LOADING

Type to search

Дасгал, хөдөлгөөн

Хөлийн өвдөлт намдаах энгийн дасгалууд

Share

Хөл хавагнах, хөл өвдөх шинж тэмдэг удаан хугацаагаар зогсоо болон суугаа ажил эрхэлдэг хүмүүст хоёуланд нь илэрдэг. Өвдөлтийг намдаахад туслах тусгай дасгалууд байдаг. Үүнийг тогтмол хийвэл үр дүнгээ өгөх болно.

ДАСГАЛ 1

Хөлийнхөө өлмий дээр 30 секунд  зогсоно. Хөлөө буулган эгц зогсож, дахин өлмийдээр зогсоно. 5-10 удаа давтана.

ДАСГАЛ 2

Алхаж байгаа юм шиг баруун хөлөө урагшлуулна. 30 секундын турш зурагт харуулсан байрлалаар зогсож, хөл тус бүрт 5 удаа давтана.

ДАСГАЛ 3

Хоёр гараараа хана тулан зогсож, баруун хөлөө урагш нугалан 90 градус үүсгэн зүүн хөлөө өлмий дээрээ тулан хойш жийнэ. 30 секундийн давтамжтайгаар хөл тус бүр дээр 3 удаа хийнэ.

ДАСГАЛ 4

Барзгар гадаргуутай резинен бөмбөгийг хөлийн уландаа өнхөрүүлнэ. Хөл тус бүр дээр 50 удаа хийнэ.

ДАСГАЛ 5

Дээрхтэй адил бөмбөгийг хөлийн ар өсгийн хэсэгт өнхөрүүлэн массаж хийнэ. 10 секунд болоод 3 секунд амраана.

ДАСГАЛ 6

Шалан дээр хөлөө жийн сууж, урт даавууг хөлийн ул хэсгээр ороон хоёр гараараа даавууны үзүүрээс татан өндийнө. 30 секундын турш хөлөө дээш өргөнө. Үүнийг 5 удаагийн давтамжтай хийнэ.

ДАСГАЛ 7

Нэг хөлийнхөө өлмийн хэсгийг йогийн блок эсвэл үүнтэй төстэй зүйл дээр тавина. Хөлийн өсгий шалан дээр байна. Урагшаа бөхийж, хөлийнхөө хуруунууд дээр бүх жингээрээ тулан 30 секунд байна. Тус бүрт 5 удаа давтана.

ДАСГАЛ 8

Газар хэвтэн, хоёр хөлөө хана дагуулж дээш өргөнө. Энэ байрлалдаа 15-20 минут байна. Өдөрт 2-3 удаа хийнэ.

Эх сурвалж: Brightside

error: Content is protected !!