No menu items!
HomeХүмүүс"Гал тогоо" цувралын жүжигчдийн өмнөх үеийн гэрэл зургууд

“Гал тогоо” цувралын жүжигчдийн өмнөх үеийн гэрэл зургууд

-

“Гал тогоо” нь 2012 онд гарсан бөгөөд Оросын бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй цуврал болжээ. Зөвхөн нэг цувралын зураг авалтад тэд 200,000 доллар зарцуулсан бөгөөд эхний улирлын турш 8 сая орчим гадаад доллар зарцуулсан байна. Гайхамшигтай жүжиглэлт, сайхан хөгжим, тааламжтай амт – энэ бүхэн бол “Гал тогоо” олон ангит кино юм. Бүх фенүүдэд нь зориулж энэхүү цувралын гол жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн тухай нийтлэлийг бэлтгэлээ.

Марк Богатырев

Энэ цувралын ачаар үзэгчид Марк Богатырев гэх гайхамшигтай жүжигчний талаар олж мэдсэн. Харин түүний хувьд уг цуврал зураг авалтын талбай дээр ажиллах анхны, асар том туршлага байв. Одоо жүжигчин 35 настай, кинонд тоглохын сацуу театрт ажилладаг.

Виктор Хориняк

Жүжигчний карьер одоо ч алдартай, оргил үедээ байна гэж хэлж болно. Түүнийг  маш олон киноны зураг авалтад урьж байгаа ажээ. Жүжигчин 30 настай.

Дмитрий Назаров

Ахлах тогооч маань 63 настай. Дашрамд дурдахад  тэр үнэхээр Спартак хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигч юм. Дмитрий 40 жилийн турш энэ багийг дэмжиж иржээ. Одоо тэрээр театрын хэд хэдэн бүтээлд ажиллаад завгүй байна. Жүжигчин гурван хүүхэдтэй.

Елена Ксенофонтова

Елена нөхөртэйгээ таарамжгүй, гэр бүлийн хүнд хэцүү харилцааныхаа үеэр олон ангит кинонд тоглосон. Энэ нь ямар ч тохиолдолд жүжигчний гайхалтай гүйцэтгэлд нөлөөлөөгүй юм. Тэрээр энэ жил 48 настай.

Михаил Тарабукин

Загасыг хашраагч энэ жил 39 настай. Мөн тэрээр хамгийн их эрэлттэй жүжигчдийн нэг бөгөөд телевизийн шоу нэвтрүүлэг хийхэд ихэвчлэн уригддаг.

Сергей Лавыгин

Сергей “Гал тогоо”, “Hotel Eleon” кинонд зураг авалтаас гадна өөр хоёр  кинонд зэрэгцэн тоглож байжээ. Жүжигчин 39 настай.

Ольга Кузмина

Манай унгшигчид “Ералаш” цувралыг санаж байгаа байх. Ольга багадаа тус цувралд тоглож байжээ. Одоо тэр эрэлттэй жүжигчин болсон бөгөөд томоохон, худалдааны компаниудын сурталчилгаанд тоглодог. Жүжигчин 33 настай.

Елена Подкаминская

“Гал тогоо” цувралын дараа Елена шууд шинэ уран бүтээлийн урилга авсан. 2015-2018 оны хооронд  Подкаминская “О чем говорят мужчины”, “Научи меня жить”, “Роковое влечение” гэх мэт кинонд тогложээ. Подкаминская өдгөө 3 хүүхэдтэй.

Валерия Федорович

Оросын залуу жүжигчин Валерия Геннадьевна Федорович жилийн дотор л олны танил болж, үзэгчдийн хайрыг татсан билээ. Валерия бол өхөөрдөм, илэн далангүй охин бөгөөд үүнээс гадна маш авьяаслаг нэгэн. “Гал тогоо” бол түүний тоглосон  гурав, дөрөв дэх цувралууд.

Дмитрий Нагиев

Оросын жүжигчин Дмитрий Нагиевийг монголчууд “Тамирын багш”, “Гал тогтоо“ гэх мэт цуврал киногоор нь сайн мэднэ. Тэрээр кинонд тоглохтой зэрэгцэн төрөлх Санкт-Петербург хотынхоо хамгийн алдартай “Голос” буюу “Дуу хоолой”  шоуны хөтлөгч хийдэг.

Эх сурвалж: yandex

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд