LOADING

Type to search

Ярилцлага

Т.Алтангэрэл: Ядаргааг бүрэн тайлсны дараа л жинхэнэ мацаг эхэлдэг

Share

Мацаг гэдэг үг Монголчуудын хувьд хэдийнэ танил болсон хэдий ч ихэнх нь мацгийг тураадаг, уснаас өөр юу ч идэж уухгүйгээр өөрийгөө зовоон хэд хоног болохыг хэлдэг гэж андуурах нь бий.

Харин мэргэжлийн хүнээс мацгийн тухай сонсвол зүгээр нэг жин хаяхын тулд хэдхэн хоног хоолоо сойдог зүйл биш гэдгийг нь ойлгоно.

Тиймээс уншигч та бүхэндээ мацгийн талаар чамгүй олон жил судлан “Би өөртөө хайртай”, “Мацаг байгалийн эмчилгээ”, “Мацаг мастер” гэх гурван ном гаргасан Иогийн багш Т.Алтангэрэлийн ярилцлагыг хүргэж байна.

-Мацаг гэхээр хүн болгон мэддэг болжээ. Гэхдээ дийлэнх нь мацгийг жин ихтэй хүмүүс л турах гэж барьдаг, тураадаг нэг арга гэж ойлгоод байх шиг?

-Ер нь өвчлөл ч бай, таргалалт ч бай аль аль нь биед хуримтлагдсан хоол хүнсний үлдэгдлээс үүсэх хорт бодисоос шалтгаалсан байдаг учир түүнийг зайлуулах арга нь мацаг юм. Мацаг биеэс хоол хүнсний үлдэгдлийг зайлуулах мөн анагаах үүрэгтэй.

Мөн мацаг барьснаар өөрийн дотоод хүч, ухамсар сэрж, хүн өөрөө өөрийгөө анагаах чадвар нэмэгддэг гэж болно. Үүнд ганцхан мацаг нь зөвхөн хоол хүнс идэхгүй байхыг хэлдэггүй гэдгийг сайтар ойлгож авах хэрэгтэй.

Мацаг гэдэг “За өнөөдрөөс мацаг баринаа” гээд ус уугаад хоол юу ч идэхгүй шууд эхэлдэг зүйл биш юм. 

Бид бие сэтгэлээрээ их ядарсан байна, хичнээн хичээсэн ч монголын минь өнөөгийн байдал, гэр бүлийн аар шаар асуудал биднийг ядраасаар л байна.

Яг одоо та өөрийнхөө биеийг нэг ажиглаад үз дээ, нойроо бүтэн авч чадсан уу,

уур бухимдал байна уу, амьсгал хэр чөлөөтэй байна, адгаж сандарч байна уу,

унтаад сэрсэн ч бие ядраад байна уу,

гэр бүлийн харьцаа таагүй байна уу, унтатлаа мөн босонгуутаа гар утсаа хэрэглэж байна уу,

нийгмийн амьдрал таныг бухимдуулж байна уу?

Эдгээр бүх асуултанд сөрөг хариулж байвал та МАЦАГ БАРЬЖ чадахгүй.

Тийм учраас би мацгийн сургалт эхлэхээсээ өмнө хүмүүсийнхээ бие сэтгэлийн ядаргааг нь бүрэн тайлахыг хичээдэг.

Тэврэлт эмчилгээгээр сэтгэлийг нь засаж, амьсгалаар өөр дээр нь тогтоож, йогийн амралтаар ядаргаа бухимдлыг тайлж байгаад жинхэнэ сургалт буюу МАЦАГ руугаа ордог.

Ядаргаагаа тайлж чадсан хүмүүс мацгийг зовох зүйлгүйгээр маш хөнгөн, инээд алдаад л бариад байдаг юм даа.

-Ядаргаагаа тайлсны дараа мацаг эхэлнэ гэж хэллээ. Үүнийгээ дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. Мацгийг яаж эхлэх ёстой вэ?

-Нэгэнт биед үүссэн, хуримтлагдсан хорт бодисыг хэрхэн уусгах туулгахаас мацгийн үйл явц эхэлнэ.

Биед үүссэн байгаа хорт бодисоо уусгаж туулгаж гаргалгүйгээр шууд хоол идэхгүй мацаг барьвал биедээ тэсрэх бөмбөг дэлбэлж байгаатай л адил. Тиймээс хорт бодисыг уусгах туулгах хоол хүнсээ эхлээд хэрэглэнэ.

-Та онлайнаар сургалтуудаа хийдэг. Энэ сард ганцхан удаа танхимын сургалт хийх гэж байгаа юм байна. Сургалтынхаа тухай танилцуулаач?

-Би Японд амьдардаг учраас танхимаар сургалт өгөх боломж гардаггүй. Сургалт авах хүсэлтэй олон хүн байдаг болохоор тэдэндээ зориулаад онлайнаар сургалтуудаа хийдэг. Онлайн сургалтад суудаг хүмүүс маань танхимаар сургалт хийгээч гэсэн хүсэлт их тавьсан учраас “Мацаг мастер” сургалтаа ганцхан удаа ирэх даваа гаригт /8 сарын 10/ хийх гэж байна.

-Таны сургалтын агуулгад юу юу багтах вэ? Сургалтаас хүмүүс ямар мэдлэгийг авах вэ?

-Мацгийн сургалтаа би УУСГАХ – АНАГААХ – ЖАРГААХ гэсэн гинжин холбоонд оруулсан.

Юуг уусгах гээд байна гэхээр бидний биед хуримтлагдсан байгаа хоол хүнсний үлдэгдэл болон түүнээс үүсэх үндсэн 3 төрлийн хорт бодисыг суллахгүйгээр шууд мацаг барьж болдоггүй.

Дэлхий нийтээрээ шар тосыг тахин шүтэх болсон шалтгаан нь манай шингэн алт маань хүний биед хуримтлагдсан хорт бодисыг уусгах, туулгах үйлчилгээтэй юм.

Үүний дараа жинхэнэ мацгаа барьж анагаах үйл явцыг ажиглана.

Мацаг барихад хийддэг учир мацаг тайлах, хий дарах хоол хүнсний тухай ойлголт маш чухал. Мацгийг тайлахдаа бид биеэ сонсож, тохирсон хэмжээгээр зөв хүнсээ хэрэглэж эхэлдэг учир жаргаж хүртдэг.

Хүмүүс ихэвчлэн аливаа зүйлийн ач тусыг л мэддэг, харин түүнийг хэрхэн хийх, хэрхэн давах, дараа нь яах уу гэдэг мэдлэг тун хомс байдаг учир мацаг бариад хямардаг.

Тиймээс энэ сургалтаар мацгаа хэрхэн зөв эхлэх, эхлэхдээ ямар хоол хүнс идэх, мацаг барьж байхдаа хийдэхээс хэрхэн сэргийлэх, арьс арчилгаа, мацгаа хэрхэн зөв тайлах, тайлахдаа ямар хоол хүнс идэх зэрэг бүх мэдлэгийг цогцоор нь өгнө.

Хүн өөрийн биеийн онцлогийг мэдэхгүйгээр зөв хоол хүнсээ сонгох боломжгүй юм. Тиймээс тухайн хүний биеийн онцлог, ямар дошатай болохыг тодорхойлж, биеийн онцлогт нь тохирсон хоол хүнсний зөвлөгөөг өгдөг.

Түүний бичсэн мацгийн тухай гурван номоос одоо худалдаанд ганц “Мацаг мастер” ном нь цөөн тоогоор үлджээ.

-Жингээ хасах хүсэлтэй хүмүүс мацгийг нэлээн сонирхдог. Тэр хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч? 

-Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан Ааюурведын ухаанд 5 махбодын онолоор хүний биеийг 3 хэсэгт хувааж үздэг. Хий давамгайлсан махбодтой, шар давамгайлсан махбодтой, бадгана давамгайлсан махбодтой гэж 3 хувааж үздэг. Хий давамгайлсан хүн төрөлхөөсөө бага жинтэй, шар давамгайлсан махбодтой хүн дундаж жинтэй, бадгана давамгайлсан хүмүүс голдуу жингийн илүүдэлтэй хүмүүс байдаг. Тодруулаад хэлбэл бидний биеийн жин бидний хүйстэй адил өгөгдчихсөн байдаг. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ.

Жингээ хасаж байгаа хүн хийдэхгүй байх дээр их анхаарах хэрэгтэй. Учир нь хийдвэл сэтгэл санаа хямарч тогтворгүй болох учраас энэ нь эргээд биедээ илүү асуудал үүсгэдэг.

Биеэ эрүүлжүүлж жингээ хэвийн байлгахын тулд илүүдэл жин үүсгэж байгаа шалтгаанаа эхлээд олох хэрэгтэй. Ямар сэтгэлийн хөдөлгөөний үед ямар төрлийн хүнс хэтрүүлэн хэрэглэж байна, хоол хүнсээ хэрхэн болгож байна, ямар сэтгэлийн хандлагаар хоолоо идэж байна энэ бүхнээс эхэлнэ.

Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай ихэнх монголчууд маань хэвлийн таргалалт ихтэй болчихсон. Үүнийг биеийн тарган гэж бодоод байдаг. Хэвлийн таргалалт хийтэй шууд холбоотой. Хий оршдог гол орон бол бүдүүн гэдэс байдаг. Тийм учраас хийгээр хямрах үед хэвлийн таргалалт илүү амархан үүсдэг. Хийгээ засах, хийгээ дарахад хэвлийн таргалалт мэдэгдэхүйц гайгүй болно. Мөн хийгээр хямрах үед сэтгэл санаа их тогтворгүй болдог. Сэтгэл санаа тогтворгүй болоход биед аливаа асуудал үүснэ шүү дээ. Мэдээж энд хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ бас орно.

-Таны сургалтад “АРЬС ЦЭВЭРЛЭГЭЭ” гэж багтсан байгаа нь их сонирхолт татлаа.

-Аливаа эрүүлжих болон жин хасах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүн өөрийн тогтсон өдөр тутмын дадлаа өөрчлөн тодорхой хэмжээгээр хоол хүнсний хязгаарлалт хийдэг тул хүмүүс ядрах бухимдах, сэтгэл санаа тогтворгүй болох нь ажиглагддаг. Энэ юутай холбоотой байдаг бэ гэхээр, монгол орны цаг агаарын онцлогоор уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл хий хямрах шинж тэмдэг юм. Хийн хөнгөн хөдөлгөөнтэй шинжийн улмаас хүний сэтгэл санаа их хувьсамхай, тогтворгүй болж улмаар бухимдаж ядарч эхэлдэг. Хий өөрөө хуурай шинжтэй учраас арга билгийн хуулиар хуурайн эсрэг арьс арчилгаа тосолгоо хийдэг. Ингэснээр хий маш амархан дарагдаж, ямар нэг хөтөлбөрийн үед үүсдэг бухимдал ядаргаа арилдаг. Хий ядаргаа гэж ярьдаг даа энэ нь хий хямарснаар үүсдэг учир нь энэ юм.

Арьс цэвэрлэгээ хийх тусгай скрабыг сургалтын үеэр өөрсдөө бэлтгэдэг

Танд баярлалаа.

error: Content is protected !!