No menu items!
HomeЗөвлөгөөХүнсний ногоог муутгахгүй хадгалах аргууд

Хүнсний ногоог муутгахгүй хадгалах аргууд

-

Хүнсний ногоог шинээр нь хадгалах зарим аргуудыг хүргэж байна.

Навчит ногоог хэрхэн шинээр нь хадалах вэ

Цаасан алчууранд ороох– навчит хүнсний ногоог удаан хугацаанд шинээр нь хадгалахын тулд усаар зайлж, цаасан алчууранд ороон сав эсвэл гялгар уутанд хийн хөргөгчиндөө хадгалах. Навчит ногоог гэртээ авчирмагц усаар зайлж, хадгалах хэрэгтэй.

Тугалган цаасаар ороох- цоохор майлз, цэцэгт байцай, салатны навч зэргийг тугалган цаасаар ороож 2-3 долоо хоногийн хугацаанд шинэхнээр нь хадгалах боломжтой.

ХУУРАЙ, СЭРҮҮН, ХАРАНХУЙ ГАЗАР ХАДГАЛАХ

Зарим хүнсний ногоог хөргөгчинд хийлгүйгээр хуурай, сэрүүн, харанхуй нөхцөлд хадгалах нь шинэлэг байдлаа удаан хадгалахад тусалдаг. Сармис, сонгино, төмс, амтат төмс, манжин, хулуу зэргийг энэ аргаар хадгалах боломжтой. Модон эсвэл хуванцар хайрцагт хийх бөгөөд хайрцаг нь агааржуулалттай байх ёстой.

Төмсийг хэрхэн удаан хадгалах вэ?

Хадгалахад зориулсан төмс нь орой ургацын, зузаарч бэхэжсэн хальстай, гаднын гэмтэлгүй, хуурай, соёолоогүй байх шаардлагатай. Ийм төмсний шороог арилгаж 3-4 өдөр гадаа дэлгэж хатаана. Төмс хадгалах сав нь агаар орох нүх, зай завсартай, модон буюу картон хайрцаг байвал зохимжтой. Төмс хадгалах хамгийн тохиромжтой нөхцөл нь 2-4 градуст орчин, харьцангуй чийглэг 80-85 хувь байх ёстой. Ёроолд нь модны үртэс дэвссэн хайрцгийг төмсөөр дүүргэж дээрээс нь үртсээр хучиж чийг багатай сэрүүн газар буюу зооринд хадгална.

Төмсийг хатааж хадгалах
Төмсийг хальсалж угаагаад 3-4 мм-ийн зузаантай савхан хэлбэрээр хэрчиж дахин угааж сэврээгээд буцалж байгаа усанд хийж 3-5 минут чанана. Чанасан төмсийг хүйтэн усаар зайлж, усыг нь сайн шүүгээд, жигд тараан хатаана. Хатаасан төмсийг шинэ даавуун уут, эсвэл шилэн саванд хийж сэрүүн газар хадгална.

Байцайг хэрхэн хадгалах вэ?

Байцайны навчийг хуулахгүй байх мөн хэрэглэхээсээ өмнө угааж болохгүй. Чийгийг удаан хадгалахын тулд гялгар уутанд хийж болно, гэхдээ энэ нь тийм ч их шаардлагагүй юм. Хэрэв талыг нь ашигласан бол сайтар боож хөргөгчинд хадгална.

Улаан лоолийг шинээр нь хадгалах арга

Улаан лоолийг өрөөний температурт нарны шууд тусгалаас хол газар хадгална. Энэ нь жигд боловсорч гүйцэхэд тусална. Гүйцэт боловсорсны дараа хөргөгчинд хийж болно. Гүйцэд болоогүй аливаа жимс, ногоог хөргөгчинд хадгалвал боловсрохоосоо өмнө муудаж эхэлдэг.

ХӨЛДӨӨЖ ХАДГАЛЖ БОЛОХ НОГООНУУД

хүрэн манжин: бүхлээр нь чанаад хөрсний дараа нь халисалж хэрчээд уутанд хийж хөлдөөнө.

брокколи: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэвэрлэсний дараа усаар зайлж, хатаагаад хөлдөөнө.

лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.

эрдэнэшишхальстай нь шууд хөлдөөнө. Хальс нь дараа нь гэсгээж чанах хүртэл үрнүүдийг хамгаалдаг.
сонгино: арилгаад хэрчиж уутлаад хөлдөөнө.

чинжүү: үрийг ухаж гарган савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.

бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.

Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад, хөлдүүгээр нь хоолондоо хийж хэрэглэнэ.

ХӨЛДӨӨЖ БОЛДОГГҮЙ НОГООНУУД

Түүхий төмсийг хөлдөөхөд харладаг. Үүнийг сэрүүн, хуурай газарт хадгалах нь зохимжтой юм. Харин төмсний нухшийг 4-6 сарын хугацаанд хөлдөөгчид хадгалж болно.

Усны эзлэх хувь өндөртэй хүнсний ногоо,саладны ногоонууд, редиск, өргөст хэмх, улаан лооль зэргийг хөлдөөж хэрхэвч болохгүй. Гэсэх үед амт болон бүтэц нь өөрчлөгддөг тул таны эрүүл мэндэд хортой.

Хүнсний ногооны төрлүүдийн хувьд хадгалах хугацаа нь өөр өөр байдаг.

Өрөөний сэрүүн температурт хадгалах

төмс-  1-2 долоо хоног,  (2-3 сар харанхуй сэрүүн газар)

улаан лооль- 1-5 хоног

сонгино–  1-2 сар

Хөргөгчинд

шош (ногоон)- 3-5 хоног

цэцэгт байцай-  3-5 хоног

брюсель- 3-5 хоног

байцай-  1 долоо хоног

лууван- 3-4 долоо хоног

цоохор майлз- 1-2 долоо хоног

эрдэнэ шиш- 1-2 хоног

өргөст хэмх- 1 долоо хоног

ногоон сонгино- 7-10 хоног

салат- 1 долоо хоног

мөөг- 4-7 хоног

ногоон вандуй- 3-5 хоног

чинжүү (ногоон, улаан)- 1-2 долоо хоног

төмс (шинэ)1 долоо хоног

манжин- 2-3 долоо хоног

бууцай- 3-5 хоног

Лууван, төмс, брокколи, байцай, цоохор майлз зэрэг ихэнх хүнсний ногоог хөргөгчинд хийж хадгалах бол гялгар уутанд эсвэл саванд хийж хадгална. Мөөгийг цаасан уутанд хийж хадгалах нь хамгийн сайн арга. Хүнсний ногоог жимснээс тусад нь хадгалах хэрэгтэй.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд