No menu items!
HomeЭрүүл мэндЭлэгний хатуурлын үед илрэх шинж тэмдгүүд

Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдгүүд

-

Цирроз буюу хатуурал гэдэг нь элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, бүтэц нь алдагдахыг хэлнэ. Цирроз нь ихэнх тохиолдолд үрэвсэл болон архинд донтох эмгэгийн нөлөөгөөр олон жилийн турш үргэлжилдэг. Нэгэнт бий болсон бүтцийн өөрчлөлтийг эргэн сэргээх бараг боломжгүй ч, циррозыг эрт оношлож чадвал амь насанд аюул учруулахаас сэргийлж чадна.

Элэг нь хэмжээгээрээ хөлбөмбөгийн бөмбөгтэй төстэй, амин чухал үүрэгтэй эрхтэн. Цуснаас хорт бодисыг шүүж, хоол боловсруулахад шаардлагатай энзимүүдийг ялгаруулж, сахар болон шимт бодисуудыг хадгалж, үрэвслийн эсрэг үйл ажиллагаанд оролцдог гэх мэт үүрэгтэй бидний бие организмын хамгийн чухал эрхтэн гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Элгэнд гэмтэл үүсэх бүрт өөрөө өөрийгөө анагааж, нөхөн төлжихдөө бүтэц нь өөрчлөгдөж, холбогч эдээр солигддог. Холбогч эдийн хэмжээ эзлэх хувь хэт ихэссэн үед элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

Шинж тэмдэг

Элэгний хатуурлын эхний үе шатанд зовиур, шинж тэмдэг илрэхгүй байж болно. Цаг хугацааны явцад элэгний бүтцийн өөрчлөлт илүү ихээр явагдахад дараах шинж тэмдэг илэрч болзошгүй:

  • Ядарч, сульдах
  • Хоолны дуршил буурах, шалтгаангүй жин буурах
  • Дотор муухайрах

Мөн хөл, хэвлийгээр хөөж, хавагнах, амархан хөхөрч, цус алдах шинж тэмдэг илрэхээс гадна, арьсанд дараах өөрчлөлтүүд гарна:

  • Шарлалт (арьсны өнгө шар болох)
  • Хүчтэй загатнах
  • Арьсан дор аалзны тор мэт судаснууд тодорч харагдана
  • Гарын алга улайж, хумс цайна.

Бие организмд гарах өөрчлөлтөөс гадна анхаарал төвлөрөл, ой тогтоолт буурах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлтүүд илэрч болно. Эмэгтэйчүүдийн хувьд биений юм алдагдах тохиолдолд цөөнгүй. Эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэл буурах, хөх томрох, төмсөг жижгэрэх шинж тэмдгүүд мөн илэрдэг.

Дараах шинж тэмдгүүд цөөн боловч илэрдэг:

  • Цустай бөөлжих
  • Булчин хүчтэй шархирч өвдөх
  • Шээсний өнгө бор хүрэн болох
  • Халуурах
  • Дэлүү томрох
  • Ясны бат бөх чанар алдагдах

Эдгээр шинж тэмдгүүд бүгд нэг дор илрэхгүй байх магадлалтай бөгөөд зарим шинж тэмдгүүдийн шалтгаан өөр өвчин, эмгэг байж болохыг анхаараарай.

Элэгний хатуурлын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл

Элэг НЭГ шөнийн дотор хатуурдаггүй! Элэгний эс, бүтцийн өөрчлөлт удаан хугацааны турш явагдсан байдаг. Дараах хүчин зүйлүүд нь элэгний хатуурлын эрсдэлийг нэмэгдүүлдэг:

  • Архинд донтох, архи согтууруулах ундааг байнга их хэмжээгээр хэрэглэх
  • Таргалалт
  • Удаан хугацаагаар Гепатит В, С вирусийн идэвхтэй халдвартай явах

Дараах эрүүл мэндтэй холбоотой шалтгааны улмаас элэгний хатуурлаар өвчилж болзошгүй:

  • Цистик фиброз
  • Сахарын боловсруулалтанд сөргөөр нөлөөлдөг өвчин эмгэгүүд
  • Төмрийн нөөц хэт ихсэх
  • Өөрийн элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах буюу дархлааны тогтолцооны эмгэг
  • Цөсны цорго бөглөрөх
  • Тэмбүү, бруцеллёз зэрэг халдварт өвчнүүд
  • Зарим эмийн гаж нөлөө

Оношлогоо, хатуурлын үе шат

Хатуурлын эхний үе шатуудад шинж тэмдэг илэрдэггүй тул урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах хүртлээ олон хүн элэгний хатууралтай гэдгээ мэдээгүй байдаг. Дотрын эмчийн үзлэгээр эрүүл мэндийн асуумж болон архины хэрэглээг асууж тодруулна. Мөн бодит үзлэгээр элэгний хэмжээ болон бүтэц хэвийн байгаа эсэхийг тэмтэрч шалгадаг.

Лабораторийн шинжилгээ: Хэрэв эмч таны элгэнд бүтцийн ямар нэг өөрчлөлт, хатуурал байна гэж сэжиглэвэл оношийг баталгаажуулах зорилгоор цусны шинжилгээ авна. Цусны шинжилгээгээр элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орсон эсэхийг илрүүлнэ. Үүнд:

  • Элэгний зарим энзимүүдийн хэмжээ ихэссэн
  • Билирубин ихэссэн
  • Цусан дахь уургийн хэмжээ багассан
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хэвийн бус
  • Вирусийн халдвар илэрсэн
  • Дархлааны тогтолцооны өвчний (аутоиммуны) үед үүсдэг эсрэг бие илрэх

Дараагийн шатанд хэвлийн хэт авиа, MRI зэрэг дүрс оношлогоо хийж болно. Мөн элэгний хатуурлын үе шат болон шалтгааныг тодруулах зорилгоор элэгний биопси шинжилгээ хийдэг.

Үе шат: Эмч шинжилгээний хариуг үндэслэн элэгний хатуурлын үе шатыг тодорхойлно. Ээнигшилтэй хатуурлын үед элэгний эдийн бүтцийн өөрчлөлт явагдсаар байх хэдий ч элэгний үндсэн үйл ажиллагаа хэвийн байдаг. Энэ үед ямар нэгэн шинж тэмдэггүй байж болно.

Зөвлөгөө №1

Ядарч, сульдан шалтгаангүйгээр турж эцдэг. Хөдөлмөрийн чадвар буурахаас гадна онцын шинж тэмдэг төдийлөн илрэхгүй. Зарим үед аюулхай дээр цанхайж  баруун хавирганы нумаар өвдөнө, нүдний салст, тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч, царай харлаж  эхэлнэ. Оношлоод үзэхэд элгэнд нь томоохон хавдар хэдийнэ үүсчихсэн,  эсвэл  хатуурал  илэрсэн байдаг. Царай харлаж, зүс гундах нь төмөр, профин, зэсийн солилцоо алдагдаж байна гэсэн үг. Биеэр гардаг ягаан толбо туурдаг байна.

Зөвлөгөө №2

Элэгний циррозыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол хоолны дэглэм юм. Өөх тос, шарсан хоол, халуун ногоотой хоолноос татгалзах.

Зөвлөгөө №3

Эмчилгээ эхэлсэн өдрөөс согтууруулах ундаа хэрэглэхгүй.

Зөвлөгөө №4

Давс бага хэрэглэх.

Зөвлөгөө №5

Шээс хөөх эмийг эмчийн заавраар хэрэглэх.

Зөвлөгөө №6

Плазморферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг энэхүү үүргээ биелүүлж чадахаа больсон үед уг эмчилгээг хийнэ.

Зөвлөгөө №7

Өвчин хүндэрсэн бол заавал эмчийн хяналтад орох.

 Зөвлөгөө №8

Шаардлагатай гэж үзвэл хагалгаа хийх.

Зөвлөгөө №9

Элэг шилжүүлэн суулгах гэх мэт арга замаар элгийг эрүүлжүүлэх боломжтой. Элэг шилжүүлэн суулгах найдвартай эмчилгээ ч олон сая хүн амтай оронд хэрэгжих боломжтой. Бүх эрхтэнд ондооших үзэгдэл байдаг. Мэс ажилбарыг элэгний архаг дутагдалд орсон, цирроз хавдартай хүнд хийдэг. Элэг шилжүүлэн суулгасны дараа хүндрэл гарна. Бие махбодь шинэ элэгтэй амархан дасан зохицож  чаддаггүй.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд