No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Дэлгэрсайхан: Охиныг эрэн хайхаар зардлыг нь хувиасаа төлөөд онцгой байдлаас нисдэг тэрэг...

Б.Дэлгэрсайхан: Охиныг эрэн хайхаар зардлыг нь хувиасаа төлөөд онцгой байдлаас нисдэг тэрэг гаргасан

-

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин алга болж, эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Охиныг эрэн хайх ажиллагааны талаар ямар мэдээлэл авч, хэрхэн ажиллаж буйг Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Тухайн өдрийн өглөө 07:00 цагт өнгөрч байхад гэрээсээ гараад, багш нь 10:00 цагийн орчимд хичээлдээ ирээгүй гэж ярьснаас хойш цагдаа эрэн хайж эхэлсэн. Энэ цагаас хойш байнга холбоотой байгаа. Сэжигтнийг өчигдөр бүрэнхий болж байхад Цогтцэций сумын гуанзнаас барьж авсан. Сэжигтэн нь газраа зааж өгнө гээд цагдаагийн бүрэлдэхүүнтэй явж байгаа.

Өнөөдөр өглөө би зардлыг нь төлөөд онцгой байдлаас нисдэг тэрэг гаргалаа. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх бие бүрэлдэхүүнийг нэмэлт хүчээр гаргасан. Өөр яах билээ. Түргэн шийдэхийн тулд сэтгэлээсээ хандсан. Төсвийг нь шийднэ, цохуулна гэж цаг алдаж байхаар нисээд өгөөч, зардлыг нь гаргая гэсэн юм.

Би өөрөө хуульч хүн. Болдог бол ийм улсуудыг цаазаар авах ёстой гэж боддог. Арай дэндэж байна. Одоогийн сэжигтэн нь бага насны хүүхдийг хүчиндсэн хэргээр Авдрантын шоронд 12 жил суугаад гарсан хүн байна лээ” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд