No menu items!
HomeUncategorizedСолонгосын кино урлагт хөл тавиад буй Б.Янжиндулам

Солонгосын кино урлагт хөл тавиад буй Б.Янжиндулам

-

“Амьдралоги”, “Mongolian Connection” киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам “열혈형사 /Hot blooded detective/” нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тогложээ.

Киноны үйл явдлаас товч өгүүлбэл, онолдож биш практикаар ажилладаг шударга мөрдөгч Dong-min, алга болсон моделтэй холбоотой хэргийг хариуцсан мөрдөгч ‘Mong-heo’ (Janska)-тай хамтарч мөрдөн байцаалт явуулахаар болно. Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байхад Dong-min энэ нь зөвхөн сураггүй болсон хүний хэрэг биш гэдгийг ойлгоно. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино инээдмийн, адал явдалт жанрынх.

Монгол жүжигчин гол дүрд тоглосноос гадна киноны зарим зураг авалт 2018 оны намар Монголд хийгджээ. Мөн Б. Янжиндулам нь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн аж. Жүжигчин Б. Янжиндулам өмнө нь 2017 онд Yongsoon гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байсан юм.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд