Impossible Food Inc Лас Вегаст нээгдсэн CES (Computer Electronics Show) шоу яармагт дуураймал махаар бэлтгэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн болох Impossibel Pork гахайн мах, Impossibler Sausage зайдсыг танилцууллаа.
Калифорнийн Цахиурын хөндийд байрладаг Impossible Food Inc өргөн хэрэглээний бүтээгдэхүүний шоу яармаг ажиллах долоо хоногийн турш 25 мянган ширхэг дээж бүтээгдэхүүн тараах гэнэ. Зайдсыг нэгдүгээр сарын эцсээс туршилтын таван зах зээл дэх Burger King-ийн 139 салбар цэгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх ба Impossible гахайн мах, гахайн махан зайдасны үндсэн орц нь шар буурцаг, мөн уг бүтээгдэхүүнд махны өнгө, амт оруулж өгдөг төмрийн атом бүхий “хем” (heme) хэмээх комплекс нэгдэл. Хемийг генийн өөрчлөлттэй хөрөнгөнөөс гаргаж авдаг ажээ.