No menu items!
HomeЗөвлөгөөДаавуун хувцсыг сайхан хэвээр нь удаан хэрэглэхийн тулд анхаарах зүйлс

Даавуун хувцсыг сайхан хэвээр нь удаан хэрэглэхийн тулд анхаарах зүйлс

-

Хөвөн даавууг ургамлын гаралтай эслэгээс гаргаж авдаг бөгөөд хувцас, ширээний бүтээлэг, нялх хүүхдийн хэрэглэлээс эхлээд жинсэн өмд хийх хүртэл өргөн хэрэглэгддэг. Нэхмэл, сүлжмэл эдлэлээр тохь тухтай, агаар нэвтрүүлдэг даавуу гаргаж авах боломжтой. Даавуун хувцас нь боломжийн, удаан эдэлгээтэй боловч олон жилийн турш хамгийн сайхан харагдуулахын тулд зөв харьцах хэрэгтэй.

Зуун хувь даавууг угааж болдог. Гэсэн хэдий ч хувцас угаагч руу хийхээсээ өмнө хувцасныхаа арчилгааны шошгыг үргэлж шалгаж байгаарай. Хөвөн даавууг угааж болдог бол зарим хувцас, хэрэгсэл угааж болдоггүй бүтэцтэй. Тухайлбал хүрэм, пиджак байж болно. Тиймээс та угаалга хийхээсээ өмнө шошгыг анхааралтай хараарай. Даавуун эдлэлийг тухайн зүйл хэр зэрэг бохирдсоноос хамаарч хоёроос гурван удаа угаах хэрэгтэй.

Даавуун хувцсыг хэрхэн яаж угаах вэ?

  • Угаалгын нунтаг- Өндөр агууламжтай угаалгын нунтаг
  • Усны температур- Өнгөт, хөвөн материалтайг хүйтэн, орны даавуу, дотуур хувцасыг халуун усанд угаагаарай
  • Угаагчийн цикл хэвийн байх хэрэгтэй
  • Харин толбыг тусад нь урьдчилан цэвэрлээрэй

Хөвөн даавуун материалтай зүйл угаахаас өмнө хэдэн зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй

  • Ажлын цаг: 30 минутаас 1 цаг хүртэл (тухайн зүйл хэр зэрэг бохирдсоноос хамаарна)
  • Нийт цаг: 2 цаг
  • Чадварын түвшин: Анхан шатны
  • Танд хэрэгтэй зүйл
  • Угаалгын нунтаг
  • Толбо арилгагч
  • Хлор эсвэл хүчилтөрөгчийн цайруулагч бодис

Хэрэв таны даавуун эд зүйлд толбо байгаа бол тэдгээрийг угаалгын машин руу хийхээсээ өмнө толбо арилгагчаар урьдчилан цэвэрлэнэ үү. Хувцасны ширхгүүд нь толбо арилгах бүтээгдэхүүнээр угааж цэвэрлэх явцад өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Толбо арилгах бүтээгдэхүүнийг өнгөт даавуунд хэрэглэж үзэхээсээ өмнө сайтар шалгаарай.

Угаалгын нунтаг, даавуу зөөлрүүлэгчээ сонгоорой

Хүнд даацын, өндөр үзүүлэлттэй угаалгын нунтаг сонгох нь хувцсанд шингэсэн үнэр, ихэнх толбыг арилгах хамгийн сайн сонголт юм. Гэхдээ таны хувцас бага зэргийн бохирдолтой бол ямар ч угаалгын нунтаг хэрэглэхэд аюулгүй байдаг. Даавууг зөөлрүүлэгч нь хөвөнгийн ширхгийг илүү зөөлөн болгож, зарим үрчлээг багасгаж өгдөг.

Усны температурыг  зөв тохируулах

Даавуун материалтай /дотуур хувцас, оймс, унтлагын хувцас гэх мэт биед ойрхон / хувцасыг агших, сунахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүлээн эсвэл хүйтэн ус хамгийн тохиромжтой. Дотуур хувцас, оймс, унтлагын хувцас, орны даавуу, ванны алчуур, гал тогооны алчуурыг халуун усанд угааж, бактери, нянг гадагшлуулаарай.

Зөвлөгөө

Халуун, өндөр температур нь хөвөн даавуун материал угаахад тохиромжгүй байдаг. Та даавууны өнгийг өөрчлөх боломжгүй, гэхдээ хэмжээ хэт их өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн сонголтыг хийх боломжтой.

Угаах циклийг сонгоно уу

Хөвөн даавууг бараг бүх мөчлөгт /Угаалгын машиныг хэдэн ч минут дээр тохируулах боломжтой/угааж болно. Даавуун хувцас нэхсэн тороор хийгдсэн эсвэл чимэглэгдсэн бол зөөлөн мөчлөгийг сонгоорой. Угаагчийн цикл нь хэмжээнээс хамааран 10-аас 45 минут үргэлжилж болно.

Хатаах цагийг сонгоно уу

Хэт хатаах нь зарим даавуун хувцсыг агшихад хүргэдэг төдийгүй хэт их үрчлээс үүсгэдэг. Даавуун хувцасны байнгын даралтын тохиргоог сонгож эсвэл хатаагчийн бага температурын тохиргоог зөв ашиглаарай. Хатаах хугацаа нь ачааллын хэмжээнээс хамаарна.

Ихэнх даавуун хувцсыг хатаагчаас бага зэрэг чийгтэй байхад нь авбал индүүдэхэд хялбар байдаг. Хэт их үрчлээ үүсэхээс сэргийлэхийн тулд хувцсаа өлгөж хатаагаарай.

Хөвөн даавууг гадаа, дотор тавиур алинд ч хатааж болно. Нарны хэт ягаан туяа нь хувцсыг цайруулдаг тул даавуун хувцсыг нарны шууд тусгалаас хол байлгаж өнгө алдхаас хамгаалаарай.

Даавуун хувцасны өнгийг хэрхэн яаж сэргээх вэ?

Цагаан даавуун хувцсыг цайруулахын тулд олон хүмүүс хлор цайруулагч хэрэглэдэг. Гэвч  хөвөн даавуун утас нь хлор цайруулагчийн улмаас сулардаг. Шингэрүүлээгүй хлор цайруулагч бодисыг хэзээ ч түрхэж болохгүй. Харин толбо арилгах, цайруулах зорилгоор шингэрүүлсэн уусмалыг ашиглаарай. Цагаан, өнгөт хөвөн даавууг цайруулж, гэрэлтүүлэх илүү сайн сонголт бол хүчилтөрөгч дээр суурилсан цайруулагч бодис юм. Бүтээгдэхүүний шошгыг уншиж, зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.

Хөвөн даавууг индүүдэх

Зарим даавуу нь хэт их үрчлээтдэг тул индүүдэх шаардлага гардаг. Даавуун материалтай хувцас индүүдэхдээ дунд зэргийн температур дээр тавих хэрэгтэй.  Өндөр температураар индүүдэх нь хувцсыг элэгдүүлж, утсыг шатаах болно. Мөн болж өгвөл хувцасыг уураар индүүдэж байгаарай.

Засвар

Хэдийгээр удаан эдэлгээтэй ч гэсэн хөвөн нь урагдах, бүдгэрэх шинжтэй байдаг. Энэ үед таныг мэргэжлийн оёдолчинд хандахыг зөвлөж байна.

Хуурай аргаар цэвэрлэх хэрэгтэй юу?

Хэрэв та хувцсаа элэгдүүлэхгүй байхыг хүсч байгаа бол хуурай цэвэрлэгээ хийх нь тохиромжтой байдаг. Та гэрийн хуурай цэвэрлэгээний хэрэгсэл ашиглан хувцаснуудаа цэвэрлэж, өнгийг нь сэргээж болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд