No menu items!
HomeЭрүүл мэндЭлэгУНТЭ: “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-аа амжилттай хийлээ

УНТЭ: “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-аа амжилттай хийлээ

-

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олон “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-ыг энэ сарын 14-ий өдөр амжилттай хийж, өнөөдөр мэс заслыг амжилттай хийсэн багийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслолын арга хэмжээ боллоо. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олны хийсэн дээрх 100 хагалгааны 95 нь амьд донороос элэг шилжүүлэн суулгасан гэдгээрээ онцлогтой.

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн: “Манай багийн гол зорилго нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлж, олон улсын түвшинд хүргэх юм.  Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо нэвтрүүлэх, нутагшуулах зам дардан байгаагүй бөгөөд одоогоор гурван үе шатад хувааж болно. 

  1. Туршилтын мэс заслыг хийж эхэлсэн. Энэ нь аль ч улсад хийгддэг эмчилгээний аргын эхлэл шат юм. Анх 26 гахайнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байлаа.
  2. 2011-2014 онд БНСУ-ын Асан сургуулийн багш нартайгаа хамтран нутагшуулах эхлэл тавигдсан. Асан их сургуулийн баг 20-25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж, элэгний мэс заслыг хэрхэн хийхийг зааж, сургасан. Мөн эмч, мэргэжилтнүүдийг Солонгост сургаж, мэргэшүүлж байв. Мөн энэ үед Донорын тухай хууль батлагдсанаар эрх зүйн орчин бүрдэж, санхүүжилтийн асуудлууд шийдэгдсэн. 
  3. 2015 оноос манай баг бие даан анхны ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд тархины үхжилтэй донороос элэг шилжүүлэн суулгах болон цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгаад байна” гэлээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд