No menu items!
HomeХөтөчБясалгал заадаг сургалтын төвүүд

Бясалгал заадаг сургалтын төвүүд

-

Бясалгал нь сэтгэлийн сайн төлөвүүдийг төлөвшүүлэх нэг арга юм. Үүнийг тухайн сэтгэлийн төлөвүүдийг зуршил болтол дахин дахин төрүүлэх замаар хийдэг. Бие организмын хувьд бясалгал шинэ мэдрэхүйн замуудыг бий болгодог нь судалгаагаар батлагдаж байна. Энэ удаагийн “хөтөч” булангаар бясалгалын төвүүдийн мэдээллийг хүргэж байна.

Монголын Випашяна бясалгагчдын клуб

Зорилго: Випашяна бясалгал хийдэг болон хийхийг сонирхож байгаа хүмүүсд цаг үеийн мэдээлэл өгөх, үйл ажиллагааг идэвхжүүлж олон хүнд Амар амгалан амьдрах арга ухааныг хүргэхэд оршино

www.byasalgal.mn вебеер дамжуулан онлайн бясалгал явуулдаг.

Хаяг: Улаанбаатар хотоос баруун хойд зүгт, Чингэлтэй уулын салбар өндөр уулсын дотор, байгалийн үзэсгэлэн гоо төгс бүрдсэн газар, Богдхан уулнаас 30 км, нисэх онгоцны “Чингис Хан” буудлаас 25 км зайд байрладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.byasalgal.mn

Холбогдох утас: 9470-9485

FB: Монголын Випашяна бясалгагчдын клуб

Самади бясалгалын төв

Зорилго: Самади бясалгалын төв бүлгэм нь бясалгалын талаар сонирхсон хүмүүст анхан шатны зөв ойлголт мэдлэг өгөх, таниулах зорилготой.

Бясалгалын хуваарь: Даваа, лхагва, баасан гаригт 13 цагаас 15 цагийн хооронд явагддаг. Хаяг: Офицеруудын ордны автобусны буудлын доохно Эрдэнэ Ундраагийн 2 давхарт

Утас: 99507592

Фейсбүүк хаяг: Самади бясалгалын төв

Арьяабалын бясалгал буюу дотоодын гэрэл аялгууны бясалгал

“Төгс гэгээрсэн” хэмээгддэг Их багш Чин Хайн түгээн дэлгэрүүлсэн бясалгалын арга. “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэгийн Монгол дахь төв”-өөс энэ төрлийн бясалгалын сургалтуудыг зохион байгуулж, эхлэн хичээллэгчдэд зөвөлгөө мэдээлэл өгдөг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.gegeerel.mn

Фейсбүүк хаяг: АРЬЯАБАЛЫН БЯСАЛГАЛ буюу ДОТООДЫН ГЭРЭЛ АЯЛГУУНЫ БЯСАЛГАЛ

Амьдрах Урлаг Иог, Бясалгалын Төв

Өөрийгөө өөрчилж эрүүл эрч хүчтэй гэгээлэг зөв бодолтой амьдрахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй групп. Иог бясалгал сонирхдог хүмүүсийн нэгдэх газар. Ц.Саранцэцэг багшийн удирдан явуулдаг курс зун бүр хотоос гадна хичээллэдэг бөгөөд амьсгалын зөв техникээр дотоод руугаа хүрч, холбогдохыг гол болгодог.

Хаяг: 13р хороололд автобусны буудлын ард талд Монгол даатгал Юнителтэй хаалгаар ороод 4 давхарт

Утас: 99781515

Фейсбүүк хаяг: Амьдрах Урлаг Иог Бясалгалын Төв . 99781515

Аниргүй төв- бясалгалын сургууль

Аниргүй Төв нь 2010 онд байгуулагдсан. Эртний энэтхэгийн 112 төрлийн бясалгалыг заадаг, сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг, хоол заслын зөвөлгөө сургалт явуулдаг төв болно.  /Энерги нөхөх, нойр засах бясалгал, ноу дайменшэн бясалгал, онлайн стресс тайлах бясалгал, онлайн сэтгэзүйн зөвлөгөө зэргийг явуулдаг/

Утас: 80905130

Хаяг: Төв шуудангий ард, Раашбулаг төвийн Бүжгийн заал

Фейсбүүк хаяг: Аниргүй Төв – бясалгалын сургууль

Ариусахуйн Түлхүүр Йога Бясалгалын Төв

Зорилго: Эртний сайхан Йога Бясалгалын мэдлэгийг Монголынхоо уламжлалт ур ухаан, өв соёл, уламжлалт ангаах ухааны мэдлэгтэй хослуулан дэлгэрүүлэн явах нь эрхэм зорилготой

Дэлгэрэнгүй мэдээллийг  http://ariunyoga.mn

Хаяг: БЗД, 20-р хороо, Гачуурт

Холбогдох утас: 99091822, 80942288

Фейсбүүк хаяг: Ариусахуйн Түлхүүр Йога Бясалгалын Төв

Zen Yoga Center

Сургалтууд: Аштанга /анхан шат/, Аштанга, Виньяса хосолсон /дунд шат/, Эрүүл мэндийн цогц иог /45-60 нас/, Виньяса /эмчилгээний дунд шат/

Утас: 99944510

Хаяг: Blue Sky-н зүүн талд Гранд оффис Центр 3-32 тоот Зэн Иог

Фейсбүүк хаяг: Zen Yoga Center

Ананда Иог

Тус төв иогийн хичээлээс гадна бясалгалын үнэ төлбөргүй сургалтыг санал болгодог. Мөн гүн ухааны хичээл заадаг. Бясалгалын маш олон хувилбар, өөр өөр төрлүүд бий. Ананда Йога-гийн заадаг бясалгалын явцад тухайн хүн зөв бодлыг өөртөө тусган өөдрөг үзэлтэй байх хэрэгтэйг чухалчилдаг.

Хаяг: Талбайн урд Баттерейд орос чихрийн бөөний төвийн 2 давхарт

Утас: 88119693

Фейсбүүк хаяг: Ananda yoga

Bodhi meditation – Бодь бясалгал

Хичээл өглөө бүр тусгай группт 06:00-07:00 цагуудад шууд явах бөгөөд хичээлийн бичлэг 24 цаг хадгалагддаг.

Фейсбүүк хаяг: Bodhi meditation – Бодь бясалгал

Монгол дахь Даммакаяа бясалгал

Бүх насныхан оролцох боломжтойгоос гадна эрүүл мэндийн асуудалтай, стресс бухимдал сэтгэл зүйн хямрал, ажлын хэт ачаалал , дархлаа болон мэдрэлийн  ядаргааны асуудалтай хүмүүс эрчим хүчээр өөрийгөө цэнэглэхэд тусална. 

Хаяг: Танан төвийн 2 давхарт

Утас: 99182964, 99699285

Фейсбүүк хаяг: Монгол дахь Даммакаяа бясалгал

 

 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд