимдал төрүүлж болзошгүй.

Бүдүүн гэдэсний агшилт хэт удаан байх үед өтгөн хатдаг.Дараах зүйлсийг анхаарснаар өтгөн хаталтаас сэргийлэх боломжтой. Хэрэв танд өтгөн хаталтын шинж тэмдэг байнга илэрдэг бол эмчид заавал хандаарай.

Жимс хэрэглэх

Найрлагаасаа шалтгаалан ихэнх жимс нь өтгөнийг зөөлрүүлж, өтгөн хаталтыг багасгахад туслах болно. Гэсэн хэдий ч дараах жимснүүд нь энэхүү өвчинд илүү ашиг тустай байдаг.

Гуа*

Лийр

Тоор

Хан боргоцой*

Prunes

Одоор тэмдэглэсэн жимснүүд нь исгэлэн бөгөөд олигосахарид, дисахарид, моносахарид, полиол (FODMAPs) багатай байдаг.  Эдгээр нь таны хувьд  илүү сайн сонголт байж болох юм.

Ногоо түлхүү идэх

Жимстэй адил илүү их ногоо, ялангуяа эслэг ихтэй хүнсний ногоог тогтмол идэх нь таны бие системийг хэвийн байлгахад тустай. Зарим хүмүүс түүхий ногоо идэхийн оронд чанасан ногоо хэрэглэвэл илүү сайн үр дүнд хүргэдэг гэжээ. Өтгөн хаталтыг хөнгөвчлөх хүнсний ногооны зарим сонголтыг энд оруулав.

Ногоо:

Кале *

Бууцай *

Хүнсний ногоо:

Артишок зүрх *

Аспарагус

Брокколи *

Лууван *

Ногоон шош

Буурцаг:

Канелла шош

Пинто шош

Цагаан шош

*Одоор тэмдэглэсэн зүйлс нь өтгөн хаталттай хүмүүст илүү тохиромжтой.

Исгэлэн хүнс хэрэглэх

Илүү их ногоо, жимс жимсгэнэ идэхээс гадна хүнсний эслэгийг авах өөр хоёр арга байдаг. Нэгдүгээрт, зарим үрийг хоолондоо нэм. Дараах үрүүд нь уусдаг эслэгийн сайн эх үүсвэр бөгөөд өтгөнийг зөөлрүүлнэ.

Чиа үр

Маалингын үр

Магни хэрэглэх

Магнийн нэмэлтийг уухдаа нэмэлт мэдээлэлтэй танилцаж байгаарай. Магни нь бүдүүн гэдэсний ханыг хамарсан булчинг сулруулж, агшилтын хэмнэлийг жигд болгодог тул өтгөнийг амархан шахдаг.

Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгүүд (NIH) магнийн өдөр бүр хэрэглэхийг зөвлөсөн мэдээллийн хуудсыг танилцуулжээ. Таны нас, хүйс болон бусад хүчин зүйлд тохирох зүйлийг эмчтэйгээ хамт шалгаж үзээрэй.

Бүлээн жин тавих

Халуун устай сав эсвэл халаалтын дэвсгэртэй унтаж үзээрэй. Сэтгэлзүйн онолын хувьд дулаан нь маш их тайвшруулах үйлчилгээтэй гэжээ. Энэ нь хэвлийн булчингуудыг тайвшруулж өглөөгүүр илүү жигд ажиллахад нөлөөлж, сэтгэл хангалуун байлгадаг.

Бие махбодоо анхаарах

Ихэнх хүмүүс өглөө бие засдаг. Харамсалтай нь архаг өтгөн хаталттай хүмүүсийн хувьд энэ тогтолцоо нь өөр. Гэдэс ходоодны рефлексийг идэвхжүүлэхийн тулд өглөөний цайгаа заавал ууж  байгаарай.

Biofeedback-ийг туршиж үзээрэй

Biofeedback бол мэдрэгчийн хариу урвалыг ашиглан аарцагны булчинг сэргээх эмчилгээний хэлбэр юм. Хэрэв таны өтгөн хаталт нь “дисинергик” гэж нэрлэгддэг бол энэ эмчилгээ үр дүнтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд