No menu items!
HomeЗөвлөгөөБумба тавих нь хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийг сайжруулдаг

Бумба тавих нь хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийг сайжруулдаг

-

Хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хавдар хөөн өвдөлтийг намдаахын дээр хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж, бие махбодыг сайжруулдаг.

Бумба тавих засал нь Хятадын уламжлалт эмчилгээний арга юм. Бумба нь тухайн хэсгийнхээ арьсыг сорж тэр хэсэгт цус ихээр “хуруулдаг” гэж хэлж болно. Үүний үр дүнд хүйтэн хийг арилгаж, судлыг цэвэрлэн, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хавдар хөөн өвдөлтийг намдаадгийн дээр хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж, бие махбодыг сайжруулдаг.

1. Дулаацуулах үйлчилгээ

Бумба тавих засал нь биеийн хэсэг арьсанд дулаацуулах үйлчилгээ үзүүлдэг. Дулаан мэдрэмж өгч судсыг тэлж өргөсгөн цусны эргэлт сайжруулдаг. Мөн цусны эргэлтийг хэвийн болгож,  бодисын солилцоог сайжруулан биеийн доторх муу бодисыг гадагшлуулахын дээр биеийн эсэргүүцэл сайжруулж, халууныг хөөж хор тайлах үйлчилгээтэй.

2. Тэнцвэржүүлэх  үйлчилгээ

Бумба тавих засал нь дулаан болон биеийн даралтыг тэнцвэржүүлэх үндсэн дээр  эхний үйлчилгээ нь мэдрэлийн системийг зохицуулж, дараа нь цусны бичил эргэлт сайжруулан бодисын солилцоог нэмэгдүүлнэ. Цусны бичил эргэлтийн гүйцэтгэх гол үүрэг чадавхи нь цус бодисын хоорондох солилцоо юм. Гүйцэтгэх үйл ажиллагаа, чадавхийн зохицуулалт нь физиологи, патологийн асуудалд чухал ач холбогдолтой.  Мөн тунгалагийн эргэлтийг сайжруулдаг.

3. Ижил бус Бумба заслын үүрэг

Ижил бус бумба тавих засал нь өөр өөрийн гэсэн онцгой үүрэгтэй. Тухайлбал, гулгуур бумба засал нь эрүүл мэндийн хусах эмчилгээний үр нөлөөтэй ижил төстэй, арьсыг амраан амьсгалуулж, арьсанд тэжээл өгөхийн дээр хөлсний болон тосны булчирхайн шүүрлийн үйл ажиллагаанд ашигтай үйлчилгээ үзүүлж байдаг.

Мөн үе мөч, шөрмөсний уян хатан чанарыг дэмжиж, тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулахын дээр булчингийн хатингаршлаас сэргийлэн ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоод гэдэсний болон дотор эрхтний шүүрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг.

Энэ нь мөн биеийн судсаар хураагдах цус зүрх руу буцаж урсах үйл ажиллагааг сайжруулж, цусны их эргэлтийн саатлыг багасган, зүрхний үйл ажиллагааны дарамтыг бууруулахын дээр булчингийн, дотор эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Хөнгөн зөөлөн арга нь мэдрэлийн системийг тайвшруулж, ширүүн түргэн арга нь мэдрэлийн системийг хөөрүүлэх үйлчилгээтэй.

4. Вакум даралтын үзүүлэх үйлчилгээ

Гадаад дотоодын мэргэжилтнүүдийн судалгааны дүнд бумба тавих засал нь арьснаас маш олон илүүдлийг ялгаруулж, арьсны хийн эргэлтийг сайжруулдаг.

Эмтэй бумба тавих заслын вакум даралт тэнцвэржүүлэх болон дулаацуулах үйлчилгээ нь хэрэглэгдэх эм бэлдмэлээс хамааран адил бус анагаах үүрэгтэй. Жишээ нь: Эмтэй бумба тавих нь арьсны өвчинд онц тустай байхад устай бумба нь хүйтэн хийг арилгадаг байна.

Бумба тавих нь зүү төөнүүрийн эмчилгээ шиг зүү хатгах цэгийг тийм нарийн оновчтой олох шаардлагагүй харин Хятад Эмнэлгийн чийг, нойтон, халуун, хүйтэн зэрэг судас, мэдрэлийн бөөгнөрлийн хэсэгт тавих боломжтой.

Хожим эвэр бумба, хулсан бумба, шаазан бумба, шил бумба зэргээр орлуулж болдог болсон байна. Өвчний төрөл ч олшрохын хэрээр булчингийн гэмтэл, толгой өвдөх, томуу зэрэг янз бүрийн өвчнийг анагаах болжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд