No menu items!
HomeЭрүүл мэндЭмч нар хэвлийн өөхний 5 аюулаас сэрэмжлүүлж байна

Эмч нар хэвлийн өөхний 5 аюулаас сэрэмжлүүлж байна

-

Бидний биед өөх тос хаана хуримтлагдсанаас үл хамааран хэвлийн таргалалт үүсдэг. Хэрэв эмэгтэйчүүдийн бэлхүүсний хэмжээ 35 инчээс дээш бол, эрэгтэй хүмүүсийн бэлхүүсний хэмжээ 40 инчээс дээш байвал хэвлийн өөхлөлттэй гэж үздэг. Эмч нарын үзэж байгаагаар энэ нь таны эрүүл мэндэд аюултай байж болзошгүй гэжээ.

1. Чихрийн шижин тусах өндөр эрсдэлтэй

Хэвлийн илүүдэл өөхний үр дагаварт таны элэг өөхөн эдээр бүрхэгдэж, цусан дахь сахарын хэмжээг хангалттай сайн боловсруулж чадахгүй. Энэ нь чихрийн шижин өвчнийг үүсгэж болзошгүй юм.

2. Бодисын солилцооны хам шинжтэй болох өндөр эрсдэлтэй

Бодисын солилцооны синдром нь хэвлийн таргалалттай үед тулгардаг нэг эрсдэл юм. Гэдэс өөхтэй, бүсэлхийн тойрог томорсон үед та зүрх судасны өвчин, чихрийн шижин, тархинд цус харвах өвчинд нэрвэгдэнэ. Эрсдэлийн хүчин зүйл өндөр хүмүүс дээр дурдсан аливаа өвчинд илүү өртөмтгий байдаг.

3. Хорт хавдар тусах эрсдэл өндөр байна

Гэдэсний өөх тосноос ялгардаг уургийн нэг төрөл нь хорт хавдрын бус эсийг хорт хавдартай болгож, улмаар хавдрын өсөлтийг бий болгодог болохыг шинэ судалгаа харуулж байна.

4. Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр

Хэвлий дэх висцерал өөхний эсүүд нь цусны судсыг нарийсгах чадвартай уураг үүсгэдэг тул цусны даралт ихэсгэдэг нь батлагдсан. Мөн эдгээр уургууд нь артерийн судас бөглөрч улмаар тархинд цус харвах, зүрхний шигдээс зэрэгт өртөмтгий болгодог.

5. Дэмийрэлтэй болгох эрсдэл өндөр

Судалгаанаас харахад хэвлийн өөх ихтэй эмэгтэйчүүдэд дементиа 3 дахин их тохиолддог байна. Энэ нь ихэвчлэн дотоод эрхтний өөх, гэдэсний таргалалт эсвэл хэвлийн өөхний улмаас үүсдэг.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд