No menu items!
HomeАялалЭнгийн паспорттой иргэн визгүй зорчих боломжтой 23 орон

Энгийн паспорттой иргэн визгүй зорчих боломжтой 23 орон

-

Та гадаад улс руу гэр бүлээрээ аялж, зугаалж, байгалийн сайхантай танилцмаар байна уу? Мөн тухайн орны хэл соёлтой танилцаж, өөрийн амьдралдаа дурсамж үлдээхийг хүсвэл заавал виз даруулж, олон хоног хүлээх шаардлаггүй болжээ. Бид энэ удаагий “Аялал” булангаараа Монгол Улсын иргэд визгүйгээр зорчих боломжтой газруудыг  хүргэж байна.

 “Хятад”                             

Хугацаа: 30 хүртэл хоног

Хятад улс нь маш олон эртний, хуучин дурсгалт газруудтай. Мөн дэлхийн 7 гайхамшгийн нэг болсон “Цагаан хэрэм”, 2008 оны хүн төрөлхтний их наадам болсон “Шувууны үүр” цэнгэлдэхийг үзэж болно. 2016 оны байдлаар ЮНЕСКО-н байгалийн болон соёлын өвд нийт 48 түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд нь багтсан байна.  Мөн вокзал, нисэх буудал дээр тосох үйлчилгээ үзүүлдэг хүмүүсээс хол байх хэрэгтэйг аялагчид хэлдэг. Учир нь тэд сайхан саналууд тавих ч үнэ өндөртэй байдаг.

“Филиппин”

Хугацаа: 21 хүртэл хоног           

Үзэсгэлэнт арлууд, ногоон уулс, өвөрмөц байгалийг үзэж сонирхмоор байвал та Филиппин улсыг зориорой. Аялал жуучлал хангалттай түвшинд хөгжөөгүй байгаа ч гэлээ таныг лав уйдаахгүй. 1565 оноос эхлэн 350 жил Испани улсын колони байсан тул хэл болон соёлын тал дээр Испани улстай нилээд төстэй аж.

“Малайз”          

Хугацаа: 30 хүртэл хоног           

Малайз орон 329,847 км² газар нутаг эзлэсэн дэлхийн 67-р том орон. Тус улс нь Тайландтай, арлын Дорно Малайз нь Индонез, Брунейтэй газраар хиллэдэг. Сингапуртай багахан хоолой дээгүүрх гүүрээр холбогддог. Тэнгисийн хянах мужаар Вьетнам, Филиппинд тулна. Малайзын нийслэл Куала-Лумпур. Хамгийн сонирхолтой Зүүн өмнөд Азийн хамгийн өндөр буюу 88 давхар (452 метр) Петронасын хос цамхагбайдаг. Дэлхийн хамгийн өндөр гэгдэж байсан энэхүү ихэр цамхгийн 41, 42 дахь давхрыг холбосон 58 метр урт шилэн гүүрэн дээрээ малайзчууд 2000 оны шинэ жилээ угтаж байжээ. “Тэнгэрийн” гэж нэрлэсэн энэ гүүрээ тэд нэгдсэн улсын баялаг түүхээ шинэ мянгантай холбосон, хөгжил, боломжийн бэлгэ тэмдэг гэж үздэг гэнэ.

“Казахстан”

Хугацаа: 90 хүртэл хоног           

Казахстан улсын нийслэл хот нь Нурсултан. Казахстаны төв умар талд Акмола мужаар хүрээлүүлж 722 км² газар эзлэн байрладаг. 3ХУ-ын үед 1961 оноос өмнө Акмолинск, 1961-1992 оны хооронд Целиноград гэж нэртэй байгаад Казахстан улс тусгаар тогтносны дараа 1992 оноос Акмола гэж нэрлэгдсэн. 1997 онд улсын нийслэлийг Алматыгаас тус хотод шилжүүлж Астана («нийслэл») гэж нэрийджээ. Та Казакстанд очвол Хан шатыр буюу ханы асар, Байтерек цамхаг, Ак-Орд ордон, Энхтайван ба найрамдлын пирамид, Тусгаар тогтнолын ордон зэргийг үзэж болох юм. Мөн манай улс 2019 оны 6-р сараас эхлэн тус улс руу шууд нислэгтэй болсон.Төгсгөлд нь анхааруулж хэлэхэд Монгол улс Казахстан руу визгүй ч гэлээ 5 хоногоос илүү тухайн улсад байхаар бол 5 хоногийн дотор заавал бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээгүй 5-с илүү хоносон бол торгуультай, бас хилээр гаргахгүй, цаашлаад Казахстаны хуулийн хариуцлага хүлээлгэдэг гэнэ.

“ Израйль”       

Хугацаа: 30 хүртэл хоног           

Израиль улс Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Та аялахаар төлөвлөж байгаа бол Ариун авсны сүм, Гаслангийн хана, болон Гефсиманы цэцэрлэгт хүрээлэнгээр заавал очиж үзэх хэрэгтэй. Мөн Сөнөсөн тэнгисийн эрэг дээр маш их жуулчид байдаг ч та эндхийн байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрнэ. Энэ таны явах сонирхолтой аяллын нэг байна. Учир нь үзэх газар ихтэй орон.

“Хонконг” /БНХАУ/      

Хугацаа: 14 хүртэл хоног

Хонг Конгод та Disneyland-ээр зугаалж, эгдүүтэй хулсны баавгайнуудыг харж, үүр цайтал далайн эргээр зугаалж болно. Мөн Азийн хамгийн аюулгүй хот гэгддэг.  Хонг Конгийн Виктория оргил дээр гарч, өндөр байшингуудын дотор байрлах технологийн дэвшилтэт спа салонуудаар үйлчлүүлээрэй.     

“Киргиз”

Хугацаа: 90 хүртэл хоног           

Бүгд Найрамдах Киргиз Улс нь Дунд Ази дахь Тэнгэр уулын уулархаг нутагт оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Хасаг, баруун талаараа Узбек, урд талаараа Тажик, зүүн талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл нь Бишкек. Хиргис орныг иран, түрэг, монгол угсаатан ээлжлэн эзэрхэж явсан. 1991 онд хил хязгаар хэвээрээ, тусгаар тогтносон улс болж 1992 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Киргиз улсын газар нутаг онгон дагшин, үржил шимт хөрстэй аж. Тиймээс ч алим, зэрлэг тоор, интоор, гүзээлзгэнэ гээд бүх төрлийн жимс ургадаг учир жимс нь хямд байдаг. Киргизийн мөнгөн тэмдэгт нь сом. Нэг сом ойролцоогоор 40 төгрөгтэй тэнцэнэ. Монголд сом олдохгүй учир доллартай очоод, солиулж болдог. Та аялмаар байвал амралт, зугаалгын хамгийн тохиромжтой үе нь долоо, наймдугаар сар бөгөөд энэ үед нуурын эрэг амрагчдаар дүүрдэг гэнэ.

“Куба”

Хугацаа: 30 хүртэл хоног           

Кубын ниийслэл нь 500 гаруй жилийн түүхтэй Гавана хот. Карибын тэнгисийн цэнгэг агаарт цэлгэр уужим их далайг тольдон харж шөнөжин суух боломж энд бий. Мөн залуусын хайр дурлалын билэгдэл болсон үзэсгэлэнт “Малекон” хэмээх газар байдаг гэнэ лээ. Энэ нь 9 км газар үргэлжилдэг. Иглеси-Ди-Паула хэмээх эртний цогчин дуган, испанийн колонийн үеийн уран барилгын гайхамшигтай, давтагдашгүй загвар хийц шийдэлтэй барилгууд, сүм хийдийг зөвхөн Куба улсаас л үзэж болно.

“Макао” /БНХАУ/         

Хугацаа: 90 хүртэл хоног           

Макао нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 тусгай захиргааны бүсийн нэг юм (нөгөө нь Хонг Конг). Макао нь Сувдан голын дельтийн баруун эрэгт, Гуандун мужтай хойд талаараа хиллэн, Өмнөд Хятадын тэнгисээр зүүн, өмнө талаараа хүрээлэгдэн оршдог. Тус бүс нутагт аялал жуулчлал, зугаа цэнгэл, мөрийтэй тоглоомын салбар илүү хөгжсөн. Цагтаа дэлхийн хамгийн өндөр цамхагийн тоонд багтаж байсан 338м өндөр цамхаг болох “Macau Tower”, мөн дэлхийн тэрбумтан Microsoft компанийн эзэн Билл гэйтсийн өмчийн нэг 1640 онд баригдаж байсан “Ruin of Saint Paul” сүмийн туйр , Дорнын Las Vegas гэж нэрлэгдэх Макао-гийн казино зэрэг олон сайхан газрыг үзэж болно.

“Лаос”

Хугацаа: 30 хүртэл хоног           

Аялал жуучлал ихээр хөгжсөн газрын нэг Тайланд.  Тайланд улс өргөжин тэлж, эрчээ авахын хэрээр хөрш орон болох Лаос нь олны анхааралд өртөн аялагч, жуулчдыг ихээр татах болсон билээ. Үзэсгэлэнтэй сайхан байгальтай, сонин содон зүйлс ихтэйгээс гадна зочид буудлууд нь хоногийн 10 доллар, хоол хүнс нь 1-2 доллар гэх зэргээр хэрэглээний зардлын хувьд их байдаг гэнэ.

“Tайланд”

Хугацаа: 30 хүртэл хоног           

Тайланд улс нь зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй оронд тооцогддог. Хүн амын дийлэнх нь буддын шашинтай. Тайландад буудлын үнэ харьцангуй хямд. Очих газраасаа хамаарч метроны буудалтай ойр буудал захиалах хэрэгтэй. Халуун, хүн ихтэй улсад метроны буудлаас хол байна гэдэг маш хэцүү гэдгийг аялагчид хэлдэг. Энд та 30 хоног визгүй зорчихдоо заавал үзэх ёстой газрын нэг нь “Grand palace” буюу 1782 онд баригдсан Тайландын хааны ордон. Мөн өдөрт 200 мянган хүн зорьчдог худалдааны төв, хөвдөг зах, шөнийн худалдаа, хамгийн өндөр алсыг харагч, Бангкок хотын төвд байдаг цэцэрлэгт хүрээлэн, брэндийн дэлгүүрүүдээр ороод гараарай.

“Беларусь”       

Хугацаа: 90 хүртэл хоног

Беларусь улсад аялал жуулчлалын салбар аялал, амралт сувиллын бүсэд зохион байгуулалттайгаар амрах /Нарочь, Минскийн тэнгист/, эко буюу агротуризм гэсэн гурван үндсэн чиглэлээр хөгжиж байна. “International SOS” судалгааны байгууллага 2016 онд жуулчдад хамгийн таатай байсан дөрвөн орны тоонд Беларусийг багтсан байна. Үнэн алдартны шашны эртний уламжлалтай улс учир шашны холбогдолтой түүхэн дурсгалт газар олон байдаг аж. Жишээ нь, Спасо-Ефросиниевскийн гэлэнмаагийн сүм, Гэгээн Успенский Жировичскийн сүм гэх мэтчилэн эрт үед суурь нь тавигдсан дурсгалт газрууд бий.

 “Турк”                

Хугацаа: 30 хүртэл хоног

Гайхамшигт байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн ховор олдворыг Туркээс үзэх боломжтой. Хар Далай, Мраморын тэнгисийг холбон урсах “Босфорусын хоолой”-гоор усан онгоцоор аялж романтик дурсамжуудаа нэмээрэй. Европ, Ази тивүүдийг зааглах Хар Далай болон Босфорын хоолойн “Marmara” цутгалан дээр орших 19-р зуунд баригдсан “Долмабахче”-гийн ордон музей нь таны аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг байх болно. За тэгээд Аугаа зууны үзэгчид байгаа л биз дээ. Туркийн Таван Султан, анхны ерөнхийлөгч “Mustafa Kemal Ataturk”-ын зуны өргөө байсан бөгөөд гадаадын улс төрийн зүтгэлтнүүд, хүндэт зочдыг хүлээн авдаг түүхт байгууламж сүндэрлэнэ. Энэ ордон нь алтадсан эртний тавилга, гараар урласан торгон хивс, уран зураг, эртний сав суулга зэрэг гоёмсог үзмэрээрээ аялагчдыг бишрүүлдэг газар гэнэ.

“Серби”                             

Хугацаа: 90 хүртэл хоног

Бүгд Найрамдах Серби Улс нь Төв, Зүүн Өмнөд Европт орших улс юм. Балканы хойгийн төв хэсэгт оршино. Хойд талаараа Унгар, зүүн талаараа Румын, Болгар, өмнө талаараа Бүгд Найрамдах Македон Улс, Албани,  баруун талаараа Хорват, Босни-Герцоговин, Монтенегро улсуудтай хиллэнэ. Нийслэл Белград хотыг 2006 онд “Ирээдүйн Өмнөд Европын нийслэл” болгон хөгжүүлэхээр тодорхойлжээ. Далайд гарцгүй орон хэдий ч Серби улс нь Дунай, Сава, Тисца голууд болон тэдгээрийг холбосон сувгуудаар 2,000 км урт усан замыг хянадаг. Мөн тэдгээрээр дамжин Европын сувгуудийн сүлжээ, улмаар Хойд тэнгис, Хар тэнгистэй холбогддог байна.

“ОХУ”  

Хугацаа: 30 хүртэл хоног

Европын хамгийн том Москва хотод аялангаа өөр бусад спортын арга хэмжээнүүдийг үзэж, Улаан талбай дээр зугаалах боломжтой. Мэдээж Москвад тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд бий бөгөөд “Большой театр”-т очиж, Горькийн нэрэмжит соёл амралтын төв хүрээлэнд амрахад ая тухтай байх болно.   Кремль-н ойролцоох Александровский сад /Alexander Garden/ нь уран хийц бүхий хөшөө дурсгал, үзэсгэлэнт цэцэгсийн талбай, түүх дурсгалаар алдартай. Kremlin Kutafya цамхагын урд Дэлхийн 2 дугаар дайнд амь эрсэдсэн баатруудын дурсгалд зориулсан Мөнхийн Дөл гэрэлтэж байдаг. Дэлхийд алдартай Большо́й театрын ойролцоо Кремль-с холгүй, Оросын гол гудам Tverskaya street-д 2 үзэсгэлэнт усан оргилуур бүхий театрын талбай байна. Bolshoi Theatre, Maly Theatre, Russian Academic Youth Theatre (RAMT) гэсэн 3 театр байрладаг учир Театрын талбай гэж нэрлэдэг байна. Москвагаас гадна мэдээж маш том гайхалтай өөр хотууд ч бий гэдгийг та бүхэн мээж байгаа байх.

“Бразил”

Хугацаа: 90 хүртэл хоног           

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс нь Өмнөд Америкт орших улс юм. Бразил нь газар нутаг ба хүн амын хувьд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талд Атлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 8,000км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаараа Боливи, Перу, баруун хойд талаараа Колумб улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр, Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна. Мөн Дэлхийн 7 гайхамшгийн нэг Аврагч Христийн хөшөө, хамгийн алдартай Маракана цэнгэлдэх хүрээлэн, Пеле, Роналдо, Роналдиньо зэрэг домогт хөл бөмбөгчид гээд энэ улсын талаар дурдаад байвал олон зүйлийг хэлж болох юм. Бразил улсад орших Амазон нуур нь дэлхий дээрх 2 дахь том нуур юм. Нуурын урт нь нийт 6992 км үргэлжилдэг байна. Түүнчлэн Амазоны ширэнгэн ой нь дэлхий дээрх хамгийн гайхалтай, биологийн олон төрөл зүйл оршдог ой гэдгээрээ алдартай.

“Индонез”

Хугацаа: 30 хүртэл хоног

Өвлийн ажлын ачаалал, стресс ядаргаагаа тайлахыг хүсвэл  далайтай, аралтай орнуудыг зориорой. Индонези  нь номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн гайхалтай сайхан байгальтай газар.  Дэлхийн хамгийн том арлын орон буюу газар нутагт нь нийт 17.508 арлаас бүрддэг.  Үүний 6000 орчим аралд нь хүн оршин суудаг. Тэдгээрээс “Бали” арал хамгийн алдартай нь учраас энд та тухалж болох юм.  Сүүлийн үед Индонези улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа.

“Сингапур”

Хугацаа: 30 хүртэл хоног           

Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм. Яг л кино нь дээр гардаг шиг өндөр тэнгэр баганадсан барилга, цэвэр цэмцгэр орчин, хэсээд л баймаар гоё ганган дэлгүүрүүд, хэзээ ч уйдамгүй тоглоом наадам, шоу цэнгээн гээд энэ улсад дурлахгүй нүд унагахгүй байхын аргагүй. Сингапур улсруу Монгол улсын иргэд 30 хоногийн визгүй зорчих эрхтэй. Гэхдээ улаан паспортын хугацаа хамгийн багадаа 6-с дээш сар байх ёстой гэдгийг анхаараарай. Сингапур улс нь жилийн бүх улиралд аялж болох таатай орны тоонд ордог ч 1–2, 6–7, 9–10 саруудад аялахад илүү тохиромжтой.

“Украин”           

Хугацаа: 90 хүртэл хоног / Жич: Албан ёсны урилгатай тохиолдолд/

Украин нь Зүүн Европт орших улс юм. Зүүн талаараа Орос, хойд талаараа Белорус, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав (Мөн маргаантай газар нутаг болох Трансднистриа) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот нь Киев юм. Украин эх газрын уур амьсгалтай. Карпатын уур амьсгал арай өөр. Нутгийн баруун биеэр жилд 1,200 мм хур тунадастай бол зүүн хэсгээр 400 мм байх жишээтэй. Өвөл тэнгисийн эргээр арай дулаан, эх газрын гүн рүү арай хүйтэн. Жилийн агаарын дундаж температур 8 °C байдаг.

“Аргентин”      

Хугацаа: 90 хүртэл хоног           

Аргентин улс нь аялал жуулчлал хөгжсөн улсуудын тоонд зүй ёсны багтдаг бөгөөд, зэрлэг ан амьтад, колонийн хотууд, байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоц бүхий ай сав газар, мөсөн гол мөрөн, алдартай үхрийн махан стейк, вино,үндэсний соёлын нэг болох танго бүжиг зэргийг үзэж сонирхох боломжтой. Cordoba хот нь Аргентин улсын төвд байрлах 2 дахь том хот бөгөөд хотын ихэнх барилга байгууламж Испани улсын колонд байх үеийн загвар дизайн шингэсэн байдгаараа онцлог ба Испани улсаар аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм байх болно. Ихэнх дурсгалын газрууд нь түүхэн ордон, сүм зэргээс бүрдэх юм. Буэнос-Айрес мужийн Атлантын далайн эрэгт байрлах Мар-Дел Плата хотын наран шарлагын газар нь жил бүр олон сая жуулчдыг өвөрмөц байдлаараа татдаг ба та ч мөн адил энд аяллын дурсамжаа бүтээх боломжтой.

“Уругвай”          

Хугацаа: 30 хүртэл хоног           

Өмнөд Америкийн Уругвай улс нь Бразил, Аргентины хооронд хавчуулагдсан жижигхэн орон. Үүгээрээ манай Монголтой төстэй. Гэхдээ Уругвай нь ашигт малтмал зэрэг байгалийн баялгаар хомс, мөн халуун орны ховор модод ч энд бараг ургадаггүй. Гэтэл энэ улсын нэг хүнд ногдох орлого 13 мянган доллар байгаа нь бүс нутагтаа дээгүүрт орно. Ер нь Уругвай бол Латин Америкийн хамгийн хөгжилтэй орнуудын нэг бөгөөд гэмт хэр-гийн гаралт бүс нутагтаа маш бага. Тийм учраас аялахад таатай ороны нэг.

“Чили”               

Хугацаа: 90 хүртэл хоног

Чили улс нь Өмнөд Америкийн газрын зураг дээр зүүн доод хэсгээр нь Андын нуруу дагаад урт үргэлжилсэн улс. Хүн ам нь 18 сая орчим (үүний 60% нь цагаан арьстан, 30% орчим нь mestizo), Мөнгөний нэгж нь Чили песо, ханш 1 US$ = 660 чп. Нийслэл нь Сантьяго хот. Тус улсын цогчин сүмүүд нь маш алдартай.

“Узбекистан”

Хугацаа: 30 хүртэл хоног

Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Узбекистан Улс. Дундад Азид байрлах бөгөөд Туркменистан, Афганистан, Казахстан, Кыргызстан болон Таджикистан улсуудтай хил залгаа оршино. Далайд гарцгүй, улсын нийслэл Ташкент. Ташкент хот амралт, зугаалгын сайхан газар. Жуулчдад үзэж харах зүйл ихтэйгээс гадна амьдрахад тухтай гэлцдэг. Жуулчдыг ихээр татдаг газруудад Бухар, Самарканд болон Хиву хотууд тооцогддог.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд