No menu items!
HomeХүмүүсАссемблейн чуулганд богино даашинзтай ирсэн БНСУ-ын парламентын гишүүн

Ассемблейн чуулганд богино даашинзтай ирсэн БНСУ-ын парламентын гишүүн

-

Өмнөд Солонгосын парламент 300 гишүүнтэй бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хүйсийн хувьд янз бүр байсан. Ихэвчлэн дунд насны эрэгтэйчүүд зонхилдог байж. Хууль санаачлагчийн 90 хувь нь 40-өөс дээш настай, ердөө 3% нь 30-аас доош насныхан, 84.3% нь эрэгтэйчүүд байна гэж Үндэсний Сонгуулийн Хорооны тайланд дурджээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн залуу гишүүн болох 28 настай Рю Ху Жон нь “Шударга ёс” намаас нэр дэвшиж, пропорциональ төлөөллөөр сонгогдсон.

 Рю Ху Жон цөмийн хаягдлыг зайлуулах, ажлын байрны мөлжлөг, ялгавартай байдал болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Тэрээр “нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн дуу хоолой болохуйц анхны дэвшилтэт, сөрөг хүчний нам” байгуулахыг эрмэлзэж байна хэмээсэн юм. 

Олны анхаарлыг татсан хувцаслалт

   Энэ сарын эхээр Рю Ху Жон Ассамблейн чуулганд ягаан өнгийн богино даашинзтай ирснээр зөвхөн солонгосчууд төдийгүй олон улсын анхаарлыг татах болсон. Олон нийтийн сүлжээгээр түүнийг “дуудлагын охин”, “баарны эзэн” зэргээр шүүмжлэн доромжилж байв. Харин үүний хариуд тэрээр “Үндэсний ассемблейн бүрэн эрх нь зөвхөн костюм өмсөхөд баригддаггүй” гэсэн сөрөг хариу үзүүлэв. Тэрээр”Миний хувьд Үндэсний чуулган бол ажлын байр. Би ажиллахад тохиромжтой гэж үзсэн, биед эвтэйхэн хувцсаа өмсдөг” гэсэн бөгөөд түүний хувцаслалтыг олон хүн сонирхож байгаад гайхаж байгаагаа илэрхийлэв.

Ассамблейн хамгийн залуу гишүүн тэрээр 1992 онд Чанвүон хотод төрсөн. Ихуа охидын их сургуулийг нийгэм судлаач мэргэжлээр төгссөн. “Шударга ёс” намын Соннам хотын хорооны орлогч дарга, “Шударга ёс” намын Кёнги дүүргийн эмэгтэйчүүдийн хорооны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байв.

Цахим тоглоомын бичлэгүүдээ устгасан нь

 Тэрээр Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн цахим спортын клубын ерөнхийлөгч байсан. 2014-2015 онд Инноспарк цахим тоглоомын компанитай хамтран ажиллаж, League of Legends тоглоомд эмэгтэйчүүдийн лиг бүрдүүлэн тоглодог байжээ. Тэмцээн нь олон сая хүмүүст цацагддаг бөгөөд спортод зориулагдсан гурван суваг болон тогтмол үзэгчидтэй байсан. Үндэсний Ассемблейн гишүүн Хван Хи-До “Өмнө нь түүний цахим тоглоом тоглодог байсан нь олон асуудал үүсгэж магадгүй” гэж сануулсан бөгөөд үүний хариуд тэрбээр албан ёсоор уучлалт хүсч, тоглоомын бичлэгүүдээ устгасан байна.  Сонирхолтой нь түүний тоглоомын түүхийг харуулсан видеог 46,000 гаруй хүн үзсэн бол цөмийн энерги ба түүний хэрэглээний тухай видеог 1500 гаруй хүн үзсэн байна. 

Сургуулиа төгсөөд цахим тоглоомын “Смайлгейт “компанид ажиллаж байсан бөгөөд тус компанид бэлгийн дарамттай холбоотой асуудал үүссэний улмаас ажлаасаа гарсан байна.  Ажлаасаа гарсны дараа тэрээр Пангё технологийн нэгдэлд ажилчдын эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, бэлгийн чиг баримжаа, ажилчдын эрхийн асуудлаар олон нийтэд хандсан мэдээлэл бэлтгэж байв.

Тэрбээр янз бүрийн цахим тоглоомын компани, үйлдвэрчний эвлэл байгуулж, эцэст нь “Шударга ёс” намд элссэнээр Үндэсний Ассамблейн хамгийн залуу гишүүн болж чадсан юм.  

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд