No menu items!
HomeОнцлох"Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна

“Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна

-

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр долоо хоногийн өмнө холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд бэлтгэл ажлын явцыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Ард, иргэд лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхийн тулд эмчид үзүүлэх цаг, дугаар авахад төвөг, чирэгдэл ихтэй талаар санал, гомдлоо илэрхийлдэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдолд цаг авах асуудал томоохон байр суурийг эзэлдэг байсан. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах ажлыг Эрүүл Мэндийн яам бодлогын түвшинд анхаарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд бид эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв болох “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг удахгүй ашиглалтад оруулах гэж байна.

Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд эмнэлэг болгон руу утасдаж, очер дараалал үүсгэж цаг авах шаардлагагүй. Уг төв рүү холбогдож хоёр, гуравдугаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх цагаа хугацаа алдалгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн энэхүү төвөөр дамжуулан ямар төлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй байгаа болон хаана их ачаалал үүсэж байгааг нарийвчлан тодорхойлж, анализ хийн тэрхүү ачааллыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэнэ. Эхний ээлжинд улсын төрөлжсөн чиглэлийн 9 эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн дуудлагын системд холбохоор болж байна. Цаашид улсын хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагуудыг холбоно. Технологийн ухаалаг шийдэл ашиглан цаг авахтай холбоотой иргэдээс ирдэг санал гомдлыг бүрэн шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байна” гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

трэнд