No menu items!
HomeЗөвлөгөөИхэр хүүхэд төрүүлэх арга

Ихэр хүүхэд төрүүлэх арга

-

Жирэмсэн эхээс хоёроос дээш хүүхэд зэрэг төрөхийг ихэрлэх гэж нэрлэдэг. Ихэрлэх гэдэг нь үр тогтох үед өндгөн эстэй нийлсэн эрэгтэй хүний бэлгийн эс /сперматозиод/-ийн тооноос хамаардаг.

Бэлгийн үйлдэл /хурьцал/-ийн үед эрэгтэй хүнээс хэдэн саяар тоологдох эр бэлгийн эс ялгаран эмэгтэйн үтрээнд цацагдах бөгөөд тэдгээрээс хамгийн хөдөлгөөнтэй, амьдрах чадвартай 1-3 /цөөн тохиолдолд гурваас дээш/ эс умайгаар дамжин өндгөвч хүрч өндгөн эстэй нийлснээр үр тогтдог.

Энэ үед тогтсон үр ихэр эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Ихрийг дотор нь нэг өндгөн эсний, хоёр өндгөн эсний гэж ангилах ба хоёроос дээш бол тэр тоондоо хамааран гурав, дөрөв гэхчлэн ялгаатай гэсэн үг. Ихэр төрөх нь тийм ч элбэг биш. Эрдэмтдийн судласнаар хоёр ихэр ойролцоогоор 100 төрөлт тутамд нэг, гурван ихэр 800 төрөлт тутамд нэг тохиолдох магадлалтай гэж үздэг.

Харин дөрөв, түүнээс дээш ихэрлэх нь маш ховор боловч дэлхийн хэмжээнд жилдээ нэгээс хоёр л тэмдэглэгдсэн байдаг. Гэлээ ч анагаахын түүхэнд тэмдэглэгдсэн дөрөв ба түүнээс дээш ихэр хэд хэд байдгаас хамгийн олон нь Геннисийн номонд бичигдсэн 11 ихэр юм. Энэ нь 1977 онд Бангладеш улсад төрсөн ажээ. Ихрүүд өөр хоорондоо ялгахын аргагүй адил, эсвэл тэс ондоо байх нь бий.

Ихрүүд нэг өндгөн эсний гэдэг нь нэг ихэснээс салаалсан тус тусдаа хүйстэй байхыг хэлнэ. Ийм ихрүүд хоорондоо маш адилхан, ихэвчлэн хүйс /эр, эм гэсэн үг/ нь ижилхэн байдаг юм. Хоёр өндгөн эсний гэхээр хоёр тусдаа ихэстэй байх бөгөөд хүйс нь өөр өөр, царай зүс нь ч адилхан биш байх хандлагатай.

Өөрөөр хэлбэл, хоёр өөр хүүхэд гэж ойлгох бөгөөд нэг эх, эцэгтэй учраас ах, дүүстэй ижил ерөнхийдөө адилхан зүс царай, зан чанартай байх нь цөөнгүй. Ихрүүдийн эцэг, эхийн аль нэг удамд ихэрлэсэн тохиолдол байсан бол цаашид ч аль нэг үед нь ихэр хүүхэд төрөх магадлал удамшин дамждаг.

Ихэр хүмүүс хоорондоо адилхан байхаас гадна бас сэтгэл санаа, бие эрхтний талаас нь ямар нэг сэжмээр холбоотой болох нь анзаарагддаг. Үүнийг хүний биеэс ялгарах цахилгаан соронзон үйлчлэлээр тайлбарлах нь бий. Жишээ нь, ихрийн өрөөсөн өвдөхөд нөгөө ихэр нь зовиурлах, өвдөх нь цөөн биш.


Жирэмсэн эх ихэр хүүхэд тээсэн болохыг жирэмсэлснээс хойш ойролцоогоор хоёр сарын дараа ЭХО-гоор оношлох боломжтой. Түүнээс хойш бол эмч хүүхдүүдийн зүрхний цохилтоор нь ихэр болохыг мэддэг юм. Ихэр хүүхэд тээх нь эхийн талаас нэлээд хүндрэлтэй байдаг учир эмчийн хяналтанд орох нь зүйтэй.

Ялангуяа төрөх хугацаа ойртсон үед илүүтэй анхаарах нь төрөлтийг ямар аргаар явуулахыг шийдэх ач холбогдолтой. Түүнээс гадна ихрүүдийн байрлал төрөхөд саадгүй эсэх, хүй нь тусдаа эсэх гээд зайлшгүй анхаарах олон шалтгаан байна.

Ихэс нь умайн амсарт ойр байрласан хүүхэд голдуу эхэлж төрдөг. Цөөнгүй тохиолдолд эхний хүүхдийн ихэс ховхрохтой зэрэгцээд нөгөө хүүхдийн ихэс ховхорсон бол төрөх үед цус байх ёстойгоос илүү алдах эрсдэл гардаг. Ихэр хүүхдүүд голдуу нэг хүүхдээс харьцангуй жижиг байдаг болохоор төрөлт амархан явагдах сайн талтай. Хүүхэд төрсний дараа нярайг сайн асарч сувилахад багагүй хүндрэл гарна.

Хүүхдүүдээ хөхүүлэх, угааж арчлах, агаар салхинд гаруулах гээд нэмэлт асрагч, туслагч шаардагддаг. Гурваас дээш ихрийн хувьд төрөөс анхаарч нэмэгдэл тэтгэлэг олгох, тусгай асрамжийн /ихэр хүүхдийн сувилал/ газарт байлгах зэргээр арга хэмжээ авдаг нь энэ бүгдийг бодолцсон шийдвэр байлаа. Сүүлийн үед цөөнгүй гэр бүл ихэр хүүхэд төрүүлэх сонирхолтой болсон нь хуруу шилний хүүхэд гэх шинэ арга нэвтэрсэнтэй холбоотой.

Эцгээс нь хамгийн сайн, чанартай үр /сперматокоид/-ийг сонгож аваад эхийн өндгөн эсэд суулгасны дараа буцаан авч эхийн умайтай адил орчинд өсгөн томруулах, дараа нь эхийнх нь хэвлийд шилжүүлэх үндсэн зарчимтай. Бүр тусгайд нь өсгөх, эсвэл өөр эмэгтэйн умайд байрлуулж байгаад төрүүлэх гэхчлэн хэлбэрүүд байдаг. Ямар нэг шалтгаанаар үр тогтоох чадваргүй нөхөртэй бол дээрх аргаар өөртэй нь төсөөтэй өөр эрэгтэйгээс бэлгийн эсийг нь аваад эхнэрийнх нь умайд суулгах арга ч хэрэгжиж буй. 

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд