No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Жаргалбаяр: Гайморитын үед ДАРААХ шинж тэмдэг илэрдэг

Д.Жаргалбаяр: Гайморитын үед ДАРААХ шинж тэмдэг илэрдэг

-

Хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог гайморитын талаар “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмнэлгийн мэс заслын эмч Д.Жаргалбаяртай ярилцлаа.

-Гайморит өвчин юунаас болж үүсдэг вэ?

-Амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин буюу ханиад томуу, хамрын харшил болон бусад халдварт өвчний үед гайморит үүсдэг. Мөн хамраа сайн цэвэрлээгүй, нустай удаан явснаас, хамрын хөндийд шингэн ялгадас бөөгнөрснөөс болж үүсдэг өвчин юм.

-Өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Гайморитын үед амьсгалахад хүнд болж, хамрын хөндийгөөс ялгадас ихээр гарна. Мөн хамрын гэмтсэн талын үнэрлэх мэдрэхүй алдагдан, хурц гэрлээс эмээх, нулимс гарах шинж тэмдэг ажиглагдана. Өвдөлт нь тарсан, байрлал нь тодорхойгүй байх нь олонтаа ч заримдаа дух, шанааны орчимд өдрийн тогтсон цагт өвддөг. Халуурч, чичрүүдэс хүрэх нь ч бий. Дээрээс нь гаймориттай хүнээс эвгүй үнэр ялгардаг. Тухайн хүн нь өөрөө мэдэхгүй ч гаднын хүнд үнэртдэг. Мөн өглөө босоход амнаас цэр маягийн зунгааралдсан зүйл гарах шинж тэмдэг илэрнэ. Гол нь энэ өвчний үед халуурах шинж тэмдэг илэрдэггүй учраас хожим хүндэрдэг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн чих, хамар, хоолойн эмчид хандах хэрэгтэй. Хамрын дайвар хөндийн рентген зураг авахуулах нь чухал. Өвчний хурц үед эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжиж буглаа, менингит үүсгэх аюултай.

-Гайморитыг мэс ажилбараас өөр аргаар эмчлэх боломж байгаа юу?

-Гайморитын эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээ байх бөгөөд дайвар хөндийгөөс ялгадас чөлөөтэй гарах боломжийг хангах зорилготой. Халуунтай үед хэвтрийн дэглэм сахиж, халуун бууруулах, мэдрэлийн өвдөлт дарах бэлдмэл / аспирин, амидопирин/ хэрэглэнэ. Хордлого илэрсэн үед антибиотикийг булчингаар хийлгэнэ. Мөн антибиотикийг цацлага, утлага хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаан байгаа үед хөндийд хатгалт хийж, халдваргүйжүүлэх бэлдмэлийн уусмалаар угааж, антибиотик хийнэ. Бага насны хүүхдүүд ариун цэвэр сахиагүйгээс амархан гайморитаар өвчлөх гээд байдаг. Тиймээс бага насны хүүхдийг бүтэн наркозтой унтуулаад угаадаг. Ер нь зүүгээр хатгуулж угаалгах аргыг тав хүртэлх насны хүүхдүүдэд хийдэггүй.

-Хамрын дусаалга хэрэглэснээс болж гаймориттай болох уу?

-Тухайн хүний биеийн онцлогт таараагүй хамрын дусаалга хэрэглэснээс болж харшлын чанартай шинж тэмдэг илэрч болно. Түүнээс дусаалгаас болж гаймориттай болохгүй. Хамрын дусаалга нь хамрын салстуудыг сэргээх зориулалттай байдаг.

-Чих, хамар, хоолой хоорондоо холбоотой байдаг. Гаймориттай болсон үед бусад эрхтний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бэ?

-Дунд чихний булагтах өвчтэй болох аюултай. Чих, хамар хоорондоо сувгаар холбоотой байдаг. Тиймээс нөгөө цэвэрлээгүй ялгадас чихээр гарах гээд байдаг.

–Гайморитаас урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Хамрын дайвар хөндийн үрэвслээс сэргийлэхийн тулд ханиад томуу, хамрын хурц ханиад, корь, бусад халдварт өвчин болон шүдний өвчнөө эмчлэх хэрэгтэй. Мөн хамрын таславчийн мурийлт, хамрын хөндийн битүүрэл ба нарийсал зэрэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг арилгах нь чухал. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамраа утаж онгойлгох хэрэгтэй. Хаврын улиралд хүмүүсийн дархлаа сулардаг. Энэ үед аль болох биеийнхээ дархлааг сайжруулах амин дэм хэрэглэвэл сайн. Дээрээс нь спортоор хичээл лэж идэвхтэй амьд рах хэрэгтэй. Амаа тамидены уусмалаар зайлах нь ч энэ төрлийн өвчнөөс сэргийлэхэд тустай.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд