No menu items!
HomeЭрүүл мэндНимбэгтэй ус ихээр уух нь шүдний пааланг гэмтээдэг

Нимбэгтэй ус ихээр уух нь шүдний пааланг гэмтээдэг

-

Нимбэгтэй усыг шингэн алдалтаас урьдчилан сэргийлэх, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг  дэмжих, жин хасахад дэмжлэг үзүүлэх зэрэг ач тустай гэж үздэг. Гэхдээ нимбэгтэй усыг ихээр уух нь дараах сөрөг үр дагавруудыг үүсгэдэг байна.

Шүдийг пааланг гэмтээдэг

Нимбэг нь хүчиллэг ихтэй тул их хэмжээгээр хэрэглэснээр шүдний пааланг элэгдэлд оруулдаг гэж Америкийн Шүдний Эмнэлгийн холбооноос мэдээлэв. Мөн нимбэгтэй ус уусныхаа дараа шүдээ угаахаас зайлсхийж, цэвэр ус ууж, амаа сайн зайлах хэрэгтэй.

Их хэмжээний нимбэгтэй ус гэдсийг хямраадаг

Нимбэгтэй ус нь гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг боловч Medical News Today-ийн мэдээлснээр их хэмжээний нимбэгтэй ус нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчнийг улам хүндрүүлж болзошгүй юм. Хүчиллэг хоол хүнсээр өдөөгдөж байдаг зарим өвчнийг хүндрүүлэх бөгөөд дотор муухайрах, бөөлжих шалтгаан болдог.

Нимбэгний хальс нь нян үржих таатай нөхцөл болдог

Нимбэгийг хальстай нь усанд хийхээс зайлсхийгээрэй. Journal of Environment Health сэтгүүлээс 2007 онд явуулсан судалгаагаар судлаачид 21 өөр рестораны 76 ширхэг нимбэгний дээжийг туршиж үзэхэд ихэнх нимбэгэнд бичил биетэн, түүний дотор  зарим өвчин үүсгэгч нян агуулагдаж байсныг тогоожээ. Эрсдэлээ бага зэрэг багасгахын тулд нимбэгний шүүсийг шахаж хийгээрэй.

Нимбэгтэй усны хүчиллэг байдал нь хорт хавдар үүсгэх болон хавдрыг хүндрүүлэх эрсдэлтэй

Хэт их нимбэгний ус уух нь хавдрыг даамжруулах, сэдрээх эрсдэлтэй гэж American Dental Association–аас мэддээллэсэн байна.

Их хэмжээгээр нимбэгтэй ус уух нь толгой таллаж өвдөх шалтгаан болдог

Хэдийгээр батлагдаагүй ч зарим судалгаагаар мигрень ба цитрусын жимсний хоорондох холбоог олж тогтоосон байна. Нимбэг жимс нь мигрень, толгой өвдөхөд хүргэдэг гэж мэдрэлийн эмч Ребекка Труб хэлжээ. Энэ нь нимбэг байгалийн моноамин агуулдагтай холбоотой байж болох юм.

Эх сурвалж: Insider

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд