No menu items!
HomeСонин хачинБиеийн талаар бидний мэддэггүй баримтууд

Биеийн талаар бидний мэддэггүй баримтууд

-

1.Ходоодны хүчил цайрыг хайлуулахаар хүчтэй байдаг. Азаар ходоодны эсүүд түргэн нөхөн сэргэдэг учир тэдгээрийг хүчил хайлуулж амждаггүй байна.

2.Уушгинд 300 мянга гаруй хялгасан судас байдаг. Тэдгээрийг хооронд нь холбовол 2400 километр урт болно.

3.Төмсөг 10 сая эр бэлгийн эс боловсруулдаг. Энэ нь зургаан сарын дотор дэлхий дүүрэн хүн амтай болоход хангалттай аж.

4.Хүний яс боржин чулуу шиг хатуу. Шүдэнзний хайрцагны чинээ хэмжээтэй яс есөн тонн ачаа дааж чадах бөгөөд энэ нь бетоны даах чадвараас дөрөв дахин үзүүлэлт

5.Хүний гар болон хөлийн хурууны хумс бүр зургаан сарын дотор угаасаа үзүүр хүртлээ ургадаг.

6.Хүний биеийи хамгийн том эрхтэн бол арьс. Насанд хүрсэн хүний арьс 1,9 хавтгай дөрвөлжин метр газрыг бүрхэнэ. Арьс байнга шинэчлэгддэг. Хүний амьдралын турш 18 килограмм арьс гуужиж унадаг.

7.Хүн унтаж байхдаа найман миллиметр өсдөг. Дараагийн өдөр нь дахиад “ахичдаг”. Учир нь нурууны мөгөөрс хоорондын зай суух эсвэл зогсож байхад шахагддаг.

8.Өрнөдөд хүн дунджаар амьдралынхаа турш 50 тонн хоол, хүнс идэж, 50 мянган литр шингэн уудаг.

9.Хүн болгоны бөөр нэг сая ширхэг шүүлтүүртэй. Тэдгээр нь нэг минутад дунджаар 1,3 литр цус нэвтрүүлж, өдөрт 1,4 литр шээс ялгаруулдаг.

10.Нүдний фокусын булчингууд өдөрт 100 мянган хөдөлгөөн хийдэг. Хэрвээ холийн булчинд тийм ачаалал үүрүүлнэ гэвэл одор бүр 80 километр зам туулах хэрэгтэй болно.

11.Хүний бие 30 минутад 1,5-2 литр ус буцалгаж болохоор дулаан ялгаруулдаг.

12.Хүний цусны нэг эс биеийг бүтэн тойроход ердөө 60 секунд шаардлагатай.

13.Хүүхдээс авсан, шуудангийн марктай дайтай арьс 21 хоногт нөхөгдөх ба тийм арьсаар сагсан бөмбөгийн гурван талбайг бүрэн бүрхэх боломжтой. Мэдээж энэ бүхэн шинжлэх ухааны ач тус. Өнөөдөр лабораторид ургуулсан арьсыг түлэгдэлтийг эмчлэхэд ашиглаж байна.

14.Нүд гаднаас авч буй мэдээллийн 90 хувийг хүлээж авдаг нь биднийг хараанаас хараат болохыг илтгэдэг.

15.Эмэгтэй хүний өндгөвч хагас сая өндгөн эсийг агуулдаг ч тэдгээрийн ердөө 400 нь шинэ амьдрал бэлэглэх чадвартай.

З.Амгалан

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд