No menu items!
HomeНийгэмЖагсаалт: Зүрх судасны өвчний үед хэрэглэх 7 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлттэй...

Жагсаалт: Зүрх судасны өвчний үед хэрэглэх 7 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

-

Зүрх судасны өвчний үед хэрэглэх 7 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг эхний ээлжинд “Новартис” компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгааг ЭМДЕГ-аас мэдээлэв.

Түүнчлэн, ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ “Эрүүл мэндийн даатгалын сангаас олголог хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэн батлагдаад есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Энэ жагсаалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал 0-18 насны хүүхдийн уналт таталтын эсрэг эмийг даатгалын сангаас 100 хувь, насан хүрэгчдийн уналт, таталтын эмийг 70 хувь хөнгөлж байгаа.

Мөн ЭМДЕГ нь хүн амын дунд зонхилон толхилддог өвчин болох зүрх судас, чихрийн шижин, халдварт өвчний үеийн эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд Швейцар улсын “Глобал Новартис” компанитай төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд иргэдийн дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчний ерөнхий нэршлээр 15, худалдааны нэршлээр 24 эмийг 100 хувь даатгалаар хөнгөлөхөөр болсон” гэдгийг хэлж байсан юм.

Та хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд