No menu items!
HomeЗөвлөгөөСэтгэл тавгүйтэл, гэеүрэл, ядаргаа зэргийн үндэс нь юу байдаг вэ

Сэтгэл тавгүйтэл, гэеүрэл, ядаргаа зэргийн үндэс нь юу байдаг вэ

-

Стресс юунаас үүсдэг вэ? Энэ нь бие махбодийн байгалиас заяасан өөрийгөө хамгаалах эсэргүүцэл дархлаа юм. Стресс гэдэг нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай нөхцөл байдал гарах үед, гадны дайралт довтолгооноос хамгаалах шаардлагатай үед, эсвэл гэнэтийн аюултай байдалд хариу үйлдэл хийхэд бие махбодь бэлэн байдалд шилжих үзэгдэл юм. Стресс нь амьдрал дээр элбэг тохиолддог бөгөөд тодорхой хэмжээний стресстэй байх нь сайхан амьдрахад тодорхой хэмжээгээр тус нэмэр болдог. Нөгөө талаар сэтгэл санааны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нэг хүчин зүйл ч болдог.

Амьдралын туршид тохиолдох үй түмэн тэмцэл, өөрчлөлтөд хариу нөлөө үзүүлэгч энэхүү стресс удаан хугацаагаар үргэлжлэх юм бол эрүүл мэндэд олон муу үр дагавар авчирдаг. Илүү ямар ч хүч энерги зарцуулах боломжгүй болтлоо ажиллах, дээд тушаалын ажилтандаа дарамтлуулах, ажил бизнес нь уналтад орох, гэр бүлд таагүй зүйл тохиолдох нь сэтгэл тавгүйтэл, аюул занал болон тусч сэтгэлийн дарамтад оруулдаг байна. Энгийн багахан ч гэлээ өөрчлөлтөөс болж стресс үүсдэг. Гэвч заримдаа энэ өөрчлөлт сайн талтай байсан ч ялгаагүй стрессд орох үе байдаг.

Энэ нь тухайн өөрчлөлт болон тухайн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээнээс хамаардаг. Ижил нөхцөл байдалд байгаа хүмүүсийн зарим нь бага, зарим нь ихээр стресстэх үе байдаг. Стрессээ тайлах өөрийн гэсэн аргатай байхгүй бол энэ нь өвчин үүсгэх юм уу өвчнийг даамжруулах үндэс болно.

Стрессээс болж сэтгэл тавгүйтэх, гэеүрэх, зүрх базлах, хүмүүстэй харьцах харьцаа муудах, ходоод өвдөх, нуруу бүсэлхийгээр өвдөх, ядрах, амьсгаадах, таргалах буюу турах, өтгөн хатах, гүйлгэх, толгой өвдөх, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Стрессийг ялан дийлэхийн тулд нэгдүгээрт, ямар үед стресстээд байгаагаа мэдэж авах, хоёрдугаарт, стресс тайлах аргыг сонгох хэрэгтэй. Тухайлбал, стресст оруулаад байгаа хүн, үйл явдлаас зайлсхийх арга болон стрессийн эсрэг хэрэглэдэг аргаа солиод үзэх хэрэгтэй.

• Таньд захирагддаггүй, цаг агаар мэтийн зүйлсийн тухай санаа зовох хэрэггүй.

• Таныг стресст оруулж болох алив нэг явдалд дээд хэмжээгээр бэлтгэлтэй бай.

• Бусадтай зөрчилтэй байдаг бол түүнийгээ аль болох арилгах тал дээр анхаар.

• Найз нөхөд, гэр бүл болон мэргэжилтнээс зөвлөгөө хүс.

• Гэр болон ажил дээрээ аль болох бүтэх боломжтой ажлыг төлөвлөж бай.

• Биеийн тамираар хичээллэ.

• Бясалгал юм уу залбирал сайн нөлөө үзүүлдэг.

• Хэсэг бүлгээрээ биеийн тамираар хичээллэж, нийтийн баяр цуглаанд оролцож, сонирхсон зүйлээ хийж стрессээ тайл.

• Өөрийн хийх чадлаас илүү их зүйлийг хийхийг битгий оролд.

• Гарч буй өөрчлөлт нь аюултай зүйл биш харин нэг төрлийн сайн сайханд хүрэхийн төлөөх үйл явц хэмээн хүлээж авч сур.

БНСУ-ын “Эрүүл мэндийн нэвтэрхий толь”-оос

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд