No menu items!
HomeХоол, шим тэжээлМ.Пүрэвжав: Монголчууд өлөн элгээ заавал тайл гэж өглөөний цайны чухлыг тодотгосон байдаг

М.Пүрэвжав: Монголчууд өлөн элгээ заавал тайл гэж өглөөний цайны чухлыг тодотгосон байдаг

-

-Бие махбодод олон өөрчлөлт гарах энэ шилжилтийн үед ямар амин дэм, эрдэс бодисыг хоол хүнснээс түлхүү авах нь чухал байдаг, түлхүү хэрэглэвэл зохих, хоригловол зохих хүнс?

-Шилжилтийн насны олон өөрчлөлтийн үед хэт их өлсөх, хэт их идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ манай улсад сургууль дээр хоол идэх боломж ихэнх сургуульд хомс байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Дунд ангиас эхлэн дугуйлан, нэмэлт сургалтанд явах зэргээр гэртээ харих цаг оройтож байгаа. Холоос сургуульдаа явдаг бол замын түгжрээнээс хамаарч оройтно гэх мэт олон шалтгаан байгаа. Гэртээ эрт харьсан ч гэрт нь бэлэн хоол байхгүй айл ч олон байгаа. Иймээс гэр бүлийнхээ туслалцааг авч өглөөний цай, өдрийн хоолыг аль болох чанартай байлгахыг хичээвэл их тустай байх болно. Өдөр бүр сүү ууж, жимс идвэл хангалттай аминдэм, эрдэс бодис, чанартай уураг, өөх тос авна гэсэн үг. Тамхи татах, архи, пиво уух, чипс, бэлэн гоймон, шарсан хоол зэрэг эрүүл бус хүнс хоолыг хориглох хэрэгтэй.

-Өглөөний цайг заавал уухын чухал ач холбогдлын талаар зөвлөхгүй юу?

-Өглөөний цай нь унтаж амарсан бие махбодийг илчлэг, шим тэжээлийн бодисоор хангаж, амарсан эрхтэнийг ажиллагаанд оруулдаг хооллолт юм. Өглөөний цайг заавал ууж занших нь ирээдүйд эрүүл мэндэд тань маш ач тустай. Монголчууд өлөн элгээ заавал тайл гэж өглөөний цайны чухлыг тодотгосон байдаг бол англиар breakfast гэдэг нь -break, тасдах, эвдэх, хувиргах, fast-өлөн байх, өлсөх, мацаг барих гэсэн утгатай 2 үгнээс бүрдэх ба тухай өдрийн анхны хоол, шөнийн туршид хоолгүй байдлыг эвдэж буй хооллолт гэсэн утгаар нэрлэжээ. Тэгэхээр өлсөлтийг тайлах, хамгийн анхны зүйл чухал гэсэн утга байна.
Монголчуудын хувьд жилийн 4 улирал ээлжилдэг ард түмэн учраас зуны цагт хөнгөн байдлаар, өвлийн улиралд аль болох халуун зууш, халуун, дөнгөж бэлтгэсэн өглөөний цай уувал сайн. Өглөө бүр хүйтэн ус тийм ч оновчтой хэрэглээ биш бөгөөд хүн бүрт таарахгүй байх талтай. Тиймээс өсвөр насныхан өглөө бүр халуунаар бэлтгэсэн төрөл бүрийн халуун зууш, сүүтэй бэлтгэсэн төрөл бүрийн будааны чанамал, цөцгийн тостой талх гэх мэт олон төрлийн хоол идэж болно. Мөн буцалсан ус, хярам уух нь тустай. Өглөөний цай уухгүй олон жил үргэлжилбэл ид залуу насандаа цөс, нойр булчирхай, ходоод зэрэг хоол боловсруулах замын эрхтнээ өвчлүүлэх эрсдэл маш өндөр байх болно.

Эх сурвалж: Өсвөр насны охид: Тэд юуг мэдэхийг хүсдэг вэ? номоос

Ярилцлагыг бүрэн эхээр унших бол ЭНД дарна уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд