No menu items!
HomeХүмүүсГадаадад гацсан олны танил хүмүүс

Гадаадад гацсан олны танил хүмүүс

-

Манай улс гадаадад байгаа монголчуудаа эх орондоо авчрах зорилгоор тусгай үүргийн онгоцуудаа ээлж дараатайгаар явуулж байгаа. Гэсэн хэдий ч эх орондоо ирэх хүсэлтэй хэдэн мянган иргэд байгаа юм. Үүний дотор олны танил ямар ямар эрхмүүд байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Загвар өмсөгч Д.Нора

Д.Нора одоо коронавирус хамгийн  их тархсан Италид байгаа. Энэ тухайгаа үндэсний телевизээр ярьсан. Энэ талаар Д.Нора өөрийн цахим хуудаснаа “Тусгай үүргийн онгоц нь Италид ирэхгүй л байх даа. Энд бид хөл хорионд орсон, бүх нислэг цуцлагдсан. Маш олон монгол хүн эндээс явж чадахгүй гацаанд сууна. Жинхэнэ коронавирусийн голомтод хүнд хэцүү нөхцөлд байна. Уг нь Монгол улсаас хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс Италид байгаа монголчууд л байна. Энд коронавирус тусвал эмнэлэг орлоо ч ачааллаа дийлэхгүй тул хүлээж авахгүй. Бүр хүндрэхээс нааш тоохгүй. Үхсэн ч оршуулах газар нь дүүрсэн” хэмээсэн байдаг.

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч Л.Гүндалай

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлж Монгол Улс энэ оны нэгдүгээр сараас эхэлж хилийн хорио цээр тогтоосноос үүдэж, гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж чадахгүй байгаа билээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд  сонгуульд төрөлх Хөвсгөл аймагтаа нэр дэвшиж байгаа Л.Гүндалай гадаадад гацсан байна. Тэрбээр Тайландын Бангкок хотод саатаад буй ч УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажлаа хийсээр байгаа аж. Л.Гүндалай өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж сурталчилгаагаа үргэлжлүүлж буйгаа илэрхийлсэн юм.

Комедиан Н.Амаржин

 “Universal” сургалтын төвийн захирал, “Comedy lab” клубын комедиан Н.Амаржин эхнэр хүүхдийн хамт АНУ-ын Колорадо мужид гацжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн хөгжилтэй пост оруулжээ.

Хөтлөгч Г.Анхбаяр

Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр бага насны хүүхдээ эмчлүүлэхээр Сингапур яваад, нислэг зогссон учир буцах аргагүй болжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгсөн байдаг. Тэрээр “Цар тахлын хүнд үед халдварын дотооддоо алдахгүйн төлөө цаг наргүй ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар, ОБЕГ, МХЕГ-ынхнаараа бахархаж байна.

Фэйсбүүк дэх “Гадаадад гацсан монголчууд” группт ороод харвал хилийн чанадад байгаа монголчууд Японы цунамид нэрвэгдсэн иргэд шиг хүнд нөхцөлд байна. Миний хувьд хоёр нялх хүүхэдтэй, багынхаа зүрхний хэм алдагдлыг эмчлүүлэхээр Сингапурт ирээд гурван сар болж байна. Хүнд нөхцөлд байгаа хүмүүсийнхээ урдуур дайраад яах вэ гээд энд хүлээж байна” гэсэн юм.

Жүжигчин О.Дөлгөөн

Жүжигчин О.Дөлгөөн алс холын АНУ-д мэргэжил дээшлүүлэн гэр бүлийн хамт амьдарч байгаа. Тэрээр сургуулиа амжилттай дүүргэсэн. Төлөвлөгөө ёсоор энэ жил эх орондоо бүр мөсөн ирэх байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас манай улс хил гаалиа хааж, чартер нислэгээр нэр бүхий тооны улсаас иргэдээ татаж буй.

Дуучин Ч.Цэлмүүн

Дуучин Ч.Цэлмүүн Япон улсад суралцангаа гэр бүлийн хамт амьдарч байгаа. Вирусын тархалттай энэ үед мөн л хөл хорионд орсон байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул

Хамгийн супер, сонирхолтой аялагчдын нэг Э.Туул оны өмнө аяллаар гадаадад явсан бөгөөд одоо болтол эх орондоо ирж чадаагүй л байна.

“Хас”-ын Ганхуягийн эхнэр Г.Уянга

Г.Уянга Турк улсад хөл хорионд оржээ.

Загвар өмсөгч Эрдэнэцогт

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд