No menu items!
HomeОнцлохГ.Арсланхуяг: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх...

Г.Арсланхуяг: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх тухай ярилцсан

-

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж байна. 

Энэ үеэр ЦЕГ-ын хурандаа Г.Арсланхуяг “Сүүлийн жилүүдэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, камержуулах чиглэлээр цагдаагийн төв байгууллагаас, урьдчилан сэргийлэх албадын зүгээс орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад удаа дараа шаардлагыг өгч байгаа. 

Тухайлбал Сүхбаатарын талбайгаас Баруун дөрвөн зам хүртэл 300 гаруй камер бий. Энэ бол орон зайн алдагдалгүй ногоон бүс. Камерын иж бүрэн хяналттай, үүнийг цагдаа нар шалгаж, хянадаг. Чингэлтэй дүүрэгт л гэхэд камержуулалтын үр дүнд

  • Гэмт хэргийг илрүүлэх ажил 70 орчим хувьтай гарсан.
  • Гарч болзошгүй гэмт хэрэг 80 орчим хувиар буурсан.

Улаанбаатар хотын хэмжээнд хүүхэд алга болсон дуудлагын дагуу камераар хөөж үзэхэд бараг 17, 18 камераар дамжиж олдож буй  сайн туршлагууд бий. 

Гадаадын улс орнуудад гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нотлох баримтыг бүрдүүлэх, болсон үйлдлийг бэхжүүлэх зорилгоор сан үүсгэдэг. Өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийлэл үйлдсэн, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх, олон улсын туршлагаар веб сайтад байршуулдаг болгох асуудлыг ярилцлаа. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах байх гэж үзэж байна” хэмээв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд