No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Отгонбаяр: Ихэнхдээ хөдөлдөг үеүдэд өвчин, үрэвслүүд үүсдэг

М.Отгонбаяр: Ихэнхдээ хөдөлдөг үеүдэд өвчин, үрэвслүүд үүсдэг

-

“120/80” Эрүүл мэндийн нэвтрүүлгээр УНТЭ-ийн хэрх, үе судлал, үе сэргээн засах төвийн эрхлэгч, АУ-ны мастер, тэргүүлэх зэргийн эмч М.Отгонбаярын “Үений үрэвсэл”-ийн талаар ярьсныг хүргэж байна.

 -Үений үрэвсэл гэдэг нь зөвхөн тулгуур эрхтэнд байна уу. Эсвэл тохой, бугуй хавиар байдаг уу?

-Хүний яс төрөхдөө 270 орчим байдаг. Амьдралын явцад зарим жижиг яснууд нийлээд 207 орчим болдог. Гэтэл 300-аад үе байна. Үе өөрөө маш олон хэлбэртэй. Үйл ажиллагаа, бүтцээр нь ч бүгдийг нь ангилдаг. Жишээлбэл, заадсан үе гэж бий. Энэ нь хөдөлгөөнгүй, утаслаг эдээр холбогдоод хөдлөхгүй болсон байдаг. Ийм тохиолдолд түүнд өвчин байхгүй шүү дээ. Нэгэт хатуураад, ясжаад холбогч эдээр барьчихсан учир. Ихэнхдээ хөдөлдөг үеүдэд өвчин, үрэвслүүд үүсдэг. Мөн нурууны үе буюу мөгөөрсөн үеүдэд өвчлөл явагдана. Хамгийн их өвдөж, үрэвсэж байдаг нь ууттай үе. Энэ нь хоёр ясыг холбосон уутлаг бүтэцтэй. Үүнд шагай, өвдөг, түнх, мөр бүгд ордог. Тэгэхээр энэ үеүд дээр ихэнх өвчин, бүтцийн алдагдал явагддаг. Өөрөөр хэлбэл энэ үеүд идэвхтэй хөдөлж байдаг. Гэмтэж, янз бүрийн халдвар авах нь амарахан. Тийм учраас энэ үеүд дээр ихэнх үрэвсэл явагддаг гэж ойлгож болно.

Шатаар өгсөөд явж байхад унах гэж байгаа мэт болдог. Энэ юутай холбоотой вэ?

– Янз бүрийн архаг гэмтэл байгаа эсэхийг оношлуулах хэрэгтэй. Эсвэл маш  их ажилтай, өглөөнөөс орой болтол зогсдог хүмүүст хөшингшил үүсдэг. Тэгээд гэнэт алхаад явахад булчин агшиж эхэлдэг.

-Настай хүмүүс үе мөч өвдлөө гээд сүүлний тос хайлуулаад түрхдэг. Тэр нь энэ өвчинд хэр үр дүнтэй байдаг вэ?

-Арьсыг нэвтлээд үенд тос хэзээ ч очихгүй. Тосны хувьд үенд очиж эмчилж байгаа юм биш. Ганц сүүлнийх ч биш. Янз бүрийн тос түрхдэг. Тосоор тосолж арьсаа гулгамтгай болгоод, массаж хийхээр цусан хангамж сайжирна. Цусан хангамж сайжраад, судас өргөсөөд ирэхэд түүнээс үрэвслийн эсрэг эсүүд ялгарч, эмчлэгдэж болох юм. Остро артрит буюу үений архаг үрэвсэл гэж байдаг. Энэ нь ихэнхдээ насжилттай холбоотой. Өндөр наслах тусам үений эдүүдийн тэжээл алдагдаж эхэлдэг. Тэжээл алдагдаж байхад хүнд жингээр үрээд байвал үений бүтэц алдагддаг. Остро артрит гэдэг нь Ос- яс, артро-үе, ит-үрэвслийг хэлж байгаа юм. Ер нь залуу хүмүүст гэмтлийн дараа тохиолддог. Үе дайрсан гэмтэл, хугарлын үед хөдөлгөөн хорьчихдог учраас үүний дараа асар их хөдөлгөөн хийх хэрэгтэй.

-Өвдөгний үрэвсэл үүсгэгч нь бактер байдаг уу. Хэрэв тийм бол хэрх өвчний үүсгэгчээс юугаараа ялгаатай вэ?

-Энэ нь өөр үрэвсэлт өвчин болоод явдаг. Хүний бие дархлалын том тогтолцоотой. Үүнийг гадна, дотор гэж ангилдаг. Дотор дархлалын тогтолцоо нь буруу ажлаад өөрийн үений эдийг гэмтээж эхэлдэг. Өөрийнхөө эдийг гадны эд шиг таньж эхэлнэ. Үүнийг хэрх өвчин буюу олон үе гэмтэх үений үрэвсэлт өвчин гэж байгаа юм. Настай хүний хувьд хэрх өвчин ховор байдаг. Ер нь ихэнхдээ залуу хүмүүст тохиолддог. Энэ өвчний шалтгааныг бид тайлбарлаж чадахгүй байгаа. Гэхдээ тухайн дархлалын эс буруугаар ажлаад ууттай үеийг гэмтээгээд эхэлдэг. Ингээд үе аажимдаа гэмтдэг. Энэ хоёр өвчин хоорондоо ялгаатай. Хэрх ганцхан үеийг гэмтээгээд байдаггүй. Өөр олон зүйлийг гэмтээдэг. Энэ бол нянгийн үрэвсэл биш. Нягаас үүдсэн чих, хамар залгиурын өвчин бий. Тэр нянгууд цусаар дамжаад үенд очиж үрэвсүүлдэг.

Нянгаас үүдсэн үрэвслийг яаж мэдэж болох вэ?

-Зовиур л заагаад өгнө. Өвдөнө, хөдөлгөөн хязгаарлагдана, улайна, хавагна. Тэгвэл л хурдан эмч дээр очих хэрэгтэй. Шинжилгээ хийлгэхэд ямар нянгаар үүсгэгдсэн нь гараад ирнэ. Эхэн үед эмээр эмчилж болно.

-Дасгал хөдөлгөөн хийх үед өвдөгний үеэр ихэвчлэн эвгүй болдог. Энэ нь юунаас болдог вэ. Ямар хор уршигтай вэ?

-Ачаалал ихтэй дасгал хийхэд мэдээж булчингаар өвдөж эхэлдэг. Мөн үенд тодорхой хэмжээний хүчтэй ачаалал очиж байгаа. Ачаалал ихдэж байна гэсэн үг. Эсвэл тухайн хүний үе нь гэмтсэн байж болно.

-Үений үрэвслийн хувьд оношлогооны зөндөө аргууд бий. Ганцхан рентгенээр ч оношлоод байдаггүй. Түрүүн хэлсэн. Нянгийн халдвар ороод, үе улайгаад хавдаад, хавагнасан бол үерүү хатгаад шингэнийг нь аваад оношилж болно. Мөн цусны шинжилгээнүүд байна. Ихэнхдээ ясны бүтцэд өөрчлөлт гарвал рентгенээр оношилно.

Зураг 1.

Жишээлбэл дээрх зурагт ясны бүтцэд өөрчлөлт орсон харагдаж байна. Дотор талдаа мөгөөрс байхгүй болоод үрэгдээд дууссан байна. Энэ тохиолдолд өвдөлт зовиур, тухайн хүний асуулгаас нь ямар эмчилгээ хийхээ шийддэг. Энэ бол рентгенээр үе солих заалт гарсан тохиолдол байна.

Зураг 2.

Харин зураг 2-т бол үе сольсон байдал харагдаж байна. Тухайн хүний үений хэмжээ, бүтцийг хадгалсан хиймэл үеийг тавьж байгаа. Хүн болгоны хэмжээ өөр учир тэр хүнд зориулсан үеийг л эмч сонгож тавина.

Зураг 3.

Залуу хүнд ч гэсэн үе солихоос өөр аргагүй байдал бий. Түнхний толгой ихэнхдээ үхждэг. Яагаад гэвэл толгойг тэжээж байдаг хоёрхон судас байдаг. Гэтэл гэмтлийн үед тэр нь тасарчихдаг. Маш олон шалтгаантайгаар үхжил үүсдэг. Тэгэхлээр бид үүнийг эмээр эмчлээд тариа тариад ямар ч нэмэргүй.

-Ясны том хавдрууд бий. Урьд нь бол хөлийг нь тайрчихдаг байсан шүү дээ. Одоо бол тэгэхгүй. Үетэй нь хамт сольдог болсон. Өвдөгний булууны хэсэг нь хавдартай байгаа тохиолдолд тэр хэсгийг нь тайраад л оронд нь хавдрын имплант хийнэ. Хүн хөлөө тайруулаад гадна протез хийлгэдэг шүү дээ. Харин энэ бол дотор портез л гэсэн үг. Дотор протезийн хувьд яг өөрийнх нь үе шиг байдаг. Мөн харагдах байдал гоо сайхан талаасаа өөрийн юм шиг л байна. Үүнийг зарим хүмүүс маань мэддэггүй юм шиг байгаа юм. Манайх аль 2012 оноос хийгээд эхэлсэн. Ясны, үе дайрсан хавдрын хагалгаа байнга хийгдэж байгаа.

-Үеийг төмрөөр сольчхож байна. Энэ нь хүний биед гаж нөлөө бий юу?

-Байхгүй. Ховор тохиолдолд төмрийн харшилтай хүмүүс байдаг. Тэр хүмүүст таарахгүй. Маш ховор тохиолдолд. Гэхдээ энэ дитанаа гадуур нь кальцийн фосфат зэргээр бүрсэн байдаг. Тийм учраас харшил өгөх нь бага.

– Энэ нь хэдийн хугацаанд ажиллагаатай яваад байж болох вэ?

– 60 болон 70 дээш насны хүмүүс энэ чигээрээ явчхаж болно. Энэ тохиолдолд настай хүмүүсийн хөдөлгөөн удаан байдаг. Залуу хүмүүсийн хувьд үе солих хагалгааг хойшлуулдаг.  Яагаад гэвэл 15-20 жил болоод эргэж солих болдог. Заримдаа залуу хүмүүсийн хөдөлгөөнөөс ч болдог юм уу энэ нь эргээд суларч мултраад байдаг. Тийм учраас бид залуу хүмүүст маш анхааралтай тавьдаг. Ер нь бол биеийн жин хэвийн, дасгал хөдөлгөөн хийдэг, эмчийн зөвлөгөө аваад жил болгон хянуулаад явж байхад бол 15-20 жил болно. Анх бид нар 2008 онд үе сольсон одоо арав гаран жил байж л байна. Гол нь таргалалттай, дасгал хөдөлгөөн байхгүй байвал сийрэгжсэн ясруу хиймэл үе суучихдаг. Энэ үед эргэж солихоос өөр аргагүй байдаг. Хувь хүнээс их зүйл шалтгаална.

-Дөнгөж төрсөн хүүхдүүдэд түнхний мултрал их байна гэх болсон?

– Магадгүй оношлогоо сайжирсан байж болно. Гадны орнуудад бол эхо оношлогоог төрөнгүүт эхний өдөр хийдэг. Хэрэв түнхний гажигтай бол заавал хагалгаа хийлгүйгээр аппарат зүүгээд засчихдаг.

-Өвдөг, түнх, шагайн үе нь ачаа их үүрч явдаг учраас хүн их зовиурладаг. Түүнээс биш мөр, шуу, тохой гэх мэт жижиг үенүүд ч үрэвсдэг. Энэ тохиолдолд яаран хагалгаа хийдэггүй. Зовиур багатай байдаг.

-Энэ өвчлөлөөс хэрхэн сэргийлж болох вэ?

– Рематизмаас бол сэргийлэхэд хэцүү л дээ. Шалтгаан нь тодорхой биш, дархлааны асуудал болдог учраас. Олон судалгаанууд хийгдэж байгаа. Тэрийг эмчилдэг эмүүд бий. Гэхдээ их хортой, хүчтэй өвчин намдаах эмүүд байдаг. Эдгээр нь нөгөө хүндээ буцаад нөлөөлдөг. Түр хугацаанд л өвдөлт, зовиур намдаадаг. Дархлалын гаралтай хэрх, рематизм нь тохиолдлын хувьд нөгөөхөөс бага байдаг. Таргалалт ихсэж, хөдөлгөөний хомсдвол үеэ гэмтээнэ шүү. Дасгал хөдөлгөөн сайтай байж, биеийн жингээ барьж байх хэрэгтэй.

Эх сурвалж: “120/80” Эрүүл мэндийн нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд