No menu items!
HomeХоол, шим тэжээлӨндөгтэй зраз хийх жор

Өндөгтэй зраз хийх жор

-

Орц:

·         Машиндсан мах – 500 гр

·         Өндөг – 6 ширхэг

·         Ургамлын тос

·         Хатаасан талхны үйрмэг

·         гурил

·         Сонгино, давс, бусад амтлагч

Хийх арга: Өндгөө 15-20 минут чанаад, хүйтэн усанд сойно. Дараа нь сонгиноо хэрчээд, махтайгаа холино. Махандаа давс, амтлагчаа хийгээд сайтар холиорой. Чанасан өндгөө хальслаад, амталсан махаараа өндгөө бүрнэ. Хүнсний скоч, эсвэл хальсан уут дэлгээд түүн дээрээ махаа нимгэн тавиад арилгасан өндгөө голд нь хийгээд бөөрөнхийлбөл илүү хялбар байдаг. Бөөрөнхийлсөн махаа гурил, өндгөнд дүрээд, хатаасан талх буюу бүрмэлээр бүрээд их тосонд 20 минут  шаргал болтол нь шарна. Бэлэн болсон хоолоо төрөл бүрийн хачиртай хольж идэж болно. Мөн махаа амтлахдаа орцоо баяжуулан дуртай зүйлээрээ амтлаарай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

трэнд