No menu items!
HomeХоол, шим тэжээлХийхэд амархан, амттай салатны жорууд

Хийхэд амархан, амттай салатны жорууд

-

Орц:

  • Лууван
  • Ногоон огурцы
  • Ногоон сонгино
  • Майонез (тослог багатай)
  • Давс

Хийх арга: Арилгасан луувангаа үрэгчээр үрнэ, өргөст хэмх, ногоон сонгиноо нарийн хэрчээд чимх давс, майонезаар амталж хутгаад бэлэн болно.

Орц:

  • Байцаа
  • Шинэ өргөст хэмх
  • Сонгино
  • Хиам
  • Майонез

Хийх арга: Байцаагаа жижиглэн хэрчинэ. Өргөст хэмх, хиамаа урт хэрчих бол сонгиноо тал цагираг хэлбэрээр хэрчинэ. Майонез, давс, перецээ хийгээд хутгана.

Орц:

  • Ногоон өргөст хэмх
  • Бэлэн салат амтлагч
  • Оливын тос эсвэл ургамлын тос

Хийх арга: Өргөст хэмхээ нимгэн хавтгай хэрчээд бэлэн салат амтлагчаар амтлаад л бэлэн боллоо. Хүсвэл багахаан тос нэмээрэй.

Орц:

  • Нарийн пүнтүүз
  • Хатаасан хар мөөг
  • Лууван
  • Сармис (сонгино нэмж хийж болно)
  • Давс
  • Нунтаг хар перец
  • Ургамлын тос
  • Цуу

Хийх арга: Пүнтүүз болон хар мөөгөө буцалсан халуун усанд дэвтээж болгоод хүйтэн усанд сойж шүүнэ.Пүнтүүзийг өөрийн хүссэн хэмжээгээр хуваагаад, хар мөөгийг нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.Лууванг нарийн савх хэлбэртэй хэрчих эсвэл нарийн үрүүлээр үрээд сармисаа бяцлана. Хайруулын тавагт ургамлын тосонд сармис, лууван, хар мөөгийг давс, хар перецтэй хуурч болгоод пүнтүүзэн дээрээ хийж цуугаар амтлан сайтар хутгаад бэлэн боллоо.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд