No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Эрдэнэчимэг: Томуугаас сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих нь хамгийн чухал

Д.Эрдэнэчимэг: Томуугаас сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих нь хамгийн чухал

-

Энэ удаагийн ‘Эмч зөвлөж байна” булангаараа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Хүйтэн сэрүүний улирал эхлэж буйтай холбогдоод томуу, томуу төст вирусын өвчлөл нэмэгддэг. Та иргэдэд энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргээч.

-Томуу нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Манай оронд хүйтэн сэрүүний улирал буюу 10 сараас 5 сар хүртэл томуугийн өвчлөл нэмэгддэг. Уг өвчнөөр ихэвчлэн хүүхэд, өндөр настан болон дархлал султай хүмүүс өвддөг.

-Томуугийн вирус ямар онцлогтой мөн ямар замаар халдварладаг вэ?

-Томуугийн вирус маш олон төрөл байдаг боловч хүнд томуугийн гурван хэв шинж мөн бусад вирусын халдварууд манай улсад элбэг байдаг. А хүрээний вирус нь хувисамтгай, хоруу чанар ихтэй. В хүрээний хэв шинж мөн хоруу чанар өндөр байдаг ч хувьсамтгай шинж чанар арай бага байдаг. Харин С хүрээний хэв шинж харьцангуй хөнгөн явцтай өвчлүүлдэг гэж үздэг. Энэ вирусын өөртөө агуулж буй уургуудын бүтцээс шалтгаалж ямар амьтныг халдварлуулах нь хамаардаг.

Энтровирус гэж мөн байдаг. Энэ нь ихэвчлэн тууралт, гэдэсний өвдөлт, суулгалт бөөлжилтөөр илэрдэг. Аденовирус буюу нүдний ханиад мөн Риговирус буюу хамрын дайвар эрхтэнг үрэвсүүлдэг гэх зэрэг олон төрлийн вирусын халдварууд байдаг.

Томуугийн вирус хүн хоорондын зай ойр байх тусам тархалт өндөр байдаг.

-Томуу, томуу төст өвчин ямар шинж тэмдэгээр илэрдэг вэ?

-Дээр хэлсэнчлэн ямар вирус үүсгэгдсэнээс шалтгаалж шинж тэмдэг онцлог илрэх боловч нийтлэг илрэх шинж тэмдэг нь хамраас шингэн нус гарах, халуурах, толгой өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг.

-Өвчний хүндрэл хэрхэн илэрч хүний биед нөлөөлдөг вэ?

-Харин хоёрдогч нянгийн халдвар авсан тохиолдолд амьсгалын доод замыг гэмтээх гуурсан хоолойн үрэвсэл, хатгалгаа гэх мэтээр хүндэрч өндөр халуурах, амьсгал олшрох, хамар уруул нүүр хөхрөх, шингэн алдах, мэдрэл хордлогын шинж тэмдэг илэрдэг.

-Энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэлт нь өвөрмөц болон өвөрмөц бус гэсэн хоёр арга зам байдаг. Өвөрмөц бус гэдэгт хувь хүний өөрийн ариун цэвэр, өөрт тавих анхаарлаас халамжаас хамаардаг. Жишээ нь гараа угаахаас эхэлнэ. Гараа угаахыг гэдэсний ямар нэг халдвараас сэргийлнэ гэж ойлгодог. Гараа тогтмол угаах нь томуугийн халдвараас ч мөн сэргийлнэ. Тухайлбал амны хаалт зүүх, зөв зохистой хэрэглэх, содтой усаар, сармисны хандаар хоолойгоо зайлах зэрэг нь томуу, томуу төст өвчлөлөөс гэрийн нөхцөлд урьдчилан сэргийлэх арга зам юм.

Өвөрмөц урьдчилан сэргийлэх арга нь вакцин байдаг. Томуугийн вакциныг 10 сард хийх нь илүү тохиромтой. Манай улсад нэмэлт дархлаажуулалтын аян гэж явагддаг. Энэ нь 10 сарын 1-ээс 10 сарын 15 хүртэл үргэлжилдэг. Үүнд 0-5 насны хүүхдүүд, өндөр настангууд, дархлаа султай хүмүүс мөн эмнэлгийн ажилчид энэхүү вакцинд хамрагдвал үр дүнтэй байдаг. Энэхүү вакцинжуулалтад манай улсад сайн дураараа хамрагдах боломжтой. Тиймээс иргэдийг томуугаас урьдчилан сэргийлэх энэхүү вакцинд хамрагдахыг уриалж байна.

-Дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

-Вирусын тархалт бол хүний дархлалын үйл ажиллагаатай холбоотой байдаг. Хүний бие организм тэнцвэрт байдлаа хадгалж байж дархлаа өндөр байдаг. Тиймээс дархлаа сулрахад нөлөөлөх зүйлс бол биед шингэн дутагдах, биеийн дулааны темпратур алдагдах буюу даарах үед, мөн стресс бухимдал, стресстэй холбоотой нойргүйдлээс болж дархлаа маш их сулардаг. Тиймээс дархлаагаа өдөр бүр дэмжих хэрэгтэй.

Мөн хоол хүнс бол хүний биеийн дархлалын системийг дэмжих чухал зүйл. Хүн өөртөө зохисон хувцасыг сонгож өмсдөг шигээ өөрт тохирсон эрүүл мэндэд тустай хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.

-Антибиотик хэрэглэснээр томуу өвчин эдгэрэх үү?

-Хүмүүс ханиад хүрээд эхлэхээрээ антибиотик хэрэглэдэг. Ханиад томуу, томуу төст өвчин бол вирусээр үүсгэгдэж байгаа өвчин. Тиймээс вирусын эсрэг эм эсвэл дархлаа сайжруулах эм, бэлдмэл хэрэглэж болно шүү дээ. Харин давхар нянгийн халдвар авсан тохиолдолд антибиотикыг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай.

-Короновирус гарсантай холбоотой халдварт өвчлөлийн тоо буурах үзүүлэлттэй байна гэсэн мэдээлэл гарсан байна?

-Короновирус гарсантай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дан ганц энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх бус бусад өөр төрлийн халдварт өвчний тархалтыг буурахад маш ихээр нөлөөлж байна. Энэхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид ч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Тиймээс иргэд, олон нийт ялангуяа хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдүүд нэг дор цугларч байгаа энэ үед гараа тогтмол угааж, ариутгаж, амны хаалтаа тогтмол зүүж дор бүрнээ алив халдварт өвчнөөс урьдчилан сэргийлээрэй гэж хэлэе.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд