No menu items!
HomeЯрилцлагаД.Пүрэвсүрэн: Бодол санаа зөв байхад хүний хандлага аяндаа өөрчлөгддөг

Д.Пүрэвсүрэн: Бодол санаа зөв байхад хүний хандлага аяндаа өөрчлөгддөг

-

Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн багш Д.Пүрэвсүрэнгийн “Хүн байхын учир” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Та сургуульдаа “хүн байхын учир” хэмээх хичээл заадаг. Ер нь хүн “хүн байна, хүн болно” гэдгийг өөрийнхөөрөө тодорхойлооч?

– Хүнийг гэсэн сэтгэлтэй, аливаа зүйлд уужуу тайвуу ханддаг, бие бялдрын хувьд эрүүл саруул, бодол санаа нь ариун гэгээн байдаг хүнийг би “хүн болж” байна гэж үздэг.

-“Хүн байхын учир” хэмээх хичээл боловсролын системд байдаг гэж өмнө нь сонсож байгаагүй юм байна. Энэ хичээлээр юуг заадаг вэ?

– Энэхүү хичээл нь доктор профессоруудын олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шимээс гарсан хичээл. Шашин, шинжлэх ухаан, хүн гээд олон талаас нь авч үздэг. Хичээл маань үндсэн найман агуулгатай. “хүн болно” гэдэг нь хүн зөв  бодолтой байхаас эхэлнэ. Зөв бодолтой байснаар зөв  үг, зөв үйлдэл, зөв бясалгал, зөв эргэцүүлэл, зөв хүн бий болно.

– Зөв үг гэж ямар үгийг хэлэх вэ?

– Зөв үгийг зөв үйлтэй холбоотой. Яагаад гэхээр үнэхээр сайхан сайхан зүйл яриад байдаг хэрнээ үйлдэл нь зөрөх юм бол зөв үгтэй гэж хэлэхэд хэцүү. Хүний үг, үйлдвэл хоёр зөрчилдөхгүй байх ёстой. Үйлдэл зөв байхад зөв үг өөрийн эрхгүй урган гардаг гэж боддог. Бодол санаа зөв байхад хүний хандлага аяндаа өөрчлөгдөж байдаг.

– Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг шүү дээ.

-Хүний бодол санаа гэгээн байх тусмаа тавилан гэдэг зүйл зөв болж байдаг.

– Хүн судлаач Ц.Балхаажав гуай хүн болоход хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт хүүхэд байхаасаа “хүн болох”, дараагийнх нь насанд хүрсэн хойноо “хүн болох” гэж тайлбарласан байдаг…

-Хүүхдийг “хүн болгоно” гэдэг нь эцэг эх сурган хүмүүжүүлэгч бидний үүрэг. Насанд хүрсэн хойноо “хүн болно” гэдэг нь хувь хүнтэй холбоотой. Хувь хүн өөрөө үүн дээр маш их хариуцлага хүлээж байдаг. Өсвөр насанд нь хүүхдийг зөв хүмүүжүүлснээр төгс төгөлдөр хүн болох талруугаа ойртох юм болов уу.

Хүн ер нь нэг жанжин шугамтай байх ёстой юм болов уу гэж би боддог. Тэрхүү шугамыг сургууль, гэр бүлийн орчноос олж авдаг. Тэрхүү орчин нь зөв тунгалаг, ариун байх ёстой. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарт нийтлэг ажиглагддаг алдаа бол хүүхдээ “чи сайн хүн байх ёстой, чи тэгж болохгүй” гэж хэлчихээд өөрсдийнх нь үг, үйлдэл зөрөх юм бол сургаж хэлсэн үгс нь тоос мэт замхардаг. Эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид бид өөрөө өөрсдөө хүүхэддээ үлгэр дуурайлал болох ёстой. Хүүхэд сонсохоос харж хүлээж авах нь илүү байдаг.

-Хүүхдийн суурь хүмүүжил тавигдах үед эцэг эхчүүд хүүхдээ багш нарт даатгаад орхидог. Эцэг эх, багш, хүүхдийн гурвалсан холбоон дээр хүүхэд зөв хүн болж төлөвших юм болов уу?

-Хүүхдийн сурлага жаахан муудад эхлэхээр эцэг эхчүүд багшид бурууг тохдог. Бид алдаагаа үргэлж бусдаас хайж байдаг. Магадгүй тэр хүүхдийн сурлага муудахад эцэг эх нөлөөлсөн ч байж болно. Тиймээс бид аливаа нэг асуудалд нэг талаас нь биш олон талаас нь хандах хэрэгтэй.

– Хүүхдийн суурь хүмүүжил хэдэн насанд тавигддаг вэ, Судалгаанаас үзэхэд шилжилтийн насны үед хүүхдийн төлөвшил тогтдог гэж үздэг?

– Эцэг эхчүүд суурь хүмүүжил төлөвшлөө олж авдаг өсвөр насанл нь хүүхэддээ анхаарах анхаарлаа хэт сулруулчихдаг. Учир нь бага ангид нь суурийг нь тавья гээд л анхаарч байснаа дунд ангид ороход нь манай хүүхэд биеэ даасан гээд зөнд нь орхичихдог. Эцэг эхийн анхаарал сулраад ирэхээр хүүхэд өөрийн бодлоор аливаа зүйлсийг хийж эхэлдэг. Ихээхэн анхаарал хандуулах ёстой үе бол шилжилтийн нас. Энэ үед хүүхэдтэйгээ ярилцах, аль болох зөөлөн аргаар хүүхэдтэйгээ харилцах нь чухал. Эцэг эхчүүд яагаад, яагаад, яагаад… гэх асуултыг их тавьдаг. Үүний оронд хүүхэдтэйгээ ярилцаж асуудлыг нь шийдэхэд туслаж байх ёстой.

– Манай монголчууд би монгол хүн гэж омогших дуртай. Таны бодлоор монгол хүн, монгол хүн байх гэдгийг юу гэж боддог вэ?

– Би монгол хүн гээд л хүмүүс цээжээ дэлдээд байдаг. Цээжээ дэлдэж дэлгэцээр их гардаг хэрнээ гадаа гараад л шүлс, хогоо хаяад байгаа нь монголоороо омогшиж байгаа хүний зөв үйлдэл биш шүү дээ. Үнэхээр омогшиж байгаа л юм бол эх орноо эцэг эх шигээ хайрлах хэрэгтэй.

– Та дээр “хүн болж” байгаагийн нэг илрэл нь уужуу тайван сэтгэлтэй байх гэж дурьдсан…

– Хүн сэтгэлийн хөөрлөөр аливаа зүйлд хандаад эхлэхээр үйлдэл нь буруу болж байдаг. Уурласан ч бай, баярласан ч бай сэтгэлийн хөөрлөө барьж чаддаг байх чухал. Аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандсан шийдвэр маш буруу байдаг. Тиймээс аль болохоор юманд уужуу тайвуу хандах нь хүн шиг хүн болж төлөвшиж байгаагийн илрэл юм.

– Бидний эцэг эхийн үед боловсролыг их чухалчилдаг байсан. Сүүлийн үед амьдрах ухаантай л бол боловсрол чухал биш гэсэн хандлага их ажиглагддаг боллоо. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Үр хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд нь хүргээд сайн сайхан амьдруулж яваа жирийн монгол айлууд зөндөө байна. Тэгэхээр энэ тал дээр сайн сайхан амьдрах, “хүн болох”-д заавал боловсрол чухал биш гэж боддог. Малаа маллаад тааваараа сайхан амьдарч яваа малчид хүн биш гэсэн үг юм уу. Бидний өвөг эцэг монгол ухаанаараа зөв сайхан амьдарч ирсэн.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд