No menu items!
HomeЭрүүл мэндУргийн гажиг үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Ургийн гажиг үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

-

Энд төрөлхийн гажиг үүсэхээс сэргийлэхийн тулд эмэгтэй хүний мөрдөх зарим зарчмуудыг орууллаа. Үүнд:

1.    Өдөр  бүр 400 микрограм фолийн хүчил ууж байх

Фолийн хүчил бол В аминдэмийн бүлэгт хамаарагддаг. Бие махбодид шинэ эс үүсч бий болоход фолийн хүчил зайлшгүй хэрэгтэй байдаг. Хэрэв эмэгтэй хүний биед жирэмсэн болохын өмнөх нэг сарын хугацаанд болон жирэмсий үед хангалттай хэмжээний фолийн хүчил байвал тархи болон нугасны төрөлхийн гажиг үүсэхээс сэргийлж чадна.

2.    Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Хэрэв жирэмсэн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэвэл алкогол шууд цусанд нь нэвтрэн улмаар ихэс хүйн судсаар дамжин урагт очдог. Жирэмсэн үед уух согтууруулах ундааны аюулгүй хэмжээ гэж байдаггүй. Мөн жирэмсэн үед тохиромжтой согтууруулах ундаа, согтууруулах ундаа хэрэглэхэд аюулгүй хугацаа гэж байдаггүй болохыг мартаж болохгүй. Жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх нь ургийн гажиг болон ургийн согтуурлын хам шинж үүсэх шалтгаан болно.

3.    Тамхи татахгүй байх

Жирэмсний хугацаанд тамхи татах нь дутуу төрөлт, уруул тагнайн сэтэрхий зэрэг зарим гаж хөгжил үүсгэхээс гадна ургийг үхэлд хүргэх аюултай. Өөрөө тамхи татаагүй ч тамхи татдаг хүний хажууд байвал мөн адил эрсдэл үүснэ. Жирэмсэн болохоос өмнө тамхинаас гарах нь хамгийн зөв арга юм. Хэрэв нэгэнт жирэмсэн болсон бол аль болох хурдан гарах тусам сөрөг нөлөө үүсэх магадлалыг төдий чинээ багасгана.

4.    Мансууруулах бодис бүү хэрэглэ

Жирэмсэн үедээ мансууруулах бодис хэрэглэх нь ургийн гажиг үүсгэхээс гадна дутуу, жин багатай хүүхэд төрүүлэх шалтгаан болдог. Жирэмсэн байхдаа кокайн хэрэглэж байсан эхээс төрсөн хүүхэд гар, хөл, шээс ялгаруулах систем болон зүрхний гажигтай төрөх магадлал өндөртэй байдаг. Мөн марихуан, екстаси зэрэг нь ургийн гажиг үүсгэдэг нь батлагджээ.

5.    Ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол энэ талаар эмчтэй ярилцаарай

Зарим төрлийн эмийн бодисыг жирэмсний хугацаанд хэрэглэх нь төрөлхийн гажиг үүсэх шалтгаан болдог. Гэвч зарим эмийг жирэмсний хугацаанд хэрэглэх нь аюулгүй байдаг бөгөөд эдгээрийг ялгах нь бэрхшээлтэй байдаг. Хэрэв та жирэмсэн болохоор төлөвлөж байгаа  эсвэл жирэмсэн болсон бол эм хэрэглэхээ зогсоохоос гадна эм хэрэглэх шаардлага гарвал заавал эмчийн зөвлөгөө аваарай. Үүнд ургамалын болон хоолны дэглэмийн бүтээгдэхүүн мөн адил хамаарна.

6.    Халдвараас сэргийл

Жирэмсэн байх хугацаандаа халдвар авахаас сэргийлэх нь маш чухал ач холбогдолтой. Зарим төрлийн халдварууд нь жирэмсний хугацаанд урагт халдаж ноцтой нөлөө үзүүлдэг тул халдвараас сэргийлэх нь ургийн гажиг үүсэхээс сэргийлэх гол арга замын нэг болдог.

7.    Эмчтэйгээ дархлаажуулалтын тухай ярилцаарай

Зарим дархлаажуулалт жирэмсний хугацаанд  аюулгүй байдаг бөгөөд хийлгэхийг зөвлөдөг боловч зарим вакциныг хийхийг хориглодог. Энэ нь тухайн вакцины төрлөөс хамаардаг. Эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийг амьд вирусыг шингэрүүлсэн вакцин хийлгэхээс татгалзахыг зөвлөдөг. Тухайлбал гахайн хавдар, улаанбурхан, улаанууд, салхин цэцэг зэргийн вакцинууд үүнд хамаарна. Харин идэвхгүйжүүлсэн буюу амьгүй болгосон вирус агуулсан вакциныг жирэмсний хугацаанд хэрэглэхэд аюулгүй гэж үздэг. Үүнд ханиадны вакцин хамаарагдана. Хэрэв та жирэмсний хугацаанд вакцин хийлгэх шаардлага гарвал эерэг болон сөрөг  талын тухай эмчтэйгээ заавал ярилцаарай.

8.    Чихрийн шижингээс сэргийлэх

Чихрийн шижинг муу хянах нь ургийн гажиг үүсгэх эрсдэлийг өндөр болгохоос гадна урагт бусад сөрөг нөлөөг бий болгоно. Мөн чихрийн шижин нь жирэмсэн эмэгтэйд ноцтой хүндрэл үүсэх шалтгаан болдог. Иймд чихрийн шижинг эрт илрүүлж эмчлэх нь ургийн гажиг үүсэхээс болон бусад сөрөг үр дагавараас сэргийлэх болно.

9.    Биеийн жингээ хэвийн байлгах

Жирэмсэн болохоос өмнө хэт тарган буюу биеийн жингийн индекс 30 болон түүнээс дээш байсан эмэгтэйчүүдэд жирэмсний үеийн хүндрэл үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн хэт тарган байх нь ургийн хэд хэдэн төрлийн ноцтой гажиг үүсэх эрсдэлийг өндөр болгодог байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд