No menu items!
HomeЭрүүл мэндЭдгэрдэггүй өвчин гэж үгүй

Эдгэрдэггүй өвчин гэж үгүй

-

Дээд Эрүүл мэндийн хүрээлэн “Одь” төвийн бэлтгэсэн “Эдгэрдэггүй өвчин гэж үгүй” цуврал хичээлийн нэгдүгээр хэсгийг хүргэж байна.

-Хавдар өвчнийг хэрхэн төгс төгөлдөр эмчлэх вэ?  

-Үүний тулд эхлээд хавдрыг бүрэн эмчлэх гүн ухааны ямар үндэслэл байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Гүн ухаантан Эрдэнэцорж Агваанбалдан “нөхцөл шалтгаан бүрэлдэж бий болсон бүгд мөн нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно” хэмээн айлдаж гүн ухааны тодорхойлолт гаргасан.

Үүнийг эмчийн сэтгэлгээний үүднээс үзвэл эдгэрэхгүй өвчин байхгүй гэсэн томьёолол гарч байгаа юм. Аливаа өвчин нөхцөл шалтгааны улмаас бүрэлдэж бий болдог. Тиймээс бид арилах нөхцөл шалтгааныг нь бүрэлдүүлвэл өвчин өөрөө эдгэрнэ.

Хавдрын тухай эдэмтдийн маш олон тодорхойлолт байдгийг бид мэднэ. Гэхдээ арай өөрөөр тодорхойлвол, хавдар гэдэг нь гаж мэдээллийн хуримтлал бодитож, матержсаны үр дүн.

Хоёр дахь нь хавдар бол эзэндээ шоовдорлогдсон эсүүдийн бөөгнөрөл. Гуравт, үйлийн үрийн орон хийгээд таны буруу бодол, сэтгэлийн үр дүн нийгмийн гаж үзэгдлүүдтэй нягтарсан.

Эдгээр тодорхойлолт нь урьд гарсан тодорхойлолтуудаас юугаараа давуу вэ гэвэл хавдрыг төгс төгөлдөр эмчлэхэд, бүрэн гүйцэт эрүүлжихэд илүү хүч бололцоог өвчтөнд ч, эмчид ч нээж өгч байгаа юм.

-Хавдар өвчнийг эмчлэхийн тулд өвчтөн өөрөө юу хийх ёстой вэ?

-Үүнд гурван бүлэг эмчилгээг өвчтэй хүн өөртөө хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, мэдээллийн буюу суурь эмчилгээ хийх. Аливаа нэгэн юм заавал суурьтай байж түүн дээр бүтэж бүрэлддэг. Хоёрт, өвчин үүссэн нөхцөл шалтгааныг бүрэн гүйцэт арилгах. Гуравт, эрүүлжих, хавдар төгс төгөлдөр эдгэх нөхцөл шалтгааныг бүрэлдүүлэх.

  Мэдээлэл эмчилгээ буюу суурь эмчилгээний талаар дурьдвал:

Хүмүүс мэдээлэл гэдэг зүйл бидний таван мэдрэхүйгээр л дамжин ордог, бас түүгээр гардаг гэж ойлгодог. Гэхдээ энэ нь дутуу дулимаг ойлголт юм. Хүн өөрөө ухамсаргүйгээр байгаль орчин, нийгэм, орон зай, байгалийн дуу чимээ, өнгө гэрлийг мэдэрч байдаг.

Энэ бол дотоод ухамсраар зохицуулагдаж байдаг зүйл. Ийм нарийн мэдрэмжийг өвдсөн хүнд өөрт нь олгож өгөх хэрэгтэй. Үүнд л мэдээлэл эмчилгээний гайхамшигт чанар орших ёстой.

Хүмүүсийн бодол санаа, үг яриа, бодол тэмүүлэл бүгд мэдээлэл. Хүний тухай, тэр ч байтугай амьтан, байгаль, лус савдагийн тухай муугаар бодвол тэрхүү бодол цацарч, ярьж байгаа хүнд хүрээд эргэж ойдог.

Цацагдсан тэрхүү бодол сэтгэлийн туяа уг зүйлдээ хүрээд ойхдоо заавал эх үүсвэртээ ирж шингэдэг. Энэ бол нарийн эрчмийн нэг онцлог. Тэр нь өөрт өвчин үүсгэх нөхцөл, орон зайн мэдээллийг үүсгэж, ихээр хуримтлагдсанаар тодорхой үр дүнд хүрч эмгэг, өвчин үүсгэж байгаа юм. Тиймээс хүн өөрт тааламжтай энерги, эрчимийг өгөх ёстой.

  -Энэ эрчмийг хэрхэн бий болгох вэ?

-Хамгийн түрүүнд өөртөө гэмшиж мэдээлэл өг. Хийсэн муу үйлдэлдээ гэмших аваас нүгэл хилэнцийн орон зай тодорхой хэмжээгээр хорж байдаг. Нүгэл хилэнцийг хороох, хариулах арга ганцхан мэдрэмж гэж бурхан багш хүн төрөлхтөнд нээгээд өгчихсөн. Бурхан багшийн хүн төрөлхтөнд өгсөн туйлын дээд гайхамшиг бол мэдрэмжийг нээж өгсөн явдал.

 Зөв бодол, ариун гэгээн хүсэл тэмүүлэл нь туйлын гэгээн мэдээлэл болж байдаг. Жишээлбэл, та хүмүүсийн тухай, байгаль дэлхий, уул усны тухай бурхандаа залбирч, түүний сайн сайханыг олж харахыг хичээх хэрэгтэй. Энэхүү сайхан сэтгэл тэнгэр бурханд хүрээд буцаж ойно. Сайн бодол илүү хүчийг олж ирээд танд шингэдэг. Тэр шингэсэн мэдээлэл эрүүлжих орон зайг эрчимүүлж өгдөг.

Мэдээлэл бол харилцаа юм. Мэдээлэл хүний биед ямар харилцаа өгөх вэ? Хамгийн эхлээд эдгэрнэ гэдэг харилцаа өг. Эмнэлгийн орон зайнаас эхлээд, нэр, олон түмний хадлага бол мэдээлэл. Тухайн эмнэлгийн талаар олон түмэн сайнаар ярьж байвал тэнд очоод эдгэрэх нь гэсэн мэдээллийг өвчтөн өөртөө өгдөг. Ингэснээр эдгэрнэ гэсэн мэдээллийн суурь тавигдаж байгаа юм. Мэдээлэл бидний ухамсартай, ухамсаргүй олон салаа замаар ирж, гарч байдаг. Гэхдээ уураг тархины эд, эс бүхэнд мэдээлэл хурдаг гэвэл буруу ойлголт. Эс бүхэн мэдээллийн сантай. Нэг эс 109 биетэд мэдээллийг хүлээн авна гэж өнөөдрийн шинжлэх ухаан тооцоод байна. 

-Хавдар өвчтэй хүн өөртөө ямар мэдээллийг хэдийд, яаж өгөх ёстой вэ, эмч тэр хүмүүст хэрхэн зөвлөх вэ?

-Мэдээлэл хичнээн ойрхон, олон дахин давтамжтай байна төчнөөн их үр дүнд хүргэдэг. Хавдраа арилж байна гэдэг мэдээллийг байнга өг. Орой унтахын өмнө миний өвчин эдгэрч байна, би эрүүл болж байна гэж бод. Энэ мэдээлэл давтагдсаар тухайн эрхтэндээ хүрдэг. Шөнө сэрээд өвдсөн ч гэсэн миний бие сайжирч байна гэж бод. Өглөө сэрэхдээ би ямар сайхан амраа вэ, би эрүүл болжээ гэж бодох ёстой. Хэцүүү ч гэсэн эдгээр мэдээллийг өөртөө өгснөөр тодорхой түвшинд хүрээд үр дүнгээ өгдөг. Мэдээлэл эмчилгээ бол бусад бүх эмчилгээтэй тэнцүү.

МЭДЭЭЛЭЛ ЭМЧИЛГЭЭНД ГУРВАН ЗҮЙЛИЙГ АНХААРАХ ЁСТОЙ

Эдгэрнэ гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдрэх, мэдрүүлэх

Эдгэрсэн хүмүүсийн үгийг сонсох, уулзах

Эдгэрсэн хүмүүсийн туршлага, ном бүтээлийг унших хэрэгтэй. Жишээлбэл “элэгний” Жамсран гэж хүний элгээ эдгээсэн тухай номыг унш. Жамсран бол эмч хүн биш. Өндөр хөгжилтэй Германд очоод таны өвчин эдгэхгүй юм байна. Танд долоо хоногийн нас байна гэсэн мэдээг сонссон. Тэр буцаж ирээд гурван жил хээрээр гэр хийж, аргалын утаанд цайгаа чанаж, төрөл бүрийн ашигтай гэсэн ургамлыг хэрэглэж, хөдөө хонож яваад 80 гаруй насалж, гурван ном туурвисан гэдэг. Үүнийг үзэж байж хүмүүс итгэнэ. Итгэлийг хүлээж авсан цагт мэдээлэл эмчилгээ үр дүнгээ өгдөг юм.

-Хавдрын үүссэн нөхцөл, шалтгааныг хэрхэн арилгах вэ?

-Өнөөдөр яагаад хүн төрөлхтөн хавдрыг эдгэрдэггүй, үхлийн өвчин гэж нэрлэсэн юм бэ?  Учир нь хавдар үүсгэдэг нөхцөл, шалтгааныг арилгахгүй эмчлээд байгаа юм.   

  Өвчин үүсэн нөхцөл, шалтгааныг арилгаж чадвал өвчин цааш даамжрахгүй. Энэ шалтгааныг өвдсөн хүн өөрөө л арилгана, эмч туслана. Нөхцөл шалтгаан хоёр бүлэгтэй. Нэгдүгээрт, ухамсар сэтгэхүйн бүлэг. Энэ нь тухайн хүний юмсын тухай буруугаар боддог, хардаж сэрддэг, уур хилэн зэрэг хар муу бодлууд энергийн эрчмийг сөрөгжүүлж байдаг. Тэгэхээр энэ бодлоосоо салах ёстой. Хоёрдугаарт, ихэнх өвчтөнгүүд өвчнийхөө тухай дандаа хөгжүүлж, ургуулан боддог. Үүнээс болж тийм хүн тэгж өвдсөн, тэгж хүндэрсэн гэнэ, би тийм болох нь гэх айдас төрдөг. Тэгэхээр энэ бодлоосоо салах аргыг нь эмч зааж өгөх ёстой. Яаж энэ бодлоосоо салах вэ гэхээр дээр дурьдсанчлан эмчийн үг, хүмүүсийн туршлага, номоор яв.

Өвчин үүссэн нөхцөл, шалтгааныг арилгах бас нэгэн хүчин зүйл нь ахуйн нөхцөл байдаг. Үүнээс хамгийн чухал нөлөөтэй нь хоол хүсний хэрэглээ. Өвчин үүсгэх шалтгаан болсон хоол хүнсний хэрэглээгээ бүрэн өөрчлөх ёстой.

Мөн үсний будаг, уруулийн будаг гэх мэт төрөл бүрийн гоо сайханы бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг элементүүд хавдрын эсийн дотроос олдсон байна. Энэ талаар Америкийн эрдэмтэд нарийн судалгаа хийжээ.Тиймээс эдгээр химийн хорт бодис агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах ёстой.

ХАВДРЫН ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН ХЭРЭГЛЭХ ХҮНС

 Маш олон төрлийн хүнсний ногоонууд хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, байцай, манжин, лууван, өргөст хэмх, улаан лооль зэрэг төмснөөс бусад хүсний ногоог түлхүү хэрэглэх. Өвчтэй хүмүүс махан төрлийн хүнснээс татгалзвал сайн. Тиймээс уургыг нөхөх шаардлагатай учир уурагт ургамлууд буюу дүпү, шар буурцаг, вандуй зэргийг хэрэглэх.

Зөвхөн хоолны талаар яриад зогсохгүй цайны талаар ярих хэрэгтэй. Маш олон ургамлын цай эрүүлжүүлэх нөлөөтэй байдаг. Бидний өнгөрсөн үеийн ажиглалт, өнөөдрийн ном хэвлэлд бичиж байгаагаар хавдартай хүмүүст нэлээн тааламжтай, эдгэрэх нөхцлийг бүрдүүлдэг цай бол халгайн цай. Зургаан сард түүгээд хатаасан халгайг нунтаглаад цай хийж уух хэрэгтэй. Мөн чацарганы цай, аньстай цай зэрэг бий. Хавдрын өвчтэй хүмүүс хоол унд нь багасдаг тул хоёр зүйлээр их дутагддаг. Энэ нь эрдэс бодис болон төрөл бүрийн амин дэмүүд юм. Үүнийг төгс нөхөх арга нь ургамлын шүүс уух. Тиймээс улаан лооль, байцай, лууван, манжин, сонгины цэвэр шүүсийг уух ёстой.  

ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ХҮЧ

  Инээмсэглэл, инээд хоёр бол ялгаатай зүйл. Инээмсэглэл дотоод сэтгэлийн гүнээс гардаг бол инээд нь арай өнгөц байдаг. Инээмсэглэл гэдэг зөвхөн нүүрний хувирал төдий зүйл биш. Өвдөж зовж байхад юун инээмсэглэл гэж бодож магадгүй юм. Гэхдээ ар гэрийнхнийхээс сэтгэлийг бодоод ч болтугай инээмсэглэж буй дүр үзүүл. Яваандаа тэр нь чин сэтгэлийн инээмсэглэл болон хувирна. Хэрэв хүн дотоод сэтгэлээсээ инээмсэглэж чадвал эс бүхэн, эмгэгтэй эрхтэн бүхэнд инээмсэглэлийн гэгээ тусч байдаг.

Хүн инээмсэглэхэд дотоод шүүрлийн булчирхай хамгийн тааламжтай, амар амгалангийн, баяр баясгалын шүүрэл ялгаруулдаг. Бамбай булчирхайнаас бие хамгаалах дархаллын  шүүрэл, бөөрний дээд малгай булчирхайнаас цусны даралт бууруулах, сэтгэл тайвшруулах ялгардаг. Инээмсэглэхэд зүрх аажуу, уужим, эрчимтэй цохилдог. Тиймээс чин сэтгэлээсээ инээмсэглэх нь ямар ч өвчнийг анагаах шидтэй.

Эх сурвалж: OtochOdi

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд