No menu items!
HomeЗөвлөгөөЯмарч үед загварлаг харагдах бяцхан нууцууд

Ямарч үед загварлаг харагдах бяцхан нууцууд

-

Хүмүүсийн хувцас нь тэдний талаар маш их зүйлийг хэлж чадна. Та хязгаарлагдмал төсөвтэй байсан ч гайхалтай сайхан харагдах боломжтой.

Бүс

Хамгийн энгийн бүс ч гэсэн таны харагдах байдлыг бүхэлд нь өөрчилж чадна. Жишээлбэл, цайвар өргөнтэй бүс нь загварлаг том хүрэмтэй маш сайн зохицдог. Энэ бол таны дүр төрхийг цоо шинэ түвшинд хүргэх энгийн нэг заль юм.

Тод өнгөтэй гутал өмс

Тод гутал нь таны гадаад үзэмжийг сайхан харагдуулах болно. Хэтэрхий тод өнгөтэй байх албагүй, зүгээр л өдөр тутмын хувцастай чинь сайхан зохицдог байх хэрэгтэй. Та дунд зэргийн үнэтэй гутал өмсөж болно, тийм ч үнэтэй юм худалдаж авах шаардлагагүй. Ердийн жинсэн өмд, подволктой тод өнгийн гутлыг хослуулснаар огт өөр харагддаг.

Дөрвөлжин хэлбэртэй нарны шил зүүх

Энэ загварлаг гоёл нь таны шкафанд байх ёстой, учир нь энэ хэлбэр нь бараг бүх хүнд сайхан харагддаг. Энэ нь таныг илүү нууцлаг, тансаг харагдуулна.

Цагаан хувцас

Цагаан өнгөтэй хувцас өмсөх нь таныг шинэлэг, залуу харагдуулна.  Мөн тансаг, цэмцгэр, загварлаг болгоно.

Өнгөлөг accessories хэрэглээрэй

Ердийн хувцас дээрээ цүнх, ороолт зэрэг сонирхолтой тод зүйл нэмээрэй. Ингэснээр үнэхээр шинэлэг харагдах болно.

Ижил буруу ээмэг

Та үргэлж нэг энгийн ээмэг зүүдэг бол өөрт таалагдсан хоёр өөр ээмгээ зүүж болно. Хэрэв танд хаяж гээгдсэн өрөөсөн ээмэг байдаг бол тэднийгээ ашиглаарай.

Хатуу материалтай цүнх

Зөөлөн арьсан цүнх нь хурдан элэгдэж, эмх замбараагүй харагдаж эхэлдэг. Хэрэв та илүү хатуу материалаар хийсэн цүнх худалдаж авбал энэ нь хоосон байсан ч хэлбэрээ хадгалах болно.

Саарал, хүрэн өнгийг хослуулах

Хүрэн болон цэнхэр өнгө нь илүү дулаан харагддаг. Мөн саарал, хүрэн өнгө хоорондоо гайхалтай зохицож байгааг та харж байна.

Гоёмсог хэрэгсэл

Гоёмсог харагдахын тулд алтлаг эдлэл сонгоорой.  Та өөрийнхөө хувцастай зохицуулан гялалзсан ээмэг зүүлттэй хослуулаарай.

Ханцуйгаа шуух

Та ханцуйгаа шуухдаа тохойноосоо доош засах нь дээр. Гадаад төрх нь хөгжилтэй, шинэлэг харагдаж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд