No menu items!
HomeХоол, шим тэжээлНЭМҮТ: Чацаргана нь уушгины олон өвчинд үр дүнтэй бөгөөд цус шингэлэх үйлдэлтэй

НЭМҮТ: Чацаргана нь уушгины олон өвчинд үр дүнтэй бөгөөд цус шингэлэх үйлдэлтэй

-

НЭМҮТ-өөс дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүнийг цувралаар хүргэж байна.

Чацаргана

Уламжлалт анагаах ухаанд “Дарву” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Исгэлэн амттай, шим тэжээл сайтай. Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг 1.5%, тос 4-6%, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс ногооноос онцлог давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг.

Чацаргана нь хоолны дур нэмэгдүүлэх, уушгины маш олон өвчинд үр дүнтэй. Хуурай ханиалгах, цэр ховхроогүй байгаа үед болон цус шингэлэх үйлдэлтэй. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэр, өгрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг. Мөн тосыг эмчилгээнд өргөн хэрэглэнэ. Ходоод гэдэсний шархлаа, атеросклероз, цус алдах, эмэгтэйчүүдийн зарим өвчнийг засахад хэрэглэнэ.

Эмэгтэйчүүдийн шархлаа, хавдар, туяа эмчилгээний дараа, ходоодны шархтай үед уулгах буюу ялангуяа улаан хоолой түлэгдсэн үед тосыг хэрэглэнэ. Чацаргана жимсэнд олейнийн, стеаринын, линолын болон пальмитины хүчлийн глицеридүүдээс тогтсон тос 14-27.4%, бетта каротин 1.6-6.7 мг%, С, В1, В2, Е витаминууд, фолийн хүчил, органик хүчил, эдээлгийн бодис, сахар зэрэг агуулагдана. Цайр, манган зэсийг илүү их агуулна. Чацарганы тос нь шарх хөрсжих эдгэрэхийг түргэсгэх ба өвчин намдаах чадалтайг эм зүйн судалгаагаар илрүүлсэн. Эмнэлзүйн практикт чацарганы тосыг цацраг туяанд гэмтсэнээс үүссэн шарх, яршил, улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, шархлаа, эмэгтэйчүүдийн өвчин, хөлдөлт, түлэгдэлт, мэдрэлийн эмгэгээс үүссэн шарх, яршил, уушги, мөгөөрсөн хоолойн архаг үрэвслийн үед хэрэглэнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд