No menu items!
HomeХоол, шим тэжээлГэдэсний эрүүл мэндийг дэмжих 10 хоол, хүнс

Гэдэсний эрүүл мэндийг дэмжих 10 хоол, хүнс

-

Гэдэсний тэнцвэртэй бичил биетэн нь оновчтой боловсруулалт, шим тэжээлийг шингээх, устгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь үрэвслийн эсрэг хариу урвалыг дэмжиж, бидний дархлааг хүчтэй байлгадаг.

Гэдэсний тэнцвэргүй байдлаас олон өвчин үүсч болно.Тэгвэл бидний биеийн байдал сайн байгаа эсэхийг хэрхэн баталгаажуулах вэ?

Гэдэсний салстыг засаж бэхжүүлж чадах хоол хүнс идэхээс эхэл. Урьдчилж пробиотикын эх үүсвэрийг ачаалж, сайн бактериуд хангалттай авах хэрэгтэй.

Пробиотикийг гэдэсний эрүүл бактери гэж бодоорой, харин пребиотик (шингэцгүй эслэг) нь пробиотикийн хоол юм. Яг бидэн шиг, пробиотикууд ажлаа зөв хийхийн тулд түүнд түлш хэрэгтэй.

Эдгээр хүчирхэг хоол хүнсний зарим нь бидний гэдэс дотрыг хэрхэн эдгээж, хоол боловсруулахад тусалж, эрүүл экосистемийг бий болгож, хамгийн сайхан харагдахад хэрхэн туслахыг харцгаая.

1. Даршилсан байцаа

Даршилсан байцаа (герман хэлээр “исгэлэн цагаан байцаа”) нь бие махбодыг олон сайн бактериар хангадаг. Байцааны эслэгийн өндөр агууламж нь хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагааг хангаснаар гэдэс дүүрэх, хоол боловсруулах эрхтний хямралтай тэмцдэг.

Мэргэжлийн зөвлөгөө: Лаазалсан гэхээсээ илүү шинэ даршилсан байцаа хайгаарай.

2. Аспарагус

Аспарагус нь пребиотик байдлаар ажилладаг. Энэ нь пребиотик /шингэцгүй эслэг/ инулины өндөр агууламжтай бөгөөд бифидобактери, лактобакилли зэрэг эрүүл нянгаар баялаг. Аспарагус нь В бүлгийн аминдэм, үрэвсэлтэй тэмцэх антиоксидант агуулдаг.

Мэргэжлийн зөвлөгөө: Пребиотикт хамгийн их нөлөө үзүүлэхийн тулд бусад крадиттай хамт түүхий хэлбэрээр идээд үзээрэй.

3. Хан боргоцой

one whole and one sliced pineapples on wooden background

Хан боргоцой нь бромелейн хэмээх фермент агуулдаг бөгөөд хоол боловсруулах эрхтний үйлчилгээнд сайнаар нөлөөлдөг тул хүнсний том молекулуудаас уургийг жижиг пептид болгон задлахад тусалдаг.

Судалгаанаас харахад бромелейн нь бүх бие махбодь дахь өвдөлт, үрэвслийг тоолж (ялангуяа синусын эдүүд), мөн үрэвсэл үүсгэдэг цитокинуудын шүүрлийг бууруулж, гэдэс дотрыг тэтгэж байдаг.

Бяцхан зөвлөгөө: Би хан боргоцойг бүхэлд нь идэх дуртай бөгөөд энэ нь дархлаа сайжруулдаг. Мөн стмүү бэлтгэн уугаарай.

Найрлага:

  • 5 том байцааны навч
  • 5 том роман навч
  • атга яншуй
  • 2 аяга хан боргоцой
  • 1/3 өргөст хэмх
  • 2-инчийн цагаан гаа
  • 1 хальсалсан нимбэг

Хийх арга:

  • Бүх жимс, хүнсний ногоог зайлж угаана.
  • Хан боргоцой хэрчиж, аваад 2 аяганд хийгээрэй
  • 1/3 өргөст хэмхийг хэрчиж бэлдээрэй
  • Цагаан гааны үндэс ба хальсыг хэрчиж бэлд
  • Нимбэгээ хальсалж, талыг нь хийгээрэй
  • Бүх найрлагыг шүүс шахагч хийгээд бэлэн болно.

4. Сонгино

Түүхий сонгино нь пребиотикийн гайхалтай эх үүсвэр бөгөөд бие махбод дахь хор хөнөөлтэй чөлөөт радикалуудтай тэмцдэг кверцетин (хүчтэй антиоксидант) агуулдаг. Сонгино нь хром (инсулины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг), витамин С (дархлааны системийг дэмждэг) агуулдаг.

Мэргэжлийн зөвлөгөө: Сонгиноо шоо дөрвөлжин хэрчээд салат, соусанд хийж эсвэл зүсэж, бургер дээр шууд тавьж хэрэглээрэй.

5. Сармис

Түүхий сармис бол гэдэс доторх сайн бактерийг тэжээдэг инулиний агууламж өндөртэй бас нэгэн пребиотик юм.

Сармис нь манган, витамин В6, витамин С, селен, аллицин гэх мэт олон тооны идэвхтэй нэгдлүүд, тэжээллэг бодисоор дүүрэн байдаг. Аллицин бол сармисыг жижиглэсний дараа үүссэн өвчинтэй тэмцэх хүчтэй бодис юм.

Мэргэжлийн зөвлөгөө: Гуакамоле, хомус, сүмс, талхны найрлагад түүхий сармис нэмнэ.

Найрлага:

  • 1/4 аяга тахини
  • 2 амны халбага Дижон гич
  • Сармис 2 хумс
  • 1/4 аяга шүүсэн ус
  • 1 нимбэгний шүүс
  • 2 амны халбага хоолны хөрөнгө
  • хар перец (заавал биш)
  • Салат навч

Хийх арга: Өндөр хурдтай холигчоор найрлагыг нь хольж, нэгэн жигд болгоно.

6. Ясны шөл

Ясны шөл нь гэдэс дотрыг эмчлэхэд тусалдаг бөгөөд энэ нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, үрэвслийн хариу урвалыг дэмждэг.

Ясны шөлөнд желатин, коллаген, амин хүчил, пролин, глутамин, аргинин зэрэг олон төрлийн эрдэс бодис, эдгэрэлтийн нэгдлүүд байдаг бөгөөд энэ нь гэдэсний давхаргыг битүүмжлэх, нэвчүүлэх чадварыг бууруулж, үрэвслийг арилгах, дархлааг сайжруулахад тусалдаг.

Мэргэжлийн зөвлөгөө: Энэхүү дархлааны шөлийг чанаад үдийн хоолондоо идээрэй.

Найрлага:

  • 1/2 аяга жижиглэсэн сонгино
  • 2  амны халбага чидуны тос (EVOO)
  • 2 хумс татсан саримс
  • 1 инчийн цагаан гааны үндэс, хальсалж жижиглэсэн
  • 1/2 инчийн турмерик үндэс, хальсалж, татсан
  • 1 аяга жижиглэсэн селөдерей
  • 1 аяга жижиглэсэн лууван
  • Ишийг оролцуулаад 2 аяга жижиглэсэн брокколи
  • нэг 32 унц / 907.185 гр/. органик тахианы ясны шөл (эсвэл ногооны шөл, ногооны шөл)
  • 1 аяга шүүсэн ус
  • 2 шоо дөрвөлжин хэлбэртэйхэрчсэн амтат төмс
  • 2 лаврын навч
  • 1/4 халбага Cayenne чинжүү
  • 1/2 халбага cumin
  • 1/4 халбага улаан чинжүү
  • далайн давс
  • хар перец
  • жижиг буржгар байцаа
  • 1 нимбэгний шүүс
  • жижиглэсэн яншуй

Хийх арга: Том саванд 4-5 минутын турш сонгино шарна. Сармис, цагаан гаа, турмерик нэмнэ. 3-4 минутын турш хуурна. Селөдерей, лууван, брокколи нэмээд 5 минут шарна. Ясны шөлөө хийж дээрээс нь 1 аяга шүүсэн ус нэмнэ. Дараа нь бусад амтлагчаа нэмнэ. Бага температураар халааж, таглаатай нь 40 минутын турш буцалгаарай. Галыг унтрааж, жижиглэсэн байцаагаа нэмнэ. Шөл рүү нимбэгний шүүс шахаарй.  Мөн давс, чинжүү, улаан чинжүүг нэмж амтлана.

7. Алимны цуу

Алимны цуу нь хоол боловсруулах шүүсийг идэвхжүүлж, ходоодны хүчлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хоолыг задалж, шингээхэд тусалдаг.

Энэ нь вирус, нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бидний ходоод гэдэсний замд амьдрахыг хүсэхгүй байгаа бактерийн өсөлтийг бууруулж, илүүдэл мөөгөнцрийн биеэс ангижрахад тусалдаг. Эдгээр чухал үүрэг нь эрүүл микробиом ба дархлааны системийг дэмждэг.

Мэргэжлийн зөвлөгөө: Ямар нэгэн зүйл шарж идэхээсээ өмнө алимны цууны цуу нэмж, эсвэл салатны амтлагч болгон идээрэй.

Найрлага:

  • 10 Брюссел байцаа
  • 2 халбага чидуны тос (EVOO)
  • 2 халбага алимны цуу
  • 3 хумс сармис, буталсан
  • 1/4 халбага хатаасан dill
  • 1/4 халбага улаан чинжүү
  • далайн давс
  • хар перец

Хийх арга: Зуухыг 400 ° F (204 ° C) хүртэл халаана. EVOO хийж алимны цуу, сармис, халуун ногоо зэргийг Брюссельтэй хамт хуурна. 10 минут тутамд хутгаж, 30 минутын турш шарж идээрэй.

8. Кимчи

Кимчи хийхэд ашигладаг хүнсний ногооны исэлтийн үйл явц нь түүний амтыг нэмэгдүүлээд зогсохгүй гэдэсний бүрэн бүтэн байдлыг дэмжих амьд, идэвхтэй пробиотик  үүсгэдэг.

Энэхүү солонгос хачир нь их хэмжээний эслэг, хүчтэй антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь бие махбодыг хоргүйжүүлдэг.

Мэргэжлийн зөвлөгөө: Энэхүү амтат хачрыг үдийн хоол эсвэл оройн хоолонд хийж идээрэй. Цагаан будаа, хүнсний ногоо, кимчи нь нэг амттай оройн хоолтой тэнцдэг!

9. Цагаан гаа

Цагаан гаа нь ходоодыг тайвшруулж, дотор муухайрах, гэдэсний өвчнийг намдаахад тусалдаг. Энэ нь витамин С, магни, кали, зэс, манганы байгалийн гаралтай эх үүсвэр юм. Цагаан гаа нь хоол боловсруулахад тустай бөгөөд гэдэс дүүрэхээс сэргийлдэг.

Мэргэжлийн зөвлөгөө: Цай, смүүти дээр хальсалж цагаан гаа нэмэхэд тэдэнд нэмэлт амттай цохилт өгдөг.

10. Dandelion навч

Dandelion навч нь хоргүйжүүлдэг хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд шим тэжээл, эслэг, антиоксидант, пребиотикын ашиг тустай тул биднийг хүчирхэг, эрүүл чийрэг байлгахад тусалдаг.

А, К аминдэм, кальци, төмрөөр дүүрэн эдгээр навчит ногоонууд нь хоргүйжүүлэх, үрэвслийг арилгах үйлчилгээтэй юм.

Эдгээр хоолны заримыг өдөр тутмын дэглэмдээ оруулж эхлээрэй. Эрүүл бие, сэтгэл нь гэдэс эрүүл байхаас эхэлнэ.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд