No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Чимэд: Аарцаг ясны гажилт нь нийт хүн амын 90-95 хувьд тохиолддог

Б.Чимэд: Аарцаг ясны гажилт нь нийт хүн амын 90-95 хувьд тохиолддог

-

“Алтан мутар” эмнэлгийн их эмч Б.Чимэдийн “Аарцаг ясны гажилт”-ийн талаар өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Аарцаг ясны гажилт

Аарцаг ясны гажилт нь нийт хүн амын 90-95 хувьд тохиолддог. Үүний үүсэх гол шалтгаан нь төрөх явцад гардаг. Мөн 0-15 хүртэлх насанд хүүхдийн яс бэхжих явцад булчин зөөлөн эд бүрэн чангараагүй, уян хатан байх үед доргилт, хөнгөн хүнд янз бүрийн бэртлээс болж хоёрдогчоор үүсдэг.

Хүний аарцаг нь хэмжээсүүдтэй. Сүүж, дунд чөмөгний толгой нэг түвшинд, ахар сүүл умдаг хоёр нэг шугаманд байх ёстой. Энд үзүүлсэн зурганд баруун талын сүүж яс дээшилсэн байна.

Хүний нурууг дотор нь хөдөлдөг, хөдөлдөггүй гэж хоёр ангилдаг. Аарцаг яс, ахар сүүл нийлээд хөдөлгөөнгүй хэсэгтээ ордог. Өөрөөр хэлбэл өдөр тутмын хөдөлгөөнд ерөөсөө оролцдоггүй. Эмэгтэй хүний хувьд өөрөөрөө төрөх үед маш багаар хөдөлсөн байдаг. Хэт их хөдөлгөөн хийгээд умдагны үе салаад ирэхээр зовиур илэрдэг. Баруун сүүж дээшилвэл дунд чөмөгний толгой дагаад хөдөлчихдөг. Мөрөө дээш хөдөлгөхөд гар чирэгдээд дээшилдэгтэй адил.

Аарцагны хэм алдагдаад ирэхээр олон зовиур илэрнэ. Мөн энэ гажилт нь олон өвчинд суурь болон туслах байдлаар нөлөөлж эхэлдэг. Аарцагны гажилтын үед хоёр хөлний өвдөг, шагайнд ирэх ачаалал адилгүй болдог. Ингэхэд дунд чөмөг, шагайны үенд элэгдэл орно.Өвдөгний үенд яс ургах магадлал өндөрсөнө. Аарцагны тэгш хэмт байдал алдагдахаар  умай, давсаг, шулуун гэдэс бүгд нэг талруугаа болчихно гэсэн үг. Энгийнээр хэлбэл авдрыг нэг талаас нь өргөхөөр доторх зүйлс нэг талруугаа овоорохтой адил юм. Үүнээс улбаалаад эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах, жирэмслэхгүй байх, бэлгийн харилцааны явцад үтрээгээр зовиурлаж өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Мөн нас ахиад ирэхээр умай нь хөдлөөд давсгаа дарснаас болоод чанга найтааж инээхэд шээс дусагнадаг.

Хэрхэн оношлох вэ?

Үүнийг бид гэрийн нөхцөлд ч оношилж болно. Гэхдээ рентген зураг авахуулчих юм бол оношлоход хялбар болдог. Эмнэлэг болон гэрийн нөхцөлд, тухайн хүнээ доош харуулан хэвтүүлж эрүүгээр нь тулуулаад, нарийн шилбэн дээрээс нь барьж байгаад жигд хүчээр татаад, хоёр өсгийг нь зэрэгцүүлж үзнэ. Аарцагны гажилттай тал нь богино байдаг. Гэхдээ үүнийг мэргэжлийн эмч илүү сайн оношлох шаардлагатай. Мөн олон жил өмссөн гутал, оймсоо харьцуулж болно. Нэг тал нь илүү илэгдсэн байдаг. Мөн харах өнцгөөс оношилж болно. Хоёр мөр, хөхний толгой нэг шугаманд байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Аарцаг ясны гажилт нь эмийн болон хөнгөн чанарын физик эмчилгээ, рашаан сувилал, шавар эмчилгээнд засагдах боломжгүй байдаг. Гол засах арга нь аарцаг ясны бариа юм. Энэ бариаг хүний нас, хүйс, зовиур, булчингийн чангарал зэрэгт нь тулгуурлан харилцан адилгүй хийнэ. Үүний зовиур нь нилээн хожуу тохиолддог. Яагаад гэвэл аарцаг нь нэгдүгээрт хөдөлгөөнгүй. Үүнд өдөр тутмын амьдралын хэв маяг нөлөөлөхгүй /даарах, хүнд юм өргөх/. Зөвхөн хүчтэй савж унах, доргиход үүснэ. Аарцагны булчин нь бусад булчингаас илүү тэсвэртэй байдаг учраас амьдралын 30-40 жил зовиур илрэхгүй тохиолдол бий. Эмэгтэй хүн өөрөөрөө төрөх тохиолдолд гажилт үүсэхгүй. Тэр хүн өөрөө эхээс төрөх явцад гажилт үүсэх магадлал өндөр гэж үздэг.

Настай хүн хөшүүн байдаг. Энэ чангарлыг суллах ёстой. Тэгэхээр тухайн хүний түнх, нурууны чангаралын байдлаас эмчилгээний тоо хамаардаг. Аарцаг нурууны бариа нь хамгийн хурдан засдаг. Хугацаа жаахан ордог эмчилгээнд иогийн дасгал ордог.

Урьдчилан сэргийлэлт

Урьдчилан сэргийлэх бас хэцүү. Яагаад гэвэл хүн өөрийн үйл хөдлөл, алхаа гишгээ болгоноо дандаа хянана гэж байхгүй шүү дээ. Явж байгаад халтирч уналаа. Гажилт үүсэх магадлал бас байдаг. Өөрөө гажилттайгаа мэдэхгүй төрлөө. Хүүхэд нь бас аарцагны гажилттай байх магадал өндөр.

Эх сурвалж: GTV Эрүүл гэр бүлийн телевиз

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд