No menu items!
HomeГэрийн тохижилтЖижиг өрөөг тохижуулах 10 санаа

Жижиг өрөөг тохижуулах 10 санаа

-

Мэдээжийн хэрэг буйдан нь зочдод тав тухыг мэдрүүлдэг. Гэхдээ таны өрөөний орон зай хязгаарлагдмал, том буйдан байрлуулж болохгүй байна уу? Орон зайнаас үл хамааран, өрөөг тохилог тав тухтай байлгаж болно.  Хэрэв та жижигхэн орон зайг хэрхэн, яаж ашиглах талаар мэдэхгүй байгаа бол хамгийн тухай, орчин үеийн загвартай өрөөтэй болох санааг энд орууллаа.

Энгийн байлгах

Хэрэв та жижиг зайг тохижуулах талаар санаа зовж, зочин суух хэсэг байхгүй гэж сэтгэлээр унаж байгаа бол зочны өрөөнүүдийн зарим нь сонгодог, энгийн байдаг гэдгийг санаарай. Бид энэ орон зайд уламжлалт төмрөөр хийсэн тухтай ор, дэрийг байрлуулсан.  Хэрэв ганцаараа амьдардаг бол яагаад энэ хэв маягийг сонгож болохгүй гэж.

Хажуугийн сандал

Өөр нэг зочин өрөөнд танайд орж ирдэг үү? Хажуугийн сандал. Сандал дээр суухгүй ч гэсэн энэ нь зочдод цув, цүнх зэргээ тавих “түлхүүр” юм. Хэдийгээр зай багатай ч гэсэн жижиг сандал нь өрөөнд гайхалтай нэмэлт тавилга болдог.

Өнгөлөг унтлагын өрөө

Erika_barczak-ийн энэхүү унтлагын өрөө нь хөгжилтэй, аз жаргалтай байдлыг бий болгожээ. Солонгын өнгөт палитр нь энэ өрөөний чимэг юм. Зочны өрөөгөө гэрэлтүүлэхийг хүсвэл энэ гайхалтай санааг ашиглаарай.

Унтлагын өрөөний ханын чимэглэл, ханын цаас

Таны зочны өрөөнд бүрэн дүүрэн мэдрэмж төрүүлэх нэг арга бол зураг дээрх шиг өргөлттэй хана юм. Өрөө болон бусад чимэглэлийн эхлэлийн цэгийн үүргийг гүйцэтгэдэг анхаарал татахуйц өргөлттэй ханыг бий болгохын тулд стенил эсвэл ханын цаасны аль нэгийг ашиглаарай.

Амьд ургамал байрлуулах

Жижиг талбайг гэрэлтүүлэх хамгийн сайн арга бол амьд зүйл нэмэх явдал юм. Рокикландогийн энэ өрөөнд байгаа шиг ногоон өнгийн зүйлс нэмж оруулах, эсвэл тавцан дээрх шиг цэцэг байрлуулах нь өрөөг чимэх нэгэн арга юм.

Хар, цагаан өнгийн олон дэртэй унтлагын өрөө

Нэхмэл нь ямар ч өрөөнд тохь тухтай, бүрэн дүүрэн мэдрэмжийг төрүүлэх сайхан арга юм. Энэхүү сайхан унтлагын өрөөг тохижуулсантай адилаар  дэр, хөнжил давхарлан тавих нь нүдэнд харагдах сонирхлыг нэмдэг болохыг баталжээ.

Хар хана, халхавч бүхий унтлагын өрөө

Та өрөөгөө тохижуулахдаа юу хэрэгтэйг сайн бодоорой. Зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлүүд (шүүгээ, лаа, гэрэлтүүлэг) зэргийг анхаарч үзэхээс гадна, сайхан харагдах зүйлсийн талаар бас бодох хэрэгтэй. Энэхүү  өрөөнд  сандал, халхавчтай орыг байрлуулж өгсөн нь тухтай байдлыг бүрдүүлж өгчээ.

Буландаа инжрийн модтой унтлагын өрөө

Найз нөхөд эсвэл гэр бүлийн аль нь ч бай таны зочид таны амьдралын нэг хэсэг юм. Энэ орон зайд үзүүлсэнчлэн зочны өрөөнд хувийн зургуудаа нэмэх нь сайхан санаа юм. Энэ нь гаднаас орж ирсэн хэн бүхэн гэр бүлийн нэг хэсэг болохыг зочдод тань сануулж байна.

Шар дэр, цэнхэр ханатай унтлагын өрөө

Ном, бусад чухал зүйл бүхий тавиур нь тав тухтай, тайван амралтыг өрөөг бий болгдог. Хэдэн ном уншиж эсвэл хувийн төлөвлөгөөний жагсаалт гаргах нь амрах нэг агшин.

Олон зориулалттай өрөө

Таны зочны өрөө олон зорилгоор  ашиглагддаг байж болох юм. Энэхүү үзэсгэлэнтэй өрөөг оффис, зочин хүлээж авах, өөрийн өрөө байдлаар ашиглаж болно. Дизайны сонголт бүрдээ анхаарч чадвал та өөрийн хүссэн дүр төрхийг нэгтгэж, сайхан орон зайг бий болгоно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд