No menu items!
HomeХүмүүсХимийн багшаас тэрбумтан болсон Хятад эмэгтэй Жун Хуижуан

Химийн багшаас тэрбумтан болсон Хятад эмэгтэй Жун Хуижуан

-

Жун Хуижуан бол 20 тэрбум долларын хөрөнгөтэй Хятадын бизнес эрхэлдэг эмэгтэй юм. Тэрээр эм үйлдвэрлэгч Hansoh Pharmaceutical-ийн захирал гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг,  хятадын баян 10 эмэгтэйн нэг юм.

Жун Хуижуан нь Хятадад төрсөн. Тэрээр Hansoh Pharmaceutical-ийн захирал. Тус компани нь хорт хавдар, чихрийн шижин, сэтгэцэд нөлөөлөх эм зэрэг хэд хэдэн төрлийн эм үйлдвэрлэдэг. Жун Хуижуан нь “Жиангсу Хэнгруэй” хэмээх анагаах ухааны салбарыг удирддаг эмийн тэрбумтан Сун Пиаоянтай гэрлэсэн юм. Тэдний охин Сун Юан Hansoh Pharmaceutical-ийн дөрөвний гурваас илүү хувийг эзэмшдэг байна. Тус компанийн төв нь Ляньюнган хотод байрладаг бөгөөд 2019 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй компани болжээ.

Тэрбээр нөхөр Сун Пиаоянтай хамт дэлхийн хамгийн баян эмийн бизнестэй гэр бүл болж,  опиоид зарж их хэмжээний мөнгө олж байсан Саклерс, Бертареллис нартай өрсөлдөх болсон юм. Хятад дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал өнгөрсөн онд 5.9 их наяд юань (853 тэрбум ам.доллар) болсон, харин 2023 онд 9.4 их наяд юань болно гэж “Хансох” танилцуулгадаа дурджээ.

Жун Хуижуан 1982 оны 7-р сард Жиангсугийн Багшийн Их Сургуулийг химийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, 1990-ээд оны эхээр Ляньюнган хотын Ян’ань дунд сургуульд химийн хичээл зааж байсан хэмээн Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Сангаас мэдээлжээ. Тэрээр 1995 онд Hansoh компанийг үүсгэн байгуулсан байна.

Эмчилгээний зургаан үндсэн чиглэлд судалгаа хийж, эм үйлдвэрлэдэг тус компани 2018 онд 1.9 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн болохыг тайландаа дурджээ. Мансууруулах төрлийн эм үйлдвэрлэгч түүний компани орлогынхоо бараг тал хувийг хорт хавдрын эмчилгээнээс авдаг байна.

Эх сурвалж: celebritynetworth, South China Morning Post

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд