No menu items!
HomeНийгэм"Дотоод хэргийн их сургуулийн элсэгчдийн ар гэрээс харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол...

“Дотоод хэргийн их сургуулийн элсэгчдийн ар гэрээс харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол ирээгүй”

-

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчид их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байгаа юм. Энэхүү сургалтын үйл ажиллагаатай холбоотой нийгмийн сүлжээнд “Суралцагчдыг бага дарга нар зоддог, аав ээждээ хэлбэл энэ сургуульд олон жил сурна шүү дээ гэж дарамталдаг” гэсэн утга бүхий мэдээлэл гарсан. Үүнд Дотоод хэргийн их сургуулиас дараах мэдэгдлийг гаргасан байна. 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

“Жиргээнд эхлэн нийтэлсэн эх сурвалжтай бид …… дугаарын гар утсаар нь холбогдож, энэхүү мэдээллийн үнэн бодит байдлын талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүссэн боловч татгалзаж, утсаа тасалсан.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор яг одоо Дотоод хэргийн их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд Их сургуулийн сэтгэл зүйчдийн баг ажиллаж байгаа бөгөөд дээрх асуудал тогтоогдоогүй болно.

Их сургуулийн зүгээс жил бүрийн элсэлтийн шалгалт, сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн ар гэрийн төлөөлөлтэй байнга холбоотой ажиллаж, мэдээлэл солилцдог бөгөөд өнөөдрийн байдлаар ар гэрээс болон сургалтад хамрагдаж буй суралцагчдаас сургалтын үйл ажиллагаа, харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол санал ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийт та бүхэн мэдээллийн эх сурвалжаа баталгаажуулалгүй Их сургуулийн үнэт зүйл болсон мянга мянган сонсогчид, эрдэмтэн багш нарын нэр хүндэд халдсан энэхүү ташаа мэдээлэлд автахгүй, цаашид түгээхгүй байхыг хүсье” гэжээ. 


 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд