No menu items!
HomeЗөвлөгөөСэтгэлийн хямралтай тэмцэхэд туслах 10 хүнс

Сэтгэлийн хямралтай тэмцэхэд туслах 10 хүнс

-

Сэтгэлийн хямралын эмчилгээнд эм, сэтгэл зүйч гээд олон зүйлс тусалдаг. Гэхдээ хамгийн их  үл тоомсорлодог нэг хүчин зүйл бол хоол тэжээл юм.

Байнгын дасгал хөдөлгөөн, үр дүнтэй тэмцэх чадвар, нийгмийн дэмжлэг, түүнчлэн сэтгэл хөдлөлийн асуудал үүсгэдэг согтууруулах ундаа, тамхи, эмийг хязгаарлах эсвэл хэрэглэхгүй байх нь таны сэтгэцийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм. Сэтгэлийн хямрал нь бусад өвчний шинж тэмдэг байж болох тул сэтгэл хөдлөлийн асуудал үргэлжилж эсвэл таны амьдралын чанар, эрүүл мэндэд саад болж байвал эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ энэ хооронд та сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хоолонд анхаарлаа төвлөрүүлснээр асуудлыг өөрийн гараар шийдэж болно.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн

2015 онд Америкийн Хоол тэжээлийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд “Бүхэл үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн идсэн, цэвэршилтийн дараах үед байгаа 70,000 гаруй эмэгтэйн сэтгэлийн хямрал буурсан” болохыг тогтоожээ. Бүхэл үр тариа нь сэтгэлийн хямралтай тэмцэхэд туслах хүнс юм. Харин цэвэршүүлсэн үр тариа нь сэтгэлийн хямралыг өндөр түвшинд хүргэдэг байна.  Цэвэршүүлсэн үр тарианд цардуул гэх мэт зүйлс багтдаг тул хэт их идэхээс татгалзаарай.

Ус

Илүү их ус уух нь сэтгэлийн хямралыг багасгахад тусална. 2018 онд хэвлэгдсэн олон бүлэг давхаргыг хамарсан томоохон судалгаанд дүн шинжилгээ хийхэд энгийн усыг өдөр бүр уух нь сэтгэлийн хямрал, түгшүүрийн түвшинг бууруулсан болохыг тэмдэглэжээ.

Амар загас

Омега-3 тосны хүчил нь тархины үйл ажиллагааг сайжруулж, үрэвслийг бууруулах замаар сэтгэлийн хямралыг арилгаж өгдөг. Чухамдаа “Mayo Clinic” нь сэтгэлийн хямралтай тэмцэх зорилгоор омега-3-ийн хэрэглээг нэмэгдүүлэхийг санал болгож байгаа бөгөөд энэ нь сэтгэлийн хөөрлийг намдаахад туслах олон аргуудын нэг юм. Тослог ихтэй загас нь омега-3-ээр баялаг бөгөөд амар загас нь хамгийн их агууламжтай байдаг. Сэтгэлийн хямралтай тэмцдэг омега-3-аар баялаг бусад хоол хүнс бол майшинг, сардина, анчоус юм.

Чиа үр

Цагаан хоолтнууд ч гэсэн омега-3-ийг авах боломжтой . Чиа үрний нэг унц тутамд 4900 миллиграммаас их омега-3 байдаг тул энэ нь танд өөх тосны хүчлийн хамгийн сайн илчлэгийг өгдөг.

Гадил

Ганц гадил жимсэнд таны бие махбодид нейротрансмиттер серотонин хийхэд тусалдаг шим тэжээл болох B6 витамины 22 хувь нь агуулагддаг. Серотонины хэмжээ бага байх нь сэтгэлийн хямралтай холбоотой байдаг. Европын Клиникийн Хоол тэжээлийн сэтгүүлийн 2016 оны дугаарт бичсэнээр B6-аар баялаг хоол хүнс их хэрэглэх нь сэтгэлийн хямралыг арилгаж чадна гэжээ.

Салмон

Гадил бол В6 витамин агуулсан таны цорын ганц сонголт биш юм. Салмон загасанд энэ ашигтай витамин байдаг. Сэтгэлийн хямралтай тэмцдэг илүү олон төрлийн хүнс авахыг хүсвэл тахиа, буурцагт ургамал, авокадо, хар ногоон навчит ногоо зэргийг цэсэндээ нэмээрэй.

Хүрэн манжин

UC Berkeley-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, зохиолч, редакторууд, үндэсний багийн үзэж байгаагаар манжин нь “В витамин болох эслэг, манган, фолийн сайн эх үүсвэр болдог” гэжээ. Мөн эртний судалгаанаас харахад фолийн дутагдал нь сэтгэлийн хямралтай холбоотой байж болох бөгөөд антидепрессантыг үр дүн багатай болгодог. Хоол хүнсэндээ бууцай, брокколи, жүржийн жүүс зэрэг фолийн агууламжтай хүнсийг нэмээрэй.

Хясаа

Хясаа нь сэтгэлийн хямралтай тэмцэхэд тусалдаг. Чухамдаа Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн сэтгүүлийн 2018 оны дугаарт хясаа, дун зэргийг “гуниг гутралыг эмчлэх амьтны гаралтай хоол” гэжээ.

Чавга

Жимс, хүнсний ногоонд агуулагддаг антиоксидант төрлийн флавоноидын хэрэглээ өндөр байвал сэтгэлийн хямралд орох эрсдэл багатай байдгийг судалгаа харуулжээ. Сэтгэлийн хямралтай тэмцдэг флавоноидоор баялаг хоолонд чавга, алим, шар сонгино, цай орно.

Хар шоколад

Хар шоколад нь мөн флавоноидоор баялаг тул таны сэтгэл санааг өөдрөг байлгах болно. Сүүтэй шоколад биш, какаоны агууламж өндөртэй хар шоколадыг авч байгаа эсэхээ сайтар шалгаарай.

Олон төрлийн аминдэм

Та хичнээн их хичээсэн ч гэсэн бүх хэрэгцээг дан ганц хоол хүнсээр хангаж чадахгүй байх магадлалтай. Хоол тэжээлийн дутагдлыг нөхөхийн тулд дунд зэргийн тунгаар агуулсан олон төрлийн амин дэм, эрдэс бодисын нэмэлт тэжээл уугаарай.

Өөрчлөлтийг аажмаар хий

Хоёр, гурван жижиг өөрчлөлтийг сонгоод аажмаар хэрэгжүүлээрэй. Энэ нь урт хугацааны амжилтыг баталгаажуулах болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд