No menu items!
HomeХүмүүсДэлхийн хамгийн халуухан 30 эрэгтэй

Дэлхийн хамгийн халуухан 30 эрэгтэй

-

Нэг хүнд тааламжтай мэт санагдах зүйл нь бусдад тийм биш байж болно. Бид олон алдартай сайтуудын санал хураалтын дүн дээр үндэслэн дэлхийн хамгийн дур булаам эрчүүдийн рейтингийг гаргалаа. Уншигчдын маань сонирхол бусад сайтад саналаа өгсөн эмэгтэйчүүдийн бодолтой заавал таарах албагүй гэдгийг санаарай.

Тиймээс бид уншигчдынхаа санал бодлын дагуу хамгийн дур булаам эрчүүдийн жагсаалтыг гаргахаар шийдсэн юм. Үүнд өнөө үеийн болон өнгөрсөн үеийн хүмүүсийг хүртэл багтаасан болно.

1. Keanu Reeves

Киану Чарльз Ривз 1964 оны есдүгээр сарын 2-нд төрсөн, Канадын жүжигчин юм. Ривзийг дэлгэцийн урлаг сонирхогчид детектив төрлийн “Билл ба Тедийн содон адал явдал”, “Хурд”, “Амь өрссөн тоглоом” болон шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал “Матрикс”, триллер төрлийн “Константин”, драмын “Нуурын дэргэдэх байшин” зэрэг кинонуудад тоглосоноор нь сайн мэдэх билээ.

2. Jason Momoa

Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн ашиг орлогоороо “Box Office”-ийг тасралтгүй тэргүүлж байсан AQUAMAN киноны гол дүрд тоглосон Жэйсон Момоаг жагсаалтын хоёрт бичигдсэн байна. Тэрээр энэ дүрийнхээ “ачаар” охид бүсгүйчүүдийн харцыг булааж, ярианы сэдэв болоод байна. Түүний бүтэн нэрийг Joseph Jason Namakaeha Momoa гэдэг. Тэрээр 1979 оны 8-р сарын 1-ний өдөр зурагчин, зураач Joseph Momoa-гийн хүү болон Хавайн Хонолулу хотод төржээ. Жүжигчин, загвар өмсөгч Jason нь HBO-ийн Game of Thrones цувралын Khal Drogo-гийн дүрийг бүтээхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж, биедээ багагүй өөрчлөлт гаргажээ. Энэ нь ч түүний амжилтад хүрэхэд том түлхэц болсон гэдэг.

3. Matthew McConaughey

Мэттью Макконехи 1969 оны арваннэгдүгээр сарын 4-нд төрсөн, Оскарын шагналт кино жүжигчин, продюсер билээ. Түүнийг инээдмийн төрлийн дүрүүдэд тоглосоноор нь илүү мэдэх ч XX зууны хоёр дахь арван жилийн хугацаанд тоглосон бүтээлүүдэд драмын дүр зонхилж кино шүүмжлэгчид, хэвлэлийнхнээс тун өндөр үнэлгээ авч байв.

4. Scott Eastwood

Скотт Иствуд нь Холливудын алдарт жүжигчин Клинт Иствудын хүү юм. Тэрээр “Fifty Shades of Grey” киноны нүцгэлдэг үзэгдлээс болж гол дүрээс татгалзаж байжээ. Скотт Иствуд ярилцлагуудынхаа нэгэнд “Christian Grey”-ийн дүрээс татгалзсан шалтгаанаа тайлбарлахдаа “Тэд намайг зохиолоо уншаад тестэлж үзье гэж дуудсан. Гэсэн ч тэдэнд зохиол байгаагүй. Би зохиолгүй кинонд тоглохыг хүсээгүй учраас татгалзахаар шийдсэн”. Мөн кино бүтээгчид гол дүрийн жүжигчнийг бүтэн нүцгэн зураг авалтад оруулахыг санал болгосон. “Надад зориулагдаагүй зүйл гэж байдаг юм билээ” гэжээ.

5. Javier Bardem

Хавьер Бардем  1969 оны гуравдугаар сарын 1-нд Испанийн Лас-Пальмас-де-Гран-Канариа хотод төрсөн. 2007 онд Оскар болон Алтан бөмбөрцөгийн наадмаас Шилдэг эрэгтэй туслах дүрийн шаганлыг хүртэж байжээ.

6. Dimash Kudaibergen

Казахстаны залуу дуучин Димаш Кудайбергеновийн од болох зам 2015 онд Беларусийн “Славянский базар” наадмаас эхэлсэн бөгөөд 2017 онд Хятадын “I’m a Singer” шоугаар дэлхийн тавцанд гарсан юм. Димаш “Азийн Грэмми” шагнал хүртэж, Азийн хамгийн алдартай дуучин болж, 2 жилийн хугацаанд “Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу” жагсаалтад багтаж байлаа. Мөн энэ удаад ч дур булаам залуучуудын зургаадугаарт багтсан байна.

7. Burak Özçivit

Бурак Озчивитыг “Мөнхийн хайр”, “Аугаа зуун” зэрэг цувралуудаар нь уншигчид маань сайн мэдэх билээ. Бурак Мерсин хотод төрсөн бөгөөд түүнийг мэндэлсний дараахан гэр бүл нь Истанбул руу нүүжээ. Тэрбээр Истанбул хотын Мармарагийн их сургуульд орж, кино, дүрслэх урлаг, гэрэл зургийн факультетэд суралцжээ.  Суралцаж байх үедээ загварын тайзан дээр гарч, 2006 он хүртэл Туркийн хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгчдийн нэгд тооцогддог байв. “Туркийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, 2003 онд түрүүлсэн байна. Хоёр жилийн дараа Бурак Озчивит “Дэлхийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн.

8. Jared Leto

Жаред Жозеф Лето 1971 оны арванхоёрдугаар сарын 26-нд Луизиана мужийн Боссьер Сити хотод төржээ. Түүнийг хүмүүс Suicide Squad буюу Үхлийн салаа киноны Жокерийн дүрийг бүтээснээр сайн мэдэх билээ.

9. Song Il-kook

Song Il-kook жүжигчнийг “Жүмүн” киногоор нь сайн мэдэх билээ. Тэрээр Чонжүгийн их сургуулийг тайзны урлаг мэргэжлээр төгсөж, дараа нь Чун-Ангийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

10. Jason Derulo

Жейсон Деруло 1989 оны 9-р сарын 21-нд төржээ.  Тэрээр дуучин, ая зохиогч, бүжигчин билээ. 2009 онд бие даасан карьераа эхлүүлснээс хойш Деруло 30 гаруй сая сингл борлуулжээ.

11. Jim Sturgess

Жеймс Энтони Стержесс 1978 оны 5-р сарын 16-нд төрсөн, Английн жүжигчин, дуучин, ая зохиогч юм. Стержесс Лондонгийн Вандсворт хотод төрсөн боловч Фарнхам хотод өсч, Френшам Хейтсийн сургуульд сурч байжээ.

12. Patrick Schwarzenegger

Патрик Арнольд Шрайвер Шварценеггер 1993 оны 9-р сарын 18-нд төрсөн, жүжигчин, загвар өмсөгч юм. Шварценеггер Калифорнийн Лос Анжелес хотод төрж өссөн байна. Бага наснаасаа эхлэн аавтайгаа жүжиглэх дасгал хийдэг байсан тэрээр арван настайдаа “Бенчвармерс” кинонд жижиг дүр бүтээжээ.

13. Mario Casas

Испанийн хамгийн эрэлттэй жүжигчин, “халуухан” залуу гэгддэг Марио Касасыг бид “Тэнгэрээс дээш гурван метрийн өндөрт” киноны гол дүрээр сайн мэднэ. Энэ кино дэлгэцнээ гарсны дараа Марио Касасын фэнүүд нь гэр, гар утсыг нь мэдэн, түүнийг байнга “мөшгих” болсноор жүжигчин залуу байр, утасны дугаар зэргээ үргэлж сольж иржээ. Дээрх киноны дараа Марио Испанийн кино урлагийг дэлхийд таниулсан олон киноны гол дүрийг амилуулсан билээ.

14. Cillian Murphy

Cillian Murphy 1976 оны 5-р сарын 25-нд төрсөн, Ирландын жүжигчин, хөгжимчин юм. Тэрээр карьераа рок хөгжим тоглож эхэлсэн байдаг.

15. Kıvanç Tatlıtuğ

Kıvanç Tatlıtuğ 1983 оны 10-р сарын 27-нд төрсөн, Туркийн жүжигчин, загвар өмсөгч, сагсан бөмбөгийн тоглогч билээ. Тэрээр Туркийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг бөгөөд олон шагнал хүртэж байжээ.

16. Tom Hardy

Харди 1977 оны 9-р сарын 15-нд төрсөн, Английн жүжигчин, продюсер юм. Лондонгийн Драмын төвд жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөөд Ридли Скоттын “Black Hawk Down” (2001) кинонд анхныхаа дүрийг бүтээсэн бөгөөд түүнээс хойш алдартай олон дүрийг бүтээсэн билээ.

17. Sam Elliott

Эллиотт 1944 оны 8-р сарын 9-нд төрсөн. Тэрээр Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг шагналын хоёр номинаци, Эмми шагналын хоёр номинац нэр дэвшиж байсан. Тэрээр шилдэг туслах дүрийн шагнал хүртэж байжээ.

18. James Edward

James Edward 1979 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн, Америкийн жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер, багш юм. Түүнийг Сэм Рэймийн Хүн аалз цувралын Харри Осборны дүрийг бүтээснээр нь хүмүүс илүү мэдэх билээ.

19. Dean Reed

Dean Reed 1970, 1980-аад оны үед капитализмын мөлжлөг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг цогтой тэмцэгч байлаа. Түүнийг Дин Рид гэх бөгөөд АНУ-ын нийгмийн томоохон зүтгэлтэн, кино жүжигчин, дуучин нэгэн байсан юм. Тэрбээр 1938 оны наймдугаар сарын 22-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын ойролцоох сууринд Сирила Рид багшийн гэр бүлд төрсөн байна.

20. Ali Ersan Duru

Али Эрсан Дуру 1984 оны 9-р сарын 19-нд төрсөн, Туркийн жүжигчин юм.

Дуру 18 настайгаасаа жүжигчний мэргэжлээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэрээр “Eskişehir Osmangazi” их сургуулийг санхүүгийн чиглэлээр төгссөн байна . Тэрээр анх их сургуулийнхаа театрын нийгэмлэгт ажиллаж байжээ.

21. Jensen Ackles

Женсен Росс Эклс 1978 оны 3-р сарын 1-нд төржээ. Тэрээр аймшигт, зөгнөлт Supinatural, Eric Brady in Our Lives цуврал киноны Дин Динч Винчестерийн дүрд тоглосон байдаг.

22. Henry Cavill

Henry William Dalgliesh Cavill 1983 оны 5-р сарын 5-нд төржээ.  Түүнийг хүмүүс Супермений дүрээр  илүү сайн мэдэх билээ.

23. Josh Hartnett

Жошуа Даниел Хартнетт 1978 оны 7-р сарын 21-нд төржээ. Тэрээр анх 1997 онд “Cracker” олон ангит кинонд Майкл Фицжералдын дүрээр олны анхаарлыг татаж байв.

24. Jean Reno

Тэрээр 1948 оны 7-р сарын 30-нд төржээ. Жан Рено Испани гаралтай Францын жүжигчин юм. Тэрээр франц, англи, япон, испани, итали продакшнуудад ажиллаж байжээ.

25. Timothy Dalton

Тимоти Пит Далтон 1946 оны 3-р сарын 21-нд мэндэлжээ. 18 насандаа сургуулиа орхисны дараа залуу эр театрт жүжигчин болж, Royal Academy of Dramatic Art-д суралцаж байжээ. Тимоти Далтон олон төслүүдэд оролцож чадсан ч “Жэйн Айер”, “Скрилууд”, Жеймс Бонд, “Scarlet”, “Аллагад зориулсан лиценз” гэх зэрэг киногоор хамгийн их амжилт олсон юм.

26. Jonathan Rhys Meyers

Jonathan Rhys Meyers 1977 оны 7-р сарын 27 төрсөн, Ирландын жүжигчин, загвар өмсөгч, хөгжимчин юм. Тэрээр Майкл Коллинз (1996), Velvet Goldmine (1998), Bend It Like Beckham (2002), Alexander (2004), Match Point (2005), Mission: Impossible III (2006) кинонууд болон телевизийн дүрүүдээрээ алдартай.

27. Douglas Booth

Дуглас 1992 оны 7-р сарын 9-нд төрсөн, Английн жүжигчин юм. Бут нь дислексиктэй байсан  тул арван нас хүртлээ унших, бичиж чаддаггүй байжээ. Тэрээр бусадтай адил байхын тулд хоёр, гурав дахин их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж тэмцэж байсан. Энэ нь түүнийг илүү тэсвэр хатуужилтай болгосон гэдэг.

28. Clark Gable

Түүнийг Америкийн кино урлагт “Холливудын хаан” гэж нэрлэдэг. Тэрээр карьерынхаа туршид олон жанрын 60 гаруй киноны дүрд тоглож байсан. Гейбл зүрхний шигдээсээр нас барсан билээ.

29. Liam Hemsworth

Лиам Хемсворт 1990 оны 1-р сарын 13-нд төрсөн, Австралийн жүжигчин юм. Алдарт Thor киноны дүрийг бүтээсэн жүжигчин  Chris Hemsworth-ийн дүү,  Liam Hemsworth нь Luke Hemsworth гэх бас нэг царайлаг модель ахтай билээ.

30. Alain Delon

1960-аад онд охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж байсан 83 настай Францын нэрт жүжигчин Ален Делоныг мэдэхгүй хүн үгүй. Ален Делон нь 1935 оны арван нэгдүгээр сарын 8-нд Парист төржээ. Олон продюсер “Чи хэтэрхий царайлаг юм” гэж хэлээд Аленыг жүжиглэх авьяасгүй хэмээн дүгнэж байжээ. Гэхдээ түүний чадварыг Харри Уилсон гэх Америкийн найруулагч олж харснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэрбээр яг л Жеймс Дин шиг хосгүй сэтгэл татам залуу хайж байсан гэдэг. Ийнхүү Ален 1957 онд анх “Send a Woman When the Devil Fails” кинонд тоглосон юм.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд