No menu items!
HomeХүмүүсДуучин С.Наран өдөр бүр өөр шил зүүх дуртай

Дуучин С.Наран өдөр бүр өөр шил зүүх дуртай

-

Рок попын чадварлаг эмэгтэй уран бүтээлчийн нэг С.Наран нүдний шилнийхээ талаар цахим хуудасдаа бичжээ.

Тодруулбал “Олон олон өнгийн нүдний шилний цаанаас орчлон хорвоогийн амьдрал гайхамшигтай санагддаг. Шинэ өглөө болгон ирэх өдөр бүхнийг өөр өнгийн шил зүүгээд угтаж авах би дуртай. Нүдний шил зүүх дуртай” хэмээжээ.

Тэгээд ч түүнийг сонсогчид нь нүдний шилгүйгээр төсөөлөхийн арга үгүй.

Сонирхуулахад, түүнд одоогоор 100 гаруй нүдний шил байдаг гэсэн. Таалагдсан шилээ худалдаж авахдаа ч гар татдаггүй аж. Хамгийн хямд нь 100 юан бол хамгийн үнэтэй нь хоёр сая гаруй төгрөгийнх гэсэн.

Түүний нүдний шилний цуглуулганд бүх төрлийн шил байдаг ч хамгийн гол нь хацар дээр дардаггүй, хөнгөхөн, чанартай шилийг чухалчилдаг аж.

Түүгээр ч зогсохгүй тэрбээр МУУГЗ, “Харанга” хамтлагийн аргил гитарчин, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Чулуунбатын ая, С.Энхтайваны шүлэг “Нүдний шил” хэмээх уран бүтээл гаргасан билээ. 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд