Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлжээ.
Уг хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.