No menu items!
HomeЭрүүл мэндУмайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-

МУ-ын гавьяат эмч Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн дэд захирал Л. Баярсайхан нар зөвлөж байна.

  Эмэгтэйчүүдийн дунд элэгний хорт хадврын дараа орох өчлөл бол умайн хүзүүний хорт хавдар байна. Монгол улсын хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөрөө өндөрт тооцогддог. 2018 оны байдлаар манай улсад нийт 372 эмэгтэй УХХХ-тай хэмээн оношлогдсон. Энэ нь эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрын 14 хувийг эзэлж байна. 96 хувь нь 30 болон түүнээс дээш насныхан. Үүнээс 50 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон. Хорт хавдрын шалтгаанаар эндэж буй 13 хүн тумын нэг нь умайн хүзүүний хорт хавдраар энддэг гэсэн тооцоо бий.

  Умайн хүзүүний хорт хавдар нь харьцангуй эрт үедээ оношлогдож байгаа хавдарт ордог. 2012 оноос хойш монгол улсад “хорт хавдартай тэмцэх үндсэний хөтөлбөр” дотор умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр орон даяар өрнөсөн. Үүнд 30 мянга гаруй эмэгтэйчүүд хамрагджээ.

Умайн хүзүүний хорт хавдрыг 100 хувийн баталгаатай эрт илрүүлэх боломжтой. Эрт илрүүлснээр бүрэн эмчлэгдэх боломжтой. Умайн хүзүүний хорт хавдраас дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлж чаддаг болсон. Тухайлбал Авсртали улс уг хавдрын эсрэг вакцин хэрэглээд 20 гаруй жил болж байна. 79 улс орон уг вакциныг бэлгийн хавьталд ороогүй өсвөр насны охиддоо хийдэг болсон.

Анхдагч урьдчилан сэргийлэлт бол ванкцинжуулалт. ДЭМБ-аас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг олон нийтийг хамарсан өвчин биш болгоно гэж үзсэн. Олон нийтийг хамарсан гэдэг нь нийт хүн амынхаа 10-аас дээш хувийг хамарсан өвчлөлийг хэлдэг. Манай улс ч үүнд нэгдсэн. 2030 он гэхэд 23,5 хувь байгаа умайн хүзүүний хорт хавдрыг 4 хувь хүртэл буулгана.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд 15 хүртэлх насны охидуудынхаа 90 хувийг вакцинжуулалтад хамруулах, эрт илрүүлэгдээ 35, 45 насны бүхэмэгтэйчүүдийнхээ 70 хувийг хамруулах нөхцлийг хангах ёстой байдаг. Манай улсад 2020 оноос хүний папиллома вирусын эсрэг вакцин сайн дураараа хийлгэх боломжтойг үндэсний дархлаажуулалтын зөвлөлөөс тодорхойлж өгсөн. Бүх нийтийг хамарсан биш ч гэсэн сайн дураараа хийлгэх боломжтой. 2012 манай улсад охидуудад умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин хийж байсан юм.

 –Умай гэдэг эрхтний онцлогийн талаар ярьвал?

 – Нөхөн үржихүйн хамгийн үндсэн эрхтэн бол умай. Хүн төрөлхтөн эхийн умайд бий болж, умайгаар дамжиж төрдөг. Умай нь лийр хэлбэрийн агшдаг, тэлдэг булчинлаг эрхтэн. Нөхөн үржихүйн үе шат болон хүний физиологийн онцлогоос болоод тогтмол өөрчлөлтөд орж байдаг. Уг булчинлаг эрхтний үтрээ рүү харсан доод хэсгийг умайн хүзүү гэнэ.

Хавдар үүсэх шалтгаан:

Умайн их биеийн, хөндийн, өндгөвчний, гуурсан хоолойн гээд тус тусдаа хавдар үүсч байдаг. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн систем хамгийн элбэг тохиолддог нь үтрээ болон умайн хөндийн холбосон хэсэгт үүсэх хавдар.

1996 оноос өмнө эмэгтэйчүүдийн өвчлөлийг өөр үүсгэгчтэй холбоотой гэж ярьдаг байсан. Тухайн үед энэ рүү чиглүүлсэн үйл ажиллагаа явуулдаг байсан бол 1996 оноос хойш хүний папиллома вирус умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг гэдгийг тогтоосон. Умайн хүзүүний хорт хавдрын 99,7 хувь нь хүний папиллома вирусээр үүсгэгддэг.

Уг вирус нь хорт хавдарт хамаарах, өндөр эрсдэл үүсгэх олон хэв шинжтэй. Эдгээр хэв шинжээс монголчуудад 16, 18 хэв шинж элбэг тохиолддог бөгөөд нийт хавдрын 70 хувийг эзэлдэг. Хүний папиллома вирус нь маш түгээмэл вирус. Эмэгтэйчүүдийн 90 хувь нь энэ вирусээр халдварлагддаг. Эрэгтэйчүүд ч мөн адил. Халдварлагдсан хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь архаг хэлбэрээр үлдэж олон хүчин зүйлүүд хавсарсан нөхцөлд хавдар болдог. Халдвар илэрсэн л бол хавдартай болно гэж буруу ойлгож болохгүй. Тэгэхээр энэ бол хэр баргийн хүн өвддөггүй, ховор төрлийн зүйл биш.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл юу вэ?

99,7 хувь нь хүний папиллома вирусээс үүсдэг. Уг вирусыг анх бэлгийн харьцаанд орохдоо авах магадлал их байдаг.

Бэлгийн замын халдварт өвчин

Жирэмслэлтээс хамгаалах эмийг удаан хугацаагаар олон жил хэрэглэх

Олон бэлгийн хавьтагчтай байх

Бэлгийн хавьтагч нь олон бэлгийн хавьтагчтай байх

Бэлгийн хавьталд эрт орох

Тамхи татах

Дархлаа сул байх

Хэрхэн оношлох вэ?

  Нийт хорт хавдар дотроос эдгэрэлтээрээ, эрт оношлогддогоороо нэгдүгээрт ордог нь умайн хүзүүний хорт хавдар. Үүнийг  тав болон түүнээс дээш  жил амьдарч байгаа чадамжаар нь эдгэрдэг өвчин гэдгийг тогтоодог.  20-24 настай охидуудад уг вирус байгаа эсэхийг шинжилхэд нийт охидын 30 хувьд нь уг вирус байсан. Эдгээр охидыг 10 жилийн дараа дахин шинжилэхэд вирус устаж алга болсон байдаг. ХСҮТ 35-45 насны 3000 гаруй эмэгтэйчүүдэд уг вирусын халдвар ямар хувьтай байна гэдгийг судалсан. 35 настай 100 эмэгтэйн 7-д нь уг вирус илэрсэн. Гэхдээ тэдгээр 7 эмэгтэй бүгд хавдартай болно гэсэн үг биш. Хавдар их удаан хугацаанд үүсдэг. 35-тайд папиллома вирус илэрсэн ч 45 настайд хавдар үүсэх боломжтой. Халдвар авсан нөхцөлд хавдар болохоос нь өмнө оношлох, эмчлэх бүтэн 10 жил байна гэсэн үг.

-Эрт илрүүлгийн ач холбогдол?

– Хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хорт хавдраар нас баралтын тохиолдлын нэгийг сэргийлж, хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой. ЭМЯ-аас хорт хавдартай тэмцэх үйлсэд нэлээдгүй анхаарал тавьж, Долоон төрлийн хорт хавдрыг үнэ төлбөргүйгээр ирт илрүүлэх үзлэг хийдэг болсон.

Үүнд 30-60 насны эмэгтэйчүүд 3 жилийн мөчлөгтэйгөөр умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой. Үр дүнг нь сайжруулах үүднээс одоогийн хийж байгаа эсийн шинжилгээгээ хүний папиллома вирусийг илрүүлэх шинжилгээгээр солих чигтээ Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу бид бүхэн ажиллаж байна. Үүнрүү шилжиж чадах юм бол бүр илүү мэдрэг шинжилгээний арга руу шилжлиж байна гэж ойлгох хэрэгтэй. Хавдар үүсгэж байгаа,  эрсдэл өндөртэй вирусүүдыг тодорхойлно гэсэн үг.

-Шинж тэмдэг:

-Шинж тэмдэг гэдэг бол их өргөн ойлголт. Тухайн хүнд мэдэгдэх шинж тэмдэг, тухайн хүнд мэдэгдэхгүй эмч оношиллох боломжтой гэдэг нь хоёр өөр зүйл. Тухайн хүнд мэдэгдэхгүй үе шатанд илрүүлж болдог.

Эрт үедээ ямар нэгэн шинж тэмдэг байхгүй.

Хожуу шатанд орсон тохиолдолд буюу хавдар үүсч байгаа тохиолдолд:

  • Биений юм тогтворгүй байх
  • Үтрээнээс цус гарах
  • Бэлгийн хавьтлын үед өвдөх, үтрээнээс цус гарах
  • Ядрах, толгой эргэх
  • Ууц нуруугаар өвдөх
  • Цэвэршилтийн дараа цус гарах
  • Биеийн жин багасах турах
  • Хөл хавагнах
  • Хэвийн бус үтрээний ялгадас

Эдгээр шинж тэмдгээс түрүүлж мэдрэгддэг нь бэлгийн харьцааны дараа цусархаг ялгадас гарах. Энэ нь тодорхой хэмжээгээр умайн хүзүүний гадаргуу дээр үүссэн шархлаат эмгэг хөндөгдөж байна гэсэн үг. Ийм тохиолдолд эмчид үзүүлэх, эсийн шинжилгээ өгөх шаардлагатай.

-Эрэгтэй хүн халдвар тээгч юм бол тухайн эрэгтэй хэр удаан халдвар тээх вэ?

-Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүний дахрхлааны систем түүнийг дарангуйлаад эдгэрдэг. Хүний папиллома вирусын оргил үе 15 наснаас огцом ихсэж, 20-25 насандаа оргил үедээ ирдэг. Тэгэхээр 20-25 насны охид, залууст шинжилгээ хийхэд 90 хувьд нь папиллома вирус илэрдэг. Түгээмэл байна гэсэн үг. Тэгээд энэ нь эдгэрээд вирусын халдвар устаж алга болдог.

-Умайн хүзүү хэвийн хэмжээнээс томорч, булчин сулрах нь хавдрын урьдач нөхцөл мөн үү?

-Умайн хүзүү нь эмэгтэй хүний нас, нөхөн үржихүйн үе шаттай холбоотойгоор байнгын хөдөлгөөнтэй байдаг эрхтэн. Нэг хүүхэд төрүүлсэн, таван хүүхэд төрүүлсэн хүмүүсийн хооронд ялгаатай. Умайн хүзүүний хэмжээ том гэдэг нь умайн хүзүүний хавдар үүсэх урьтал биш.

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд