No menu items!
HomeЭмч зөвлөж байнаП.Болортунгалаг: Нүдний шилээ зүүгээд хараагаа засаад явахгүй бол залхуу хараатай болно

П.Болортунгалаг: Нүдний шилээ зүүгээд хараагаа засаад явахгүй бол залхуу хараатай болно

-

Нүдний хараа муудах шалтгаан болоод нүдний өвчлөлийн талаар УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн их эмч П.Болортунгалагтай ярилцлаа.

-Сүүлийн үед танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь нүдний ямар өвчнөөр өвчилж ирж байна вэ?

-Амбулаториор үзүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дунд нүдний хуурайшилт, нүдний даралт ихсэх, настай холбоотойгоор болорын цайлт, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн цаг уурын нөхцөлөөс шалтгаан нүдний мах ургасан хүмүүс нэлээд ирж байгаа.

-Нүдний хуурайшилтаар их ирдэг гэж байна. Тэгэхээр нүдний хуурайшилт нь ямар шалтгааны улмаас үүсдэг өвчин юм бэ?

-Нүд хуурайших нь манай монгол орны хуурай уур амьсгалтай холбоотой. Үүнээс гадна зарим мэргэжлийн онцлогоос хамаарч нүд хуурайшиж болно. Тухайлбал, шөнийн цагаар ажилладаг, халуун ууранд ажилладаг эсвэл компьютер буюу дэлгэц удаан хугацаагаар ширтдэг ажил хийдэг хүмүүст нүд хуурайших хам шинж их байдаг. Нүд хуурайшиж байгаа үед нүд хорсож, улайдаг. Тиймээс дэлгэц удаан ширтэж байх үедээ нүдээ байнга анивчиж байх ёстой. Ер нь 30 минут дэлгэц ширтэсний дараа түр холдож, нүдээ амрааж байх ёстой. Мөн чийгшүүлэх үйлчилгээтэй дусаалга дусааж болно.

-Хүмүүс ихэвчлэн нүдний даралт ихсэх өвчнийг мэдэхгүй байж байгаад хүндрүүлээд ирдэг гэдгийг эмч нар хэлдэг. Нүдний даралт ихсэхэд ямар нэг мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй юм уу. Хүндрэхээс нь өмнө яаж мэдэх вэ?

-Нүдний даралтын үед өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүс мэдэхгүй хүндэрсэн үед ирэх тохиолдол байдаг. Гэхдээ нүдний даралт огцом ихэссэн үед огиж бөөлжих, нүд өвдөх, толгой таллаж өвдөнө. Нүдний даралт ихсэх өвчинд удамшил нөлөөлж болно. Мөн тухайн хүний өөрийнх нь нүдний онцлогоос хамаарна. Нүдний даралт ихсэх өвчин нь дотроо хэд хэдэн төрөл байдаг. Нүдний нээлттэй өнцөгт, хаалттай өнцөгт, хараа нь хэвийн хэрнээ харааны мэдрэлийг гэмтээдэг даралт гэж байдаг. Нүдний өнцөг нээлттэй байж нүдний шингэн гадагш чөлөөтэй урсаж, нүдний даралт хэвийн хэмжээнд очдог. Нүдний өнцөг нь хаалттай юм уу, нарийн байхаар шингэн гадагшилж чадахгүй. Энэ тохиолдолд нүдний даралт харвах эрсдэлтэй байна гэсэн үг. Нүдний даралт ихэссэн үед зайлшгүй мэргэжлийн эмчид үзүүлж байж тохирох эмчилгээг хийлгэнэ.

-Сүүлийн үед залуус голдуу нүдний хараа муудлаа гэж нүдний шил зүүх хүсэлтэй болсон байна. Үнэхээр сүүлийн үед хүмүүсийн нүдний хараа муудаад байгаа юм уу. Тийм бол хараа муудах шалтгаан нь юу байна вэ. Хараа муудахад юу илүү их нөлөөлж байна вэ?

-Сүүлийн үед хүмүүсийн нүдний хараа муудаж байгаа нь хотжилттой холбоотой. Үүний дээр удамшил нөлөөлнө. Гэхдээ тухайн хүний нүд бүтцийн өөрчлөлтгүй байгаа тохиолдолд харааны хугарлын гажиг нь тохирох шил зүүхэд засардаг. Тиймээс нүдний эмчид үзүүлэхэд харах ёстой хэмжээндээ харж чадахгүй байгаа тохиолдолд шил зүүлгээд үзэхэд шилээрээ засарч байгаа тохиолдолд шил зүүж болно. Ялангуяа харах хэмжээнд харж чадахгүй байгаа өсвөр насны хүүхэд нүдний шил зүүхгүй яваад байвал нүд хүчээр ажиллаад булчин нь улам чангарч, харах чадвар улам буурах хандлагатай болдог. Тэгэхээр тохирсон шилээ зүүх ёстой.

-Хүний нүдний хөгжил гэж байдаг. Хүн хэдэн нас хүртлээ нүдний хараагаа хөгжүүлэх боломжтой вэ. Ингэхдээ шил зүүж эсвэл хагалгаа хийлгэхгүйгээр нүдний харах чадвараа сайжруулах ямар арга байдаг вэ?

-Ер нь хүн 25 нас хүртэл өсч, хөгжиж байдгийн адилаар нүдний алим гэсэн 25 нас хүртэл өсч, хөгждөг. Бага насандаа харааны хугарлын гажигтай болох нь оношлогдоод түүнийгээ засахгүй бол нүд хэмжээгээрээ арагш сунадаг. Ингэснээр  хасах шил зүүдэг хүмүүст илүү нөлөөлдөг буюу харааны хугарлын гажиг нь улам нэмэгддэг. Тэгэхээр  бүр хүүхэд байхаас эхлэн хараагаа шалгуулж, тохирох шилээ зүүх ёстой. Хэрвээ нүдний шилээ зүүгээд хараагаа засаад явахгүй бол залхуу хараатай болно. Залхуу хараа үүсчихвэл насанд хүрсэн хойноо нүдний шил зүүгээд ч засрахгүй.

-Дэлгэц удаан ширтдэг ажилтай хүмүүс ихэвчлэн компьютерын хамгаалалтын гэх шил зүүдэг. Энэ нь үнэхээр нүдийг хамгаалж чаддаг юм болов уу?

-Удаан хугацаанд дэлгэц ширтдэг ажил хийдэг хүн өөрөө хэрэгтэй гэж үзвэл хэт ягаан туяаны хамгаалалттай комьпютерийн шил зүүж болно.

-Орчин үед охид, залуус гоо сайхан, гадаад үзэмжиндээ нэлээд анхаарч, мэс ажилбар хийлгэх нь энгийн зүйл болоод байна. Нүдэндээ давхраа хийлгэсэн хүмүүс нүдний хараа муудсан гэх юм билээ. Ер нь давхраа, сормуус хийлгэх нь нүдний хараанд хэр нөлөөлдөг юм бэ?

-Нүдний хараанд давхраа, сормуус хийх нь нөлөөлөхгүй. Харин давхраа хийлгэснээр нүд хуурайшиж болно. Мөн сормуус хийлгэснээр нулимс ялгаруулах нүх сүв нь бөглөрч, зовхины үрэвслээр өвчилж болно.

-Нүдний хараагаа муутгахгүй, эрүүл байлгахад юу гэж зөвлөх вэ?

-Хуурайшилт их байгаатай холбоотойгоор гадуур явахдаа нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил зүүх хэрэгтэй. Хэрвээ шил зүүх ёстой бол мэргэжлийн эмчид хандаж, тохирсон шилээ зүүгээрэй. Гэр бүлд нь нүдний даралт өвчнөөр өвдөж байсан удамшил байгаа бол эмчид үзүүлж байх шаардлагатай.

С.ЭНХ-ҮЖИН

iToim.mn

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд