No menu items!
HomeОнцлох2020 оны хаврын тренд долоон өнгө

2020 оны хаврын тренд долоон өнгө

-

Жил бүрийн өнгөний трендийг “Pantone” инститиуцаас тодорхойлдог билээ. Харин энэ удаа тус газраас гаргасан ирэх хавар тренд болох 7 өнгийг танилцуулж байна.

Удахгүй урин дулаан болж бид зузаан ноосон цамц, пальто, гутлаасаа салах цаг ирнэ. Өмнө нь хар өнгө зонхилж байсан бол харин одоо илүү гэгээлэг, цагаан өнгө голчилно. Өмнө нь бидний хувцасны шүүгээнд ихэвчлэн хар бараан, нэгэн хэвийн хувцас байсан. Хавар болоод нар буцах үед илүү гэгээлэг, цайвар өнгө загварын хэв маягийг тодорхойлох болно. Дараагийн улиралд доорх зурагт үзүүлсэн шиг ганган, гоёмсог хувцаснууд тренд болох аж. Та бүхэн инстеграммаас ганган загварлаг охидын хувцаслалтыг хардаг байх. Дараагийн зургаан сард яг тэрэн шиг орчин үеийн, күүл загварууд тренд болох гэнэ.

“Pantone Color Institute”-ээс гаргасан дүгнэлтээр 2020 онд “Нөхөрсөг болон тав тухай” хөнгөн мэдрэмж төрүүлсэн хувцас голчилно гэжээ. Энэ жилийн өнгөний хандлагын талаар Pantone институтийн гүйцэтгэх захирал Леатрис Эйсман “ Өв уламжлал , үндэсний хэв маягийг орчин үетэй хослуулж, улам баяжуулан өнгөний олон хослолыг гаргасан. Энэ нь илүү эрч хүчтэй, өөдрөг байдлыг бий болгох юм” хэмээжээ.

Гал улаанаас эхлээд сонгодог блюз, гүрэм цэцгийн өнгө шиг тод улбар шар, гэнэтийн  ууссан сүүдэр гээд дараагийн зургаан сард зонхилох долоон өнгөний трендийг тантай хуваалцаж байна. Яг одооноос эхлээд худалдан авалт хийхдээ  дараах өнгөнүүдээс харж сонгоорой.

Гал улаан

Тод, гэгээлэг, дулаан, эрч хүчтэй энэ өнгө нь танд гарцаагүй итгэл үнэмшил төрүүлж, өөртөө итгэлтэй харагдуулна.

Цайвар цэнхэр

Энэ өнгийг жинсэн өмдний цайралт шиг гэж хэлж болох юм. Энэ өнгө нь танд тайтгарлыг авчрах бөгөөд тод өнгөтэй хослуулбал зоригтой, эрч хүчтэй, гоёмсог харагдуулна.

Бискейн ногоон

Өнгөрсөн жилийн хавар пистачио, шохойн ногоон /матт/ өнгө давамгайлж байсан. Харин энэ жил усанд ууссан мэт сүүдэртэй ногоон өнгө голчилно. Доор зурагт үзүүлж байгаа шиг гэнэтийн сүүдэр давамгайлж байна. Хэрэв хавар та хамгийн сайхан харагдахыг хүсч байгаа бол ягаан өнгөтэй хослуулж өмсөөрэй.

Сувдан ягаан

Ягаан өнгө нь судван цагаантай хосолсноороо илүү дулаахан, эмэгтэйлэг, сэтгэл татам байдлыг бий болгоно. Энэ өнгийн хувцсыг өдөр шөнийн алинд ч өмсөхөд гоёмсог, тохиромжтой харагдана. Нягт нэхээстэй даавуу, торгомсог материал, торон материалтай өмсгөлүүд нь илүү төгс харагдуулна.

Тод шар

Жүржийн шар өнгө нь өөдрөг үзэмжийг агуулсан, таны дүр төрхийг илүү тод харагдуулах болно. Доор зурагт толгойноос хөл хүртлээ гоёсон загваруудыг харуулав.

Чив

Өөр нэг төрлийн ногоон өнгийг санал болгоё! Гэхдээ энэ удаа илүү бараан “өвс” шиг өнгөтэй ногооныг танилцуулж байна. Энэ нь төвийг сахисан өнгө гэдгээрээ ялгагдах бөгөөд олон өнгийн, ялангуяа улбар шар өнгөтэй хослуулан гоёвол тохиромжтой.

Цагаан

Цаг агаар дулаарахын хирээр бид цагаан өнгийн хувцсаар түлхүү гоёдог. Энэ оны загвар нь илүү уусалттай. Яг мөөг шиг, доогуураа бараан хувцас өмсөж, дээгүүрээ илүү гэгээлэг тод цагаан өнгийн хувцас өмсвөл тохиромжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд