No menu items!
HomeЭрүүл мэнд"Хэт халуун хоол идэх нь улаан хоолой, ходоодны хавдар үүсэх шалтгаан болдог"

“Хэт халуун хоол идэх нь улаан хоолой, ходоодны хавдар үүсэх шалтгаан болдог”

-

АШУҮИС-ын Хоол боловсруулах эрхтэн системийн тэнхимийн багш, АУ-ы доктор профессор Н.Баярмаа, ТДС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний багш, Монгол улсын зөвлөх инженер Б. Энхтуул, ТДС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний багш Д. Тамир, БГД-ийн “Мөнх-Үжин” ӨЭМТ-ийн ахлах зэрэгтэй их эмч Э. Булганцэцэг нарын эрүүл зэв хооллолтын талаар өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

 -Хоол хүнсний зохисгүй хэрэглээ ямар эрсдэлд хүргэдэг вэ?

Н. Баярмаа: ДЭМБ-ын хийсэн судалгаагаар өвчин эмгэгт хүргэдэг хамгийн түгээмэл хүчин зүйлсийг судалсан. Үүнд хамгийн түгээмэл 10 шалтгааныг нэрлэснээс буруу, зөв зохисгүй хооллолт нэгдүгээр байрыг эзэлдэг. Хоол хүнс эрүүл мэндийн нэг чухал хэсэг. Тиймээс хүн эрүүл байхын тулд хоол нь хүний бие махбодод хэрэгтэй тэжээл бодисуудыг агуулсан, зохистой хооллолт байх зайлшгүй шаардлагатай.

– Эрүүл, зөв хооллолт гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ дадал хэвшил суугаагүй байдаг. Эрүүл зөв хооллохын тулд хамгийн түрүүнд хүнсээ зөв сонгох ёстой юу?

-Н.Баярмаа: Эрүүл мэнддээ ямар нэгэн муу нөлөө үзүүлэхгүйгээр хооллохын тулд хүн бүр мэдлэгтэй байх ёстой. Амттай хоол, дуртай хоол гэдэг тодорхойлолт байхаас илүү идэж байгаа зүйл маань миний эрүүл мэнд, элэг, бөөр, зүрхэнд ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгох мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй тэжээл бодисуудыг авах шаардлагатай. Өдөр бүр тэжээл, бодисууд зайлшгүй хэрэгтэй. Эдгээр нь хүний бие махбодод явагдах бодисын солилцоо, үүн хэрэгтэй элчлэгийг авахад зайлшгүй шаардлагатай.

Хүн өөрийн ажил мэргэжил, хөдөлгөөний идэвхи, нас, хүйс, эрүүл мэндийн байдалдаа тохируулан хоол хүнснээс хоногт авах илчлэгийг хувиар тооцвол: Уураг 15 хувь, өөх тос 30 хувь, Нүүрс ус 55 хувийг эзэлнэ.

Хоол хүнснээсээ заавал авах ёстой тэжээл бодисын нэг нь уураг гэж үздэг. Амьтны гаралтай, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс уургаа авч байдаг. Малын мах, шувууны мах, загасны махнаас уургаа нөхдөг. Ихэнх ургамал уураг агуулдаг ч амьтны гаралтай бүтээгдэхүүнээс харьцангуй бага.

-Б. Энхтуул: Зохистой хооллолт хүн бүрт өөр өөр байдаг. Дэлхийн хүн ам бүхэн өөр өөрсдийн зурагт зөвлөмжтэй байдаг. 1981 онд Монгол хүний хоол тэжээлийн физиологийн нормийг тогтоож өгсөн. Хамгийн сүүлд 5 насны бүлгийн ангиллаар зөв, зохистой хооллолтын гэр зөвлөмж гэж гаргасан. Монгол хүн биед хэрэгтэй тэжээл бодисыг хэр хэмжээтэй авах ёстой вэ гэдгийг түүнд зааж өгсөн. Гэр зөвлөмж гэж юуг хэлээд байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй, ойлгодоггүй. Тиймээс хүн хараад энгийнээр ойлгох зурагт зөвлөмж байдаг. Түүнд зургаан хүнсний бүтээгдэхүүнийг нэгжээр илэрхийлсэн байдаг. Өдөрт хүн тэдэн нэгж хүнсний бүтээгдэхүүн, үр тариа хэрэглэнэ гээд заасан байдаг. Нэгж гэдэг нь ДЭМБ-аас тогтоосон ОУ-ын нэршил. Нэг нэгж гэдэг нь тухайн хүнсний бүтээгдэхүүн хичнээн грамм бэ гэсэн утгыг агуулдаг.

– Илүүдэл жинд хүргэдэг эрсдэлт хүчин зүйл юу вэ?

Н.Баярмаа: Илүүдэл жин, таргалалт зэрэг нь бие махбодод маш олон өвчнүүдийн суурь болж өгдөг. Юун түрүүнд биед их хэмжээний өөх тос хуримтлагдана. Ялангуяа амьтны гаралтай өөх тос, холестрины хэмжээ өндөр болох нь судсыг гэмтээх, даралт ихсэлт, зүрхний булчин цусаар дутах зэрэг олон төрлийн эмгэгүүдийг үүсгэдэг.  Цус харвалт зэрэг амь насанд аюултай өвчнүүдийн суурь болж өгдөг. Мөн таргалалтаас үүдэлтэй бас нэгэн өвчин бол сахарын өвчин.

Биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг. Чихрийн шижингийн II хэв шинжээр оношлогдсон хүмүүсийн 90 хувь нь биеийн жингийн илүүдэлтэй байдаг. Биеийн жинг 10 хувиар бууруулахад чихрийн шинжингийн эрсдэл 50 хувиар буурдаг. Уг өвчин хүний биед олон төрлийн хүндрэлүүдийг үүсгэдэг. Таргалалттай хүмүүсийн дунд үе мөч, нурууны өвчлөл элбэг байдаг.

ШУГТЭ-ийн ХБЭС-ийн тасгийн их эмч С.Буянхишиг: Манай монголчууд хэт халуун хоол их иддэг. Үүнээс болж улаан хоолой, ходоодны хавдраар дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Хэт халуун хоол идсэнээс улаан хоолойн салст цочирч улмаар хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Мөн хорхог идсэний дараа хүйтэн зүйл уудаг. Үүнээс үүдээд нойр булчирхайн хурц үрэвслүүд үүсдэг. Нойр булчирхайн хурц үрэвслийн үед хүний биед олон хүндрэлүүд үүсдэг учир хоолоо зөв зохистой хэрэглэх нь чухал юм.

-Биеийн жингийн илүүдлээс сэргийлэхийн тулд өөх тосыг бага хэрэглэх ёстой юу?

Н.Баярмаа: Хүн хоол хүнснээс заавал авах ёстой тэжээл бодисын нэг нь өөх тос байдаг. Огт өөх тос хэрэглэдэггүй хоолны дэглэм гэж байж болохгүй. Өөх тос нь тархи, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулах зэрэг маш олон эрхтний үйл ажиллагаанд шаардлагатай байдаг.

– Биеийн жингийн дутагдал нь бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ?

Н.Баярмаа: Хэт туранхай байх нь хүний бие махбод тэжээл бодисоор дутагдахыг хэлж байгаа юм. Үүн дотор хамгийн түрүүнд өөх тос, уураг, үүнийг дагаад амин дэм, эрдэс бодисын дутагдал бий болдог. Манай улсын хувьд Африк, Азийн зарим орнуудтай харьцуулахад хоол хүнсний дутагдлаас үүдэн тураалд орох үзэгдэл харьцангуй бага боловч архаг өвчний улмаас ийм болох тохиолдлууд байна. Залуу, өсч байгаа бие махбодод тэжээл бодисын дутагдал эргэшгүй, нөхөшгүй гүнзгий өөрчлөлтөд оруулдаг учир их аюултай үзэгдэл гэж хэлж болно.  

Манай орны халдварт бус өвчлөлийн 2013 оны судалгаагаар хүн амын 54 хувь нь илүүдэл жинтэй, 27 хувь нь тамхи татдаг, 36 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг, жимс ногооны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөж байгаа хэмжээнээс 5 дахин бага, давсны хэрэглээ 2 дахин их байгаа нь тогтоогджээ. Хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдэх зэргээр илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байна.

-Эдгээр эрсдэлт хүчин зүйлд хүрэхгүй тулд хоногийнхоо хоол тэжээлийг хэрхэн зохицуулах ёстой вэ, Өглөө, өдөр, орой хэрхэн зөв хооллох ёстой вэ?

Б. Энхтуул: Өглөөний хоолонд үр тарианы бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны аль ч төрлөөс хэрэглэж болно. Хамгийн гол нь өглөөний авах ёстой илчлэгийн хуваарьт тааруулна. Хэт их мах махан бүтээгдэхүүн буюу хүнд хоол идэж болохгүй. Өглөөний хоол хүний өдрийн ажлын бүтээмжид нөлөөлдөг. Хоёр зүсэм, сиртэй үр тарианы талхыг сүүтэй хэрэглэх нь зохимжтой. Өөрсдийн эрүүл мэндэд тустай, зөв зохистой хооллоё гэж үзэх юм бол зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс оруулж хоолловол зохимжтой.

Насанд хүрсэн хүнийг хоногт 3-4 удаа хооллох нь зохимжтой гэж үздэг. Хэрэв хоногт 3 удаа хооллох дэглэм баримталвал өглөө 30 хувь, өдөр 35-40 хувь, орой 30 хувь. 4 удаа хооллох дэглэм баримталвал өглөө 20-25 хувь, бага үдэд 10-15 хувь, үдэд 35-40 хувь, орой 20-25 хувийг хэрэглэхээр хоногийн хоолны цэсээ зохиох нь зүйтэй.

Хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг ярихын тулд уураг, өөх тос, амин дэм, эрдэс, нүүрс ус гэсэн 5 үзүүлэлт дээр тулгуурладаг. Насанд хүрэн хүн хоногт 800 мг кальцийг хоол хүнснээс авч байх ёстой. Жирэмсэн буюу хөхүүл эхчүүд 1200мг байдаг. Бага насны хүүхэд сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх ёстой. Бусад хүнсний бүтээгдэхүүнээс илүү сүүнээс кальцийг авах нь бидний биед илүү шимэгддэг.  

-Өдрийн хоолонд ямар хүнс хэрэглэвэл зохимжтой вэ?

Д. Тамир: Өдрийн хоолоороо гол илчлэгээ нөхдөг. Тиймээс төрөл бүрийн хүнсний ногооны хэрэглээ чухал. Улаан, шар, ногоон өнгийн хүнсний ногоог түлхүү хэрэглэх шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж бу шимт бодисоос хамаараад өнгө нь өөр өөр байдаг. Тухайлбал лууванд ветакратинаар баялаг. Энэ нь А амин эмийн урьтал хэлбэр.

– Б.Энхтуул: Манай айл өхрхүүдийн хүнсний ногооны хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Төмс, лууван, байцай зэрэг хэдхэн нэр төрлийн ногоогоор хязгаарлагдсан байдаг. Бусад нарийн ногоо, навчит ногоо зэргийг хоол хүнсэндээ хэрэглэдэггүйгийн улмаас тэдгээрээс авах амин дэм, эрдэс бодисынхоо хэрэгцээг хангаж чаддаггүй. Эдгээр үзүүлэтүүд судалган дээр тогтоогддог. Жишээ нь хүүхдийн үдийн цайнаас авах илчлэг 320 клкалори гэж заасан байдаг.

– Орой хөнгөн хоол идэх байх

Оройн хоолонд шингэц сайтай хоол хэрэглэх хэрэгтэй.

Насанд хүрсэн хүний хоногт авах илчлэг:

Өглөөний цай /7-8 цагийн үед/: чанасан өндөг 1 ширхэг, 200 мг сүү, 2 зүсэм талх

Бага үд /11 цагийн үед/: жимсний чанамал эсвэл зөгийн балтай ус

Өдрийн хоол /13 цаг/: 100 гр төмс, мах, 80 гр будаа, төрөл бүрийн хүсний ногоо 100гр, 90 гр буурцагт ургамал, 30 гр ургамлын тос

Их үд /15 цаг/: 200 мг тараг,

Оройн хоол /19 цагийн үед/: 100 гр мах болон шингэц сайтай хүнсний ногоо

Хэт их өлсөхгүйгээр тогтмол цагт тав тухтай хооллох юм бол хоногт авах илчлэгээ хангалттай хангадаг.

Б.Тамир: Монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөсөн зөвлөмжөөс 2-3 дахин их. Монголчуудын 70 хувь нь цайг давстай уудаг. Мөн бүс нутгаасаа хамаараад давсны хэрэглээ нь өөр өөр. Баруун аймдуугаар 15,1 хувь. Бусад аймгуудаар дундаж нь 11,1 хувь. ДЭМБ зөвлөсөн хэмжээ нь 5 гр шүү дээ. тйимээс давсны хэрэглээгээ бууруулах зайлшгүй шаардлагатай нь эндээс харагдаж байна.

-Оройн хоолыг хэт их идэх нь ямар эрсдэлд хүргэдэг вэ?

Н. Баярмаа: Монголчууд дунд элбэг байдаг буруу зуршил нь өглөөний унд уудаггүй, ихэнхдээ орой хэтрүүлэн иддэг. Энэ үед хоол боловсруулах систем буруу ажиллаж эхэлдэг. Ходоод гэнэт ажиллаж эхэлснээр цөсний үйл ажиллагаа мууддаг. Цөс өтгөрөх, цөсний чулуутай болох өөрчлөлтүүд илэрнэ.

ШУГТЭ-ийн ХБЭС-ийн тасгийн их эмч С.Буянхишиг: Бургер, хотдог зэрэг бэлэн бүтээгдэхүүнүүдийг сүүлийн үед их хэрэглэх болсон. Эдгээр нь голдуу халуун ногоотой байдаг. Халуун ногоотой хоол хүнс нь ходоодны хүчлийг ихэсгэдэг. Ходоодны хүчил ихэссэнээр ходоодны шарх, шархлаа үүсэх магадлал өндөрсөж байдаг. Аль болохоор халуун ногоотой, лаазалсан бүтээгдэхүүн, бэлэн гоймон, пирошки, бургер зэрэг хоолноос татгалзах хэрэгтэй.

– Оройн хоолыг хэдэн цагийн үед идвэл зохимжтой байдаг вэ?

– Унтахаас 3-4 цагийн өмнө идэх ёстой. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр боловсордог.

– Монголчууд хоолоо халааж хэрэглэдэг. Энэ нь ямар эрсдэлд хүргэдэг вэ?

–  Хоолыг халаахад биед хэрэгтэй тэжээл бодис багасдаг. Ялангуяа амин дэм, эрдэс бодис дээр их яригдана.

ШУГТЭ-ийн ХБЭС-ийн тасгийн их эмч С.Буянхишиг: Хөгцөрсөн хүнсний бүтээгдэхүүнүүд хавдрын ургалтыг нэмэгдүүлж, хавдаар өвчлөх нөхцлийг бүрдүүлж байдаг. Тиймээс хуучирсан, хоносон хоол идэж болохгүй.

– Усыг хэрхэн зөв зохистой уух ёстой вэ?

Д. Тамир: Хүний биеийн жингийн 1 кг-д 40 мл усаар тооцож өдөрт уух шингэнийхээ хэмжээг гаргаж авч болно. Тэгэхээр 60 кг жинтэй хүн өдөрт 2,4 л шингэн хэрэглэх нь байна. Шингэн зүйлийг хоол идэхээс өмнө уух ёстой. Хоол идсэний дараа болж өгвөл 2 цаг шингэн зүйл уухгүй байвал хоол боловсруулах процесс сайн явагдана гэж үздэг. Хоол боловсруулахад ходоодноос фермент ялгарч байдаг. Энэ ферментийг шингэрүүлж, сулруулдаг учраас дор хаяж 1-2 цаг юм уухгүй байх ёстой. Бидний хооллох хэв маяг буруу явагдаж байна.

Н.Баярмаа: Усыг хоолноос өмнө хэрэглэх нь зохимжтой. Жингийн илүүдэлтэй хүмүүс хоолны дуршлыг хэт ихэсгэхгүй, хэтрүүлж идэхгүйн тулд хоолны өмнө нэг аяга ус заавал ууж байх ёстой. Нэг стакан усыг бүгдийг нь нэг дор ууж болохгүй. Бага багаар шимж уух ёстой байдаг. Ус нь бидний эд эрхтэн бүхэнд очих ёстой. Нэг дор их хэмжээгээр уухад ус биед ороод эд, эсдээ хүрч чадалгүйгээр гадагшилдаг. Шимж уусан ус нь цусны урсгалд орж эд эсдээ хүрч чаддаг.

-Жирэмсэн эхчүүд хэрхэн хооллох вэ?

–   Э. Булганцэцэг: Жирэмслэлтийн эхний саруудад хордлого өгдөг учраас амархан шингэдэг бүхийн үр тарианы буюу хар талх, эслэг их агуулсан чинжүү, өргөст хэмх, улаан лооль, бууцай, цэцэгт байцаа зэргийг түлхүү хэрэглэх ёстой. Жирэмсэн үед эхний 5 сардаа хэвийн хэмжээгээхр хооллож болдог. Үүнээс хойш эслэг ихээр агуулсан жимс жимсгэнэ, шууд идэж болох хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал. Учир нь энэ үеэс ураг томорч эхэлдэг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасдаг, ходоод дээшээ шахагддаг. Тиймээс нэг дор их хэмжээгээр идэхээр гулгих буюу цээж хорсолт явагддаг. Жимс жимсгэнэ нь үүнийг багасгахаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах тул өтгөн хаталтаас сэргийлнэ.

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эх баригч Ц. Туяа: Жирэмсэн үед буруу хооллосноос их жинтэй хүүхэд төрөх нь ихэсссэн. Энэ нь төрөх үйл ажиллагааны явцад сөргөөр нөлөөлж байна. Жирэмсэн үед ээжүүд маань голдуу  мах  болон гурилан төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэдэг учир таргалалтад нөлөөлдөг. Жирэмсэн үед хооллох арга замаа өөрчлөх хэрэгтэй.

– Эхийн сүүгээр хооллохын ач холбогдол юу вэ?

– Э. Булганцэцэг: Хүүхдэд хэрэгтэй байх амин дэм, эрдэс бодис, дархлааны даавар, тархины эд эсийг нөхөн төлжүүлэх хэрэгтэй байгаа бүх эрдсүүдийг агуулж байдаг. Хүүхэд ямар нэгэн халдварт өвчнөөс хамгаалах төрөлхийн дархлааг эхийн сүүнээс олж авдаг.

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эх баригч Ц. Туяа: Төрсний дараа ангир уургаа хөхсөнөөр эх үрийн холбоо сайжрах, хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, ямар нэгэн эрсдэлт, халдварт хүчин зүйлээс хамгаалах ач хобогдолтой. Өвчлөл нь бага байдаг учраас сэрэглэн цовоо, сэтгэл зүйн хөгжил сайтай байхаас гадна  цус багадалттай болох эрсдэл бага байдаг.  Хүүхэд хөхөө хөхөөгүйгээс үүдэн эх үрийн холбоо холддог, уур уцаартай болдог, хоол боловсруулах замд өөрчлөлт орсноороо гэдэсний суулгалт өвчинд өртөх эрсдэл өндөртэй байдаг. Эхийн сүү нь хүүхдэд хэрэгтэй бүх эрдсийг агуулсан байдгаараа давуу талтай.

-Эхийн сүүгээ хөхөж өссөн хүүхэд, сүү орлуулагч хэрэглэдэг хүүхэд хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Э. Булганцэцэг: Ялгаа байлгүй яах вэ,эхийн сүүгээ хөхөж өссөн хүүхэд дархлаэаны хувьд илүү сайн байдаг. Хоёрдугаарт хоол боловсруулах замын үйл ажиллагаа нь жигд явагдаж байдаг. Эхийн сүү орлуулаг хэрэглэж байгаа хүүхдэд өтгөн хаталт, гэдэс гүйлгэх, суулгах, бөөлжих зэрэг зовиурууд нэмэгддэг. Эхийн сүү орлуулагч нь эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй зэрэг олон сөрөг нөлөөтэй. Тиймээс эхний зургаан сар цаашлаад 2 нас хүртэл эхийн сүүгээр заавал хооллох шаардлагатай.

-Бага насны хүүхдийн хооллолтын онцлог нь юу вэ?

-Д. Тамир: Нэмэгдэл хоолонд орж буй 4-6 сартай хүүхдүүдийн хоолны 83,4 хувь нь үр тариан бүтээгдэхүүн, гурилан зутан, бантан байдаг. ДЭМБ-ын зөвлөмжөөр хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад өдөрт бага хэмжээгээр 3-4 удаа хооллох ёстой гэж заасан.

– Бага насны хүүхдийн хооллох дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Д. Тамир: Манай хүүхэд хоол идэх дургүй гэж хүмүүс ярьдаг. Хүүхэд яагаад хоолонд дургүй болчихов гэдэг дээр анализ хийх ёстой. Хүүхдүүд хооллолтын хооронд амттан  их идэж байна уу, печень, чипс зэрэг хөнгөн зууш их иээд байна уу? Чихэрлэг зүйл их иддэг хүүхдүүдийн хоолны дуршил багасдаг. Тэгэхээр бид хүүхэддээ юу өгсөн бэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Хүүхдийн булчингийн хөгжилд тохируулж хоолыг нь бэлдэж өгөх ёстой. Эхлээд хүүхдэд өгч байгаа зүйл нь шингэн, бага зэрэг өтгөн, өтгөн шаашлаад хүүхдийн гарт баригдах боломжтой, хэлбэр дүрстэй, зөөлөн биежсэн хоолыг хүүхэддээ бэлдэж өгвөл хоол идэх зуршилд сайнаар нөлөөлнө гэж үздэг.

– Өглөөний хоол идээгүй нь бие мах бодод ямар сөрөг нөлөөтэй вэ, Оюутан залуу, өсвөр үеийнхэн маань өглөөний ундаа уухтай гарах нь элбэг харагддаг.

Унтаж амраад сэрэхэд бүх эрхтэн тогтолцоо сэргэж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болдог. Эдгээр эрхтнүүд сайн ажиллахын тулд заавал тэжээл бодисууд, илчлэгийн эх сурвалж хэрэгтэй байдаг.

ШУГТЭ-ийн ХБЭС-ийн тасгийн их эмч С.Буянхишиг: Өглөө өлөн үед хүний биед сахарын хэмжээ багасаж байдаг. Тиймээс ядарч туйлдах, ажлын чадвар буурах зэрэг олон сөрөг нөлөөллүүд бий болдог. Ходоодны хүчил ихэссэнээр салст гэмтэх, ходоод шархлах магадлал өндөр байна. Тиймээс өглөө их бага хэмжээгээр заавал хоолож байх ёстой

Д. Тамир: Өглөөний хоолоо идэж амжихгүй бол бэлдэж авч явж болно. Гэхдээ стандартын сав баглаа боодолд хийж явах ёстой.

Хуванцар материалыг дэлхий нийтээр 7 тэмдэглэгээгээр тэмдэглэдэг. Гурвалжин дүрс дотор тоо тавигдсан байдаг. Тооны дор 2, 3, 4 үсэг байдаг. Энэ үсэг нь тухайн хуванцрын нэрийг тэмдэгдлэсэн бол гурвалжин дүрс доторх тоо нь хуванцрын тэмдэглэгээний дугаарыг заана. Богино долгионы зууханд хоолоо халааж идэхэд тохиромжтой нь 5 номерийн сав. Гэхдээ ийм хуванцар саванд удаан хугацаагаар хоолоо байлгах нь тохиромжгүй. Нэг удаагийн хуванцар аяганд хүйтэн ус хийх зориулалттай. Гэтэл хүмүүс халуун ус, кофе хийж хэрэглэдэг. Дулааны үйлчлэлээр бүрэлдэхүүн хэсгүүд нь задарч, дотор байгаа зүйлдээ шилждэг. 1, 2, 4, 5 гэсэн номерийн савлагаанууд хүнсний бүтээгдэхүүнээ хийгээд явахад тодорхой хэмжээгээр болно гэж үздэг.

-Зөв зохистой хооллолтыг амьдралдаа хэрэгжүүлснээр хүний биед ямар ач холбогдолтой вэ?

-Зөв зохистой хооллолт гэдэг бол аливаа өвчин эмгэгээс өөргйигөө урьдчилан сэргийлэх, эрүүл байх гол үндэс.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд